• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЗХТЯ-нд архидан согтуурсан этгээдүүдэд ямар хариуцлага оногдуулав

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-08-17
Ангилал: Видео мэдээ, Тод мэдээ
ЗХТЯ-нд архидан согтуурсан этгээдүүдэд ямар хариуцлага оногдуулав

Энэ сарын 9-ний өдрийн оройн 22:00 цагийн орчимд Зам, тээврийн хөгжлийн яам буюу Засгийн газрын 13 дугаар байрны гадна хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 38 настай Г гэх залуу харамсалтайгаар амь насаа алдсан билээ.

Түүнийг ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 48 настай Б.Махбал гэгч хөнөөсөн болох нь тогтоогдож, өдгөө цагдан хорих 461-р ангид хоригдон шалгуулж байна. Архидан согтуурсны улмаас хоёр айлын амьдрал сүйрч, нэг нь шоронд, нөгөө нь шороонд булагдсан нь харамсалтай.

Төрийн алба хашдаг, тэр тусмаа яамны удирдах албан тушаалтнууд ажлын байрандаа ийн архидан согтуурч, улмаар нэгнээ хөнөөсөн нь байж боломгүй асуудал бөгөөд сүүлийн өдрүүдэд ард иргэдээс ихээхэн шүүмжлэл хүртсэн.

Энэ сарын 12-ны ням гаригт Засгийн газар шуурхай хуралдаж, ЗТХЯ-ыг удирдаж байсан сайд, дэд сайд, ТНБД, газрын долоон даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Гэвч дарга нарт нь хариуцлага хүлээлгэж ажлаас чөлөөлөөд өнгөрөх юм биш хамт архидан согтуурч, хэвлэлүүдээр бичиж буй шиг талийгаачийг гурван цагийн турш зодож амь насанд нь халдаж байхад хараад, хамт архидаад байж байсан таван хүнд арга хэмжээ авсан уу, тэднийг эрүүгийн хариуцлагад татсан уу гэх асуулт олон нийтийн дунд хөвөрсөөр байна.

-Тодруулбал хамт архи уусан тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур,

-Төмөр замын бодлогын хэрэгжилт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Лхагвасүрэн,

-Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбат,

-Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмаа,

-Мэргэжилтэн Н.Ганбаяр нарт ямар хариуцлага оногдуулсан, сайд, дарга нар шиг нь ажлаас чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй байна. Яамны зүгээс ч энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллага ч “Мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн цааргалж байна.

Талийгаач залууг зодож байхад Б.Махбал гэгч этгээдийн үйлдлийг таслан зогсоогоогүй бөгөөд амь тасрах үед нь анхны тусламж үзүүлээгүй эдгээр таван хүн хариуцлага хүлээх ёстой биш гэж үү.

Б.БУРМАА

Previous Post

Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос Засгийн газар болон МҮЭХ-нд хариуцлага тооцохыг шаардаж, хэвлэлийн бага хурал хийлээ

Next Post

“Энержи Ресурс” 146.1, “Эрдэнэс Тавантолгой” 60 ам.доллараар нүүрсээ экспортлож байна

Next Post
“Энержи Ресурс” 146.1, “Эрдэнэс Тавантолгой” 60 ам.доллараар нүүрсээ экспортлож байна

“Энержи Ресурс” 146.1, “Эрдэнэс Тавантолгой” 60 ам.доллараар нүүрсээ экспортлож байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-04
Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

2026-09-04
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-09-04
Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

2026-09-04
Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

2026-09-04
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-04
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ

2026-09-04
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

2026-09-03
Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

2026-09-03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.