• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-26
Ангилал: Нийгэм
Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7–9 хувиар өсөж байна. Хэрэв энэ өсөлт хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд хотын гол гудамж, замын ачаалал оргил бус цагийн үед ч автомашины дундаж хурд 5 км/цаг хүртэл буурах тооцоо гарсан. Тиймээс нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд авто замын сүлжээг өргөтгөх, шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь “Шинэ тойрог зам” төсөл юм. Уг төсөл нь хоёр чиглэлд хэрэгжихээр төлөвлөгдсөн бөгөөд эхний буюу Нэгдүгээр тойрог замын трасс нь ТЭЦ-4-ийн авто замаас эхлэн Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Ард Аюушийн авто зам, Баянхошууны уулзвар, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн мянгын эцэс, Хайлаастын гудамж, Долоон буудал, Баруун Алтан-Өлгийн гудамж, Да хүрээ, Хилчний гудамж, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Дүнжингаравын гудамжаар дамжин өнгөрнө.

Харин Хоёрдугаар тойрог зам нь хотын захын бүсийн дэд төвийг хамарч баруун болон зүүн чиглэлээр Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог авто замтай холбогдох юм. Баруун чиглэлийн урт 14.9–15.1 км байхаар төлөвлөгдөж, 22-ын товчооноос эхлэн Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны төгсгөл, Улаанчулуутын хогийн цэгийн орчмоор дайран өнгөрч Баянхошууны уулзварт хүрч Нэгдүгээр тойрог замтай холбогдох юм. Зүүн чиглэлийн урт 5.7–6.6 км байх бөгөөд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв орчим, Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, эцэст нь Туулын хурдны замтай огтлолцох юм. Авто замын трассыг гурван өөр хувилбараар боловсруулсан бөгөөд нийт урт 20.7–21.7 км байна.

Газар чөлөөлөлт болон бусад нөхцөл байдлыг харгалзан эдгээр хувилбаруудад нарийвчилсан судалгаа хийж, инженерийн шугам сүлжээний байгууллагуудаас санал авч, эцсийн хувилбарыг сонгохоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар авто замын төлөвлөлт хийж, тоо хэмжээ бодох ажил дууссан. Төслийн ТЭЗҮ-ийн  гүйцэтгэл 70 хувийн гүйцэтгэлтэй байна.

Previous Post

БНСУ-ын Дэжон хотын дарга болон ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Next Post

Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна

Next Post
Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна

Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-07-20
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшиж, бороо орно

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-20
Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

2026-07-17
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

2026-07-10
“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дах тоглогч боллоо

“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дахь тоглогч боллоо

2026-07-10
Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

2026-07-10
У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

2026-07-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.