• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шүүхийн шийдвэр:ИПОТЕКИЙН ЗЭЭЛ АВСАН ДААТГУУЛАГЧ НАС БАРСАН ТОХИОЛДОЛД ДААТГАЛЫН КОМПАНИ ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨЛНӨ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-12
Ангилал: Хууль
Шүүхийн шийдвэр:ИПОТЕКИЙН ЗЭЭЛ АВСАН ДААТГУУЛАГЧ НАС БАРСАН ТОХИОЛДОЛД ДААТГАЛЫН КОМПАНИ ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨЛНӨ
Э.О, Д.Э нар нь “Х” банктай 2022 онд ипотекийн зээлийн гэрээ байгуулж Баянзүрх дүүрэгт байршилтай орон сууцыг худалдан авч, “Х” банкаар зуучлуулан “М” ХХК-тай мөн оны 12 сард “Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын” гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан, гэрээнд зааснаар даатгалын зүйл нь даатгуулагчийн амь нас бөгөөд зээлдэгчийн амь насны нөхөн төлбөрийг 100% буюу зээлийн үлдэгдэл болох 40,6 сая төгрөг төлөхөөр тусгажээ.
2023 оны 01 сард даатгуулагч Э.О нь осгож нас барсан. “М” ХХК-с даатгалын нөхөн төлбөрт 23,4 саяыг төлсөн. Д.Э нь даатгалын төлбөрийг 100% буюу 40,6 сая төгрөгөөр тооцон төлөх ёстой гэж марган тус асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад даатгуулагчийн хохирлыг бүрэн барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн. Гэтэл “М” ХХК нь уг шийдвэрийг биелүүлээгүй, үлдэгдэл 17,1 сая төгрөгийг төлөөгүй бөгөөд Д.Э нь даатгалын нөхөн олговрыг шаардах эрхтэй этгээд биш, цаашлаад бид хууль, журмын дагуу хувь тооцон олговрыг олгосон гэж маргалджээ.
Даатгалын гэрээний хувьд даатгуулагч нарын амь нас эрсэдсэн үед тооцох зээлийн төлөгдвөл зохих үнийн дүн, олгогдвол зохих даатгалын нөхөн төлбөрийн хувь хэмжээг гэрээний талууд харилцан тохиролцох бөгөөд нэгэнт тохиролцсон бол уг тохиролцоо нь гэрээний талуудын харилцан хүлээх үүрэг болно. Иймд нэхэмжлэгч Д.Э нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч, улмаар даатгалын гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд Э.О-ын гэнэтийн ослоор нас барсантай холбоотой зээлийн гэрээний эргэн төлөлтөд үүссэн эрсдэлийг төлүүлэхээр шаардах эрхтэй гэх дүгнэлтийг хийж шийдвэр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Энэхүү шийдвэр нь Улсын дээд шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн тогтоол бөгөөд Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn) холбоосоор бүрэн эхээр нь унших боломжтой.
Previous Post

‘Автомашингүй өдөр’-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна

Next Post

“Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна

Next Post
“Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна

“Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.