Хуучин байрыг дахин төлөвлөж, ашиглалтад орууллаа

4
SHARES
0
Үзсэн

Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж шинээр барих төслийг хотын захиргаанаас хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд ХУД-ийн 2, 3-р хорооны Нэхмэлийн шар гэх нийт 20 байрыг буулгаж, дахин төлөвлөсөн байна.

Ийнхүү Хан-Уул цогцолбор хотхоны эхний ээлжийн 16 давхар орон сууцны барилга ашиглалтад орж, 27 айл байрныхаа түлхүүрийг гардан авлаа. Нийслэлийн зүгээс Хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй тус төслийг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж, тус ажил одоогоор 40 гаруй хувьтай байгаа гэнэ.

МХЕГ-аас орон сууцнуудад шалгалт хийсэн ба улсын хэмжээнд 234 байр ашиглалтын шаардлага хангахгүй буулгах шаардлагатай, эрсдэлтэй гэх дүгнэлт гарчээ. Эдгээрийн  138 Улаанбаатарт байгаагийн 44 ХУД-т байгаа юм. Энэ нь нийт 6300 гаруй өрхийн 20 гаруй мянган иргэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч байна гэсэн үг гэнэ.

Next Post

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ