• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламж барих түншлэлтэй гэрээ байгууллаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-27
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламж барих түншлэлтэй гэрээ байгууллаа

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн бүтээн байгуулалтыг хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барина. Энэ хүрээнд 24 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламжийн ажилд EPC+F нөхцөлтэй нээлттэй тендерийг зарласан. Гүйцэтгэгчээр хөрөнгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын “Хуа Зи Технологи” ХХК болон “Хуа Ши Энержи Индастри” ХХК-ийн түншлэл шалгарч, өнөөдөр иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа. Тус түншлэл нь 70 гаруй орны дэд бүтцийн төсөлд оролцсон, 30 жилийн туршлагатай.

Энэ талаар “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар “2009 оноос яригдаж 15 гаруй жил хүлээгдсэн төсөл өнөөдөр бодит ажил хэрэг болоход ойртон ирлээ. Нийслэлийн Засаг даргын А/1082 захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гэрээний хэлэлцээр амжилттай хийлээ. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн суурь хоёр дэд бүтцийн барилга байгууламж нь

  • 24 МВт хүчин чадалтай, жилд 156.0 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 265.6 мян Г.кал дулааны эрчим хүч үйлдвэрлэх дулааны цахилгаан станц,
  • Хоногт 6700 метр.куб хүчин чадалтай ахуйн болон үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламж юм.

Иж бүрэн зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх EPC+F нөхцөлтэй тендерийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын түншлэл шалгарсан бөгөөд ирэх оны эхний улиралд барилга угсралтын ажил эхэлж, 2027 онд дуусна” гэв.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь жилд 7.5 сая ширхэг арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг олон улсын стандартын шаардлага хангасан байгальд ээлтэй аргаар боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсын түүхий эдийн 43.5 хувийг дангаар боловсруулах хүчин чадалтай байна.

Нийт 5600 орчим ажлын байрыг бий болгож, нийт хөрөнгө оруулалтаа 6.7 жилийн хугацаанд нөхөх бөгөөд 1.72 их наядын орлого олж, татварт 86.3 тэрбум төгрөгийг бүрдүүлэхийг зорьж байгаа аж.

Previous Post

Гахайнаас хүнд уушги шилжүүлэн суулгажээ

Next Post

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нарт холбогдох авлигын хэргийг гурав дахь өдрөө шүүнэ

Next Post
ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нарт холбогдох авлигын хэргийг гурав дахь өдрөө шүүнэ

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нарт холбогдох авлигын хэргийг гурав дахь өдрөө шүүнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-08-26
“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

2026-08-26
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

2026-08-26
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-08-26
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-26
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Улаанбаатарт өдөртөө 29 хэмийн дулаан

2026-08-26
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо

2026-08-25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

2026-08-25
ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

2026-08-25
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.