• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Н.БАГАБАНДИ НАРЫН БУЛХАЙГ ИЛЧИЛЖ, АТГ-Д ШАЛГУУЛАХААР ӨГЧЭЭ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-02-23
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Улс төр
Н.БАГАБАНДИ НАРЫН БУЛХАЙГ ИЛЧИЛЖ, АТГ-Д ШАЛГУУЛАХААР ӨГЧЭЭ

Оюутолгой компанийн удирдлагын баг Монгол улсыг асар их хэмжээний өрөнд оруулж, гүний цэвэр усыг цөлмөж, монгол ажилчдын эрх ашгийг зөрчиж, ард түмэнд ямар ч ашиггүй хулгай гэрээ хэлэлцээрээс хийснээс болж Монголчууд хохирч байна гэж мэдэгдлээ.

“Улсаа аврах ард түмний Үндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр: “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд /ТУЗ/ монголын талаас буюу хөрөнгө оруулагч талаас Г.Батсүх, Н.Багабанди, Ц.Түмэнцогт гэсэн гурван хүн ажилладаг. Гурвуулаа эрх ашгийн зөрчилтэй, монгол ажилчдынхаа эрх ашгийг хамгаалдаггүй тул тэднийг огцрохыг шаардаж байна.

“Оюутолгой” компанийн ТУЗ-ын дарга Г.Батсүх хөрөнгө оруулагч талаас томилогдсон. Оюутолгойн орд угаасаа ашиггүй ажиллаж байгаа. Ирээдүйд гарах, учрах хохирлыг монголчууд өөрсдөө хариуцах нөхцлийг бидэнд тохох зарчмаар ажиллаж байгаа. Хүний гараар могой бариулахын жишээ энэ хүн.

“Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт цагаан сарын өмнө нууцаар томилогдсон. Маш олон албан тушаал зэрэг хашиж, их хэмжээний цалин авдаг. Жишээ нь УУХҮЯ-ны сайдын ахлах зөвлөх, “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит команийн захирал, ТУЗ-ын гишүүн гэх мэт албан тушаал хашиж хаана л монгол улсын эрх ашгийг зөрчсөн хурал болно. Тэнд очиж сууж, хурлыг удирдаж хамтран шийдвэр гаргалцдаг.

ТУЗ-ын гишүүн Н.Багабанди ярьсан шигээ байж чаддаггүй. Зайсангийн тусгай хамгаалалттай газарт газар авч, түүнийхээ төлбөрийг төлдөггүй. Татвараас зайлсхийсэн хэргийг нь бид илрүүлж газрыг нь цуцлуулсан. Гэтэл энэ хүн өнөөдөр төрийн ордноор гүйж, ийм өндөр албан тушаал хашиж өөрийгөө хамгаалдаг. Ийм төрийн нууцтай холбоотой өндөр албан тушаал хашиж байсан, төрийн нууцыг мэддэг хүмүүсийг хуулиар хязгаарлаж, албан тушаалаасаа буусан тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллах боломжийг хорих хэрэгтэй.

“Оюутолгой” компанийн хөрөнгө оруулагч талыг төлөөлдөг монголын талын энэ гурван хүн өнөөдөр Монгол ажилчдынхаа эрх ашгийг хамгаалдаггүй хирнээ сард 100 мянган долларын цалин авдаг. Түүнийхээ шанд улс төрчдөд, гадаадын эдийн засгийн алуурчдад Монгол улсыг тонон дээрэмдэх боломжийг олгож, менежер хийсний төлөө олон албан тушаал зэрэг хашиж цалин хөлсөө авч байна.

Иймээс “Оюутолгой” компанийн үе үеийн ТУЗ-ын гишүүдийг бүгдийг нь шалгахыг хүсч албан шаардлагаа АТГ болон бусад хууль хяналтын байгууллагуудад хүргүүлсэн гэлээ.

Previous Post

МАН-аас хөөгдөх ДАРААГИЙН ХҮН М.Энхболд

Next Post

ДУНДГОВЬ: Гурвансайхан суманд айлын хотонд чоно оржээ

Next Post
ДУНДГОВЬ: Гурвансайхан суманд айлын хотонд чоно оржээ

ДУНДГОВЬ: Гурвансайхан суманд айлын хотонд чоно оржээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-09-21
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

2026-09-21
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.