• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-12
Ангилал: Дэлхий
9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна.

2001 оны есдүгээр сарын 11-ний мягмар гаргийн өглөө “Аль-Каида” бүлэглэлийн гишүүд зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцуудыг булаан АНУ-д дөрвөн цуврал халдлага үйлдсэн юм. Эдгээр халдлагын үеэр 3000 орчим хүн амь үрэгдсэн юм.

Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг байсан газар болох “Ground Zero”-д болсон дурсгалын арга хэмжээнд оролцсон хүмүүс орон нутгийн цагаар өглөөний 8:46 цагт буюу анхны онгоц мөргөсөн тэр мөчид нэг минут чимээгүй зогсжээ. Улмаар бусад халдлага болсон, цамхаг нурсан мөчүүдэд дахин чимээгүй зогсож эмгэнэл илэрхийлэв. Мөн амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн террорист халдлагын улмаас алдсан хайртай дотны хүмүүсийнхээ нэрийг уншжээ. Түүнчлэн гал сөнөөгчид цамхагт дарагдсан хүмүүсийг аврах гэж байгаад амь эрсэдсэн олон зуун алба хаагчдаа хүндэтгэл үзүүлэхээр жил бүр ирдэг.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан нэрийг нь өөрчилсөн Пентагонд болсон дурсгалын ёслол дээр үг хэлжээ. Тэрбээр хэлэхдээ “Нэг улс үндэстний хувьд бид 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийг хэзээ ч мартахгүй гэсэн ариун тангаргаа сэргээж байна. Америкийн Нэгдсэн Улс руу халдсан хэнбугайг ч бид барьж авах болно, бид чамайг олох болно. Улмаар ямар ч өршөөлгүйгээр дарах болно. Тэгээд бид ямар ч эргэлзээгүйгээр ялах болно. Тиймээс бид хуучнаар Батлан ​​хамгаалах яамыг Цэргийн яам гэж нэрлэсэн” гэж тэрбээр хэлсэн байна. Терроризмтой тэмцэх зэрэг аливаа дайн бүрд АНУ ялах болно” хэмээн онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын иргэний агаарын тээврийн “American Airlines” болон “United Airlines” гэсэн хоёр томоохон компанийн зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцыг “Аль-Каида” бүлэглэлийн 19 террорист булаан цуврал халдлага үйлдсэн юм. “American Airlines”-ын 11, “United Airlines”-ын 175 нислэгийн дугаартай хоёр онгоц Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг мөргөснөөр 110 давхар цамхгууд 1 цаг 42 минутын дотор нурж, ойролцоох 10 орчим тооны томоохон байгууламжид хохирол учруулсан юм.

Гурав дахь онгоц болох “American Airlines”-ын 77 нислэгийн дугаартай онгоц Виржиниа муж улсын Арлингтон хошуунд байрлах АНУ-ын Батлан хамгаалах яамны /Пентагон/ төв байрыг мөргөсөн юм. Үүний улмаас тус байрны баруун тал нь нурж унасан билээ. Тэгвэл дөрөв дэх онгоц болох “United Airlines”-ын 93 нислэгийн дугаартай онгоцыг нийслэл Вашингтон хот руу чиглүүлэн авч явж байсан террористуудыг зорчигчид дарж авахыг оролдсоноор онгоц Пенсильвани муж улсаас холгүй орших газар сүйрсэн юм.

эх сурвалж: монцамэ

Previous Post

НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар: Хүүхдийн хоол, хүнсний хангамжийн бодлогыг тодорхойлдог мэргэжлийн хүмүүсийн санал, дүгнэлтийг зайлшгүй анхаарч сонсох ёстой

Next Post

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монголын парламентын түүх ахмад үеийн холч ухаан, чин зүтгэл, шантаршгүй хөдөлмөрийн үрээр бүтсэн билээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.