• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Энержи Ресурс” 146.1, “Эрдэнэс Тавантолгой” 60 ам.доллараар нүүрсээ экспортлож байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-08-17
Ангилал: Бусад мэдээ
“Энержи Ресурс” 146.1, “Эрдэнэс Тавантолгой” 60 ам.доллараар нүүрсээ экспортлож байна

“Энержи Ресурс” ХХК-ийн толгой компани болох “Mongolian Mining Corporation” групп 2018 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа олон нийтэд албан ёсоор танилцуулсан билээ.

Танилцуулгад 2018 оны эхний хагаст тус групп Ухаа худаг болон Баруун наран уурхайгаас нийт 4.3 сая тонн түүхий нүүрс олборлосноос 4.0 сая тонныг нь дотооддоо баяжуулж, 2.9 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Үүнээс 2.4 сая тонныг Гашуунсухайтын боомтоор тээвэрлэн БНХАУ-д экспортлосон байна.

Тайлант хугацаанд баяжуулсан коксжих нүүрс 1.7 сая тонн, баяжуулсан хагас коксжих нүүрс 0.2 сая тонн, баяжуулсан эрчим хүчний нүүрс 0.1 сая тонныг тус тус борлуулснаас гадна борлуулалтын үнийг дунджаар 146.1 ам.долларт хүргэж, өнгөрсөн оныхоос 15 хувиар өсгөжээ. Ингэснээр компанийн оны эхний хагасын борлуулалтын орлого 270 гаруй сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар өссөн байна.

Тус компанийн хувьд Хятадын аж үйлдвэрийн гол зах зээлүүдэд хүрч, Бугатын гангийн үйлдвэр, “Шиньхуа” группийн Өвөрмонгол дахь коксын үйлдвэр гэх мэт эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн нийлүүлдэг юм.

“Энержи Ресурс” компанийн нэгэн адил Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани хагас жилийн байдлаар 6.8 сая тонн нүүрс экспортлосон  байна. Улмаар 953 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 216.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ нь 2017 оны төсөвт төвлөрүүлсэн дүнтэй дүйцсэн үзүүлэлт аж. Компани хагас жилийн байдлаар 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд оны эцэст цэвэр ашгийн хэмжээ хоёр дахин өсөх төлөвтэй байгаа аж.

“Эрдэнэс-Тавантолгой”  төрийн өмчит гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Компани ашигтай ажиллаж байгаа нь экспортын нүүрсний үнэ өссөнтэй шууд холбоотой. Он гарсаар Хятадын талтай хоёр удаа яриа хэлэлцээ хийж, нэг тонн нүүрсний үнийг 60 ам.доллар хүргэж өсгөсөн. Мөн нүүрсний экспортын суурь үнийг 61 ам.доллар болгосон билээ.

Ингэхдээ дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ өсвөл суурь үнэ өснө, харин үнэ буурвал суурь үнэ 61 ам.доллараар буурахгүй байхаар худалдан авагч талтай тохиролцсон” гэж мэдээлээд байгаа юм.

Г.ИТГЭЛ

Previous Post

ЗХТЯ-нд архидан согтуурсан этгээдүүдэд ямар хариуцлага оногдуулав

Next Post

Монгол Улс Австри, Их британи, АНУ-ыг гүйцэж, ТОП-10-Т БАГТЖЭЭ

Next Post
Монгол Улс Австри, Их британи, АНУ-ыг гүйцэж, ТОП-10-Т БАГТЖЭЭ

Монгол Улс Австри, Их британи, АНУ-ыг гүйцэж, ТОП-10-Т БАГТЖЭЭ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүмүүжигчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ

Хүмүүжигчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ

2026-05-22
Солонгос улсад цахим мөрийтэй тоглоомын сүлжээтэй холбоотойгоор Монгол иргэдийг баривчиллаа

Солонгос улсад цахим мөрийтэй тоглоомын сүлжээтэй холбоотойгоор Монгол иргэдийг баривчиллаа

2026-05-22
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийг эцэслэн баталлаа

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийг эцэслэн баталлаа

2026-05-22
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа

2026-05-22
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

2026-05-22
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-22
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-21
ВИДЕО: Жүдо бөхийн УАШТ-ийг анх удаа найман дэвжээнд зэрэг зохион байгуулж байна

ВИДЕО: Жүдо бөхийн УАШТ-ийг анх удаа найман дэвжээнд зэрэг зохион байгуулж байна

2026-05-21
Азийн Таеквондогийн холбооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Азийн Таеквондогийн холбооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

2026-05-21
Израил улс парламентаа тараахаар шийдлээ

Израил улс парламентаа тараахаар шийдлээ

2026-05-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.