• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

БОХХААБХ: Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-17
Ангилал: Нийгэм
БОХХААБХ: Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдрийн /2025.09.16/ хуралдааныхаа төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг нарын 13 гишүүнээс 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн нэрийг “Хүнсний баталгаат байдлыг хангах тухай” гэж өөрчилж, холбогдох зүйл, заалтад өөрчлөлт оруулах, хүнсний баталгаат байдалд хяналт тавих тогтолцоог оновчтой болгох, мэргэжлийн удирдлагаар хангах, хүнсний хяналтын бодлого болон тогтолцоотой холбогдсон зохицуулалтыг  төсөлд нэмж  тусгасан гэв.

Мөн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүр өөрт хамаарах үйл ажиллагааны үе шат бүрд зохистой дадлыг мөрдөх, үйлдвэрлэл эрхлэхдээ бүртгэгдээгүй, хугацаа хэтэрсэн хүнсний нэмэлт хэрэглэх, эсхүл хэтрүүлэн хэрэглэх, дур мэдэн хэрэглэх, зориулалтын бусаар хэрэглэх, ургамал хамгааллын бодис, бордоо зэргийг технологийн бус аргаар хэрэглэхийг хориглож, зөрчсөн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдвол холбогдох этгээдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан гэж байлаа.

Түүчнлэн нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ хоолны цэсийн шошго, зар сурталчилгаа, нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, тухайлбал, нийтийн бусад орчинд үйлчилдэг гуанз, хоолны газар, хоол, хөнгөн зууш, түргэн хоолны газар, хуушуурын цэгт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний холбогдох стандартыг мөрдүүлэх, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүнийг татварын бодлогоор дамжуулан хязгаарлах, хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөх агууламжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг зээлийн бодлогоор дэмжих, хэвлэл мэдээлэл байгууллагуудад  хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хүнсний бүтээгдэхүүнийг дэмжин сурталчлахгүй байх, энэ талаар сэрэмжлүүлэг, анхааруулга өгч байхыг үүрэг болгох зохицуулалт тусгасныг С.Лүндэг гишүүн танилцуулгадаа онцлов.

Хуулийн төсөл батлагдсанаар хүнсний хяналтын бодлогыг засаж залруулж, эргэх холбоо хангагдах, дотоодын, импортын болон экспортын хүнсний хяналт тогтмолжиж, хүнсний баталгаат байдал сайжирч, хэрэглэгч нь эрүүл мэнддээ сөрөг нөлөө үзүүлэх орц, найрлагын агууламжтай бүтээгдэхүүн сонгон авахаас татгалзах, хүнсний үйлдвэрлэлд хугацаа хэтэрсэн хүнсний нэмэлт хэрэглэх, хүнсний нэмэлт хэтрүүлэн хэрэглэх, дур мэдэн хэрэглэх, зориудын бусаар хэрэглэх, пестицидийн болон антибиотикийн үлдэгдэл агуулсан түүхий эд хэрэглэх зөрчил арилна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хууль өөрөө нэг мөр байх ёстой гээд төсөлд хүнсний хяналт, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг бий болгох гэж тусгасан нь салбарын яаманд байгаа чиг үүрэгтэй давхардаж буйг анхааруулж байлаа. Мөн тэрбээр хуулийн ач холбогдол өндөр  тул хэлэлцүүлгийн явцад  ажлын хэсгийн хүрээнд зарим асуудлыг эргэн харж, нягталж, засаж сайжруулах нь зүйтэй гэсэн санал хэлэв.

Ингээд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл бүрээр санал хураалт явуулсан бөгөөд төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Previous Post

Цахим шилжилтэд хэнийг ч орхигдуулахгүй урагшлах, жендэрийн гажуудлыг арилгах бодлогыг Азийн эмэгтэй парламентчид баримтална

Next Post

ТБХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ

Next Post
ТБХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ

ТБХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү дэлхийн чансааны 53-т бичигдлээ

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү дэлхийн чансааны 53-т бичигдлээ

2026-09-15
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

2026-09-15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

2026-09-15
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-09-15
“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

2026-09-15
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

2026-09-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээнэ

2026-09-15
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-09-15
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна

2026-09-15
У.Хүрэлсүх: Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй

У.Хүрэлсүх: Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй

2026-09-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.