• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

МАН-аас хөөгдөх ДАРААГИЙН ХҮН М.Энхболд

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-02-22
Ангилал: Улс төр
МАН-аас хөөгдөх ДАРААГИЙН ХҮН М.Энхболд

-Эхлээд Ц.Сандуйг, дараа нь А.Ганбаатарыг явууллаа. Одоо М.Энхболдыг явуулах уу?-

Хууль, хяналтын байгууллагаас МАН-ын нэр хүндийг газарт унагаж, “шороотой нь хутгасан” 60 тэрбумын хэргийг одоо ч эцэслээгүй, Авлигатай тэмцэх газар /АТГ/ болон Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын хамтарсан Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.

Гэсэн ч эрх баригч намынхан энэ хэрэгт нэр холбогдсон УИХ-ын дарга асан М.Энхболд, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, түүний туслахаар ажиллаж байсан А.Ганбаатар нарт улс төрийн хариуцлага тооцож эхэллээ.

Өөрөөр хэлбэл, хэдхэн хоногийн өмнө МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, төрийн өндөр албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан хэрэгт нэр холбогдсон Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг намаасаа хөөх шийдвэрийг гаргаад байна.

Өнгөрсөн мягмар гарагт /2019.02.20/ МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос гарсан шийдвэрийг олон нийтэд мэдээлэх үеэрээ УИХ-ын дарга асан М.Энхболдод ч улс төрийн хариуцлага тооцохоо мэдэгдсэн билээ.

Эрх баригч намын эл шийдвэрийг олон нийт болон улс төрийн хүрээнийхэн МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “их цэвэрлэгээ”-гээ эхлүүлээ гэж харж байгаа юм.

Учир нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын дарга болсон даруйдаа 60 тэрбумын хэргийг эцэслэж, нам дамжсан МАНАН бүлэглэлээс төр болон намаа цэвэрлэхээ илэрхийлсэн байдаг.

Ямартай ч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн амандаа хүрч намынхаа нэр хүндийг унагасан 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон нөхдийг намаасаа хөөж, улс төрийн хариуцлага тооцож эхэллээ.

Эхлээд Ц.Сандуйг, дараа нь А.Ганбаатарыг намаасаа явууллаа. Тэгвэл МАН-аас явах дараагийн хүн нь М.Энхболд гэдэг нь тодорхой болж байх шиг байна.

Previous Post

ГААЗТАЙ УНДАА, СОДАТАЙ УС ТАРХИНД ЦУС ХАРВАХАД НӨЛӨӨЛДӨГ

Next Post

Н.БАГАБАНДИ НАРЫН БУЛХАЙГ ИЛЧИЛЖ, АТГ-Д ШАЛГУУЛАХААР ӨГЧЭЭ

Next Post
Н.БАГАБАНДИ НАРЫН БУЛХАЙГ ИЛЧИЛЖ, АТГ-Д ШАЛГУУЛАХААР ӨГЧЭЭ

Н.БАГАБАНДИ НАРЫН БУЛХАЙГ ИЛЧИЛЖ, АТГ-Д ШАЛГУУЛАХААР ӨГЧЭЭ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-09-21
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

2026-09-21
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.