• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРААР АХЛУУЛСАН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-19
Ангилал: Нийгэм
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРААР АХЛУУЛСАН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар, ЗХУТ, Тээврийн цагдаагийн алба, дүүргийн холбогдох хэлтсийн ажилчид уулзалтад оролцлоо. Тэд нийслэлд болон дүүргийнхээ хэмжээнд хийж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй танилцаж, өөрсдийн саналаа дэвшүүлж, шаардлагатай төсвийг нь ирэх оны төсөвт суулгахад анхаарна уу гэлээ. Тус дүүрэг 19 хороотой, үүнээс 6 хороо нь байшин, 13 хороо нь гэр хороолол юм.

 НИТХ-ын дарга А.Баяр нийслэлд хийж хэрэгжүүлэх онцлох бүтээн байгуулалт, дэд бүтэц, авто замын трассыг танилцуулж, тус дүүргийн тухайд хаана, ямар бүтээн байгуулалт хийх боломжтой вэ, ирэх жилүүдэд зураг төсөв нь бэлэн ямар ажил байна, ирэх онд хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэх, газар чөлөөлж хийх шаардлагатай трасс, төсөл хөтөлбөр бий эсэхтэй танилцлаа. НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хот агаарын бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтэц гэсэн гурван тулгамдсан асуудал руугаа төвлөрч ажиллана. Энэ гурван том бэрхшээлээ даван туулахын тулд 24 мега төслийг хэрэгжүүлнэ. Авто замын түгжрэлийн эсрэг 10, агаарын бохирдлыг бууруулахын тулд 6 ажил хийнэ. Үүнээс түгжрэлийг бууруулах чиглэлд хийхээр төлөвлөсөн 10 ажлыг онцгойлон танилцуулъя” гэлээ.

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр “Манай дүүрэг нэлээд уулархаг учраас, холбоос замуудтай. Тиймээс одоо байгаа зам болон туслах замаа өргөсгөх, гол замуудаа холбох, уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах хэрэгцээ бий. Нийслэлээс хийж хэрэгжүүлэх тойрог хурдын замтай энэхүү ажлаа уялдуулах гэж хичээсэн.

  • Шинэчлэл хорооллын авто замаас дүүргийн нэгдсэн эмнэлэг хүртэл
  • 149 дүгээр сургуулиас тойрог авто зам хүртэл
  • 49 дүгээр сургуулийн авто замаас XV хороо, Жаргалантын 48 дугаар гудамж хүртэл
  • “Хүчит шонхрын уулзвараас АШУИС-ийн гүүр хүртэл
  • Дэнжийн мянга-Хайлаастыг холбосон шинэ зам,
  • XVIII хороо(Яргайт-16)-XV хороо (Жаргалант-32) гэсэн 6 хэсэгт авто замын холбоос хийх шаардлагатай гэдгийг танилцууллаа. Мөн зраг төсөв батлагдсан 4 төсөл бий гэдгээ танилцууллаа. Үүнд,
  • Баянбүрдийн тойргоос Дэнжийн 24 дүгээр сургууль хүртэл
  • Самбалхүндэвийн эргэмжийн газрын авто замтай нийлэх чулуун болон хатуу хучилттай авто зам
  • 103 дугаар цэцэрлэгээс Чингэлтэйн гудамж хүртэлх авто зам
  • Дамбын гүүрнээс 117 дугаар сургууль хүртэлх далан дагуух авто зам гэнэ. Эдгээр зам болон холбоос замуудаа хийчихвэл түгжрэлийг сааруулахад хэрэгтэй ажил болно гэж үзэж буй аж.

НИТХ-ын дарга А.Баяр “Re-Engineering, BRT, Олон түвшний уулзвар, Явган хүний гүүрэн болон нүхэн гарц, камержуулалт, явган болон дугуйн зам, авто зогсоол, бусад, захиргааны арга хэмжээ, боловсролын байгууллага зэрэг 10 чиглэлд анхаарч ажиллаж чадвал Нийслэл түгжрэл болон утааг бууруулах чиглэлд үсрэнгүй амжилт олно” гэдгийг тодотголоо.

Previous Post

Байнгын хорооны дарга Б.Бейсен Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Азийн бүсийн дэд захирал Жасон Лиг хүлээн авч уулзлаа

Next Post

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.