• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Цахим шилжилтэд хэнийг ч орхигдуулахгүй урагшлах, жендэрийн гажуудлыг арилгах бодлогыг Азийн эмэгтэй парламентчид баримтална

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-17
Ангилал: Нийгэм
Цахим шилжилтэд хэнийг ч орхигдуулахгүй урагшлах, жендэрийн гажуудлыг арилгах бодлогыг Азийн эмэгтэй парламентчид баримтална

Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо өнөөдөр (2025.09.16) “Хүйсийн тэгш байдлыг хангах дижитал шилжилт: Хиймэл оюун ба дижитал санхүүгийн тэгш хүртээмж” сэдэвт салбар хуралдаанаар үргэлжиллээ.

Энэхүү хуралдаанаар цахим нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах, жендэрийн гажуудлыг арилгах, дижитал санхүүгийн үйлчилгээнд тэгш хүртээмж бий болгох эрх зүйн орчин, тогтолцооны талаар хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа Монголын нөхцөл байдлын талаар товч танилцуулж, хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээгээр Монгол Улс “тогтолцоо бүрэлдэх” буюу дундаж түвшинд байгаа судалгааны дүнг онцоллоо.

Тэрбээр “Хувийн мэдээлэл хамгаалах тухай” болон “Кибер аюулгүй байдлын тухай” хуулиуд нь эрх зүйн үндэс боловч хиймэл оюуны эрсдэл, нарийн төвөгтэй байдал, ёс зүйн зөрчлийг бүрэн хамарч чадахгүй байгааг дурдав. Ялангуяа алгоритмын ил тод байдал, хиймэл оюуны нөлөөллийн үнэлгээний тогтолцоо бүрдээгүй байгаа нь хүний эрх зөрчигдөх, нийгмийн тэгш бус байдал лавших, олон нийтийн итгэл буурах эрсдэлийг дагуулж болохыг анхааруулав.

Монгол Улсад хүн амын 64.7 хувь нь цахим сүлжээг ашигладаг. Гэвч судалгаагаар эмэгтэйчүүдийн 63 хувь нь цахим хаягийн нууц үгээ тогтмол сольдоггүй бөгөөд цахим гэмт хэрэгт өртсөн эмэгтэйчүүдийн тал хүрэхгүй хувь нь хууль хяналтын байгууллагад ханддаг байна. Технологийн хөгжил, инновацыг дэмжих, өгөгдлийн дэд бүтцийг сайжруулах шаардлагатайг ч тэрбээр тэмдэглэлээ.AI алгоритм дахь жендэрийн гажуудлыг арилгахын тулд төрийн бодлого боловсруулах бүх шатанд нийгмийн бүлгүүдийн оролцоог хангах, ил тод байдлыг бэхжүүлэх, зохиогчийн эрхийн зохицуулалтын тэнцвэрийг хадгалах шаардлага буйг чуулганы оролцогчид санал нэгтэй хүлээн зөвшөөрөв. Мөн эмэгтэйчүүдэд чиглэсэн финтек бүтээгдэхүүн, стартап компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх, эмэгтэйчүүдийг цахим банк, финтек хэрэгсэл ашиглах ур чадвартай болгох сургалтыг төрийн бодлогод тусгах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийллээ.

Чуулганы хүрээнд “Цалин хөлсгүй асаргаа, халамжийн хөдөлмөрийг үнэлж, дэмжих шилдэг туршлага: Азийн сургамж” сэдэвт салбар хуралдааныг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа удирдан явуулсан. Тэрбээр бага орлоготой, алслагдсан бүс нутагт амьдардаг, боловсролын түвшин доогуур иргэд хөгжлийн үр шимээс орхигдох эрсдэлтэйг дурдав. Асрахуйн хөдөлмөр нь цалин хөлсгүй, үнэлэмжгүй гэх хэвшмэл ойлголт давамгайлдаг нь охид, эмэгтэйчүүдийг ядууралд өртөх шалтгаан болдог тул төрийн дэмжлэг шаардлагатайг онцоллоо.

Мөн “Эмэгтэйчүүд, бизнес эрхлэлт ба санхүүжилтийн хүртээмж” салбар хуралдааныг Энэтхэг улсын Бхаратиа Жаната Намын Үндэсний хэвлэл мэдээллийн төлөөлөгч Чару Прагя удирдан явуулж, Бутан, Тайланд болон Монголын хууль тогтоогч эмэгтэйчүүд илтгэл хэлэлцүүллээ.

Ийнхүү Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалт салбар хуралдаануудаар үргэлжилж, өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Previous Post

Алтны үнэ 3700 ам.доллароос давжээ

Next Post

БОХХААБХ: Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү дэлхийн чансааны 53-т бичигдлээ

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү дэлхийн чансааны 53-т бичигдлээ

2026-09-15
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

2026-09-15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

2026-09-15
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-09-15
“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

2026-09-15
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

2026-09-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээнэ

2026-09-15
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-09-15
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна

2026-09-15
У.Хүрэлсүх: Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй

У.Хүрэлсүх: Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй

2026-09-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.