• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

БЕГ: 2025-2026 оны сургуулийн болон сургуулийн өмнөх боловсролын хичээлийн жилийн зорилтыг хүргэж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-25
Ангилал: Боловсрол
БЕГ: 2025-2026 оны сургуулийн болон сургуулийн өмнөх боловсролын хичээлийн жилийн зорилтыг хүргэж байна
Суралцагч бүрийн тэгш оролцоо, идэвхтэй суралцах үйлийг дэмжиж, ээлжит хичээл, сургалт, үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг сайжруулах замаар тэдний мэдлэг, чадвар, төлөвшилд бодит ахиц гаргах зорилгыг 2025-2026 оны хичээлийн жилд дэвшүүлж байна.
Энэхүү зорилтыг хангах чиглэлээр дараах зорилтыг хэрэгжүүлнэ.
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлэх, хэрэгжилтийн явц, үр нөлөөг мэргэжлийн багш нарын бүлгээр хэлэлцэн багшид зөвлөн тусалж өдөр тутмын сургалт, үйл ажиллагааны чанарыг сайжруулах;
Бага боловсролын сургалтын хөтөлбөр (шинэчилсэн)-ийг 2026-2027 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэх бэлэн байдлыг ханган багш бүр хөтөлбөрийг судалж, сургалтын хэрэглэгдэхүүн, орчныг бэлтгэх;
Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааг сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй, технологийг сайжруулах, цэцэрлэг, сургуульд суурилсан мэргэжил дээшлүүлэх сургалт болон мэргэжлийн багш нарын бүлгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, багшийн мэргэжлийн бие даасан байдлыг хангахад чиглүүлэх;
Суралцагч амжилттай суралцахад шаардагдах суурь болон ерөнхий чадамж эзэмшүүлэх сайн туршлага, арга зүй, технологийн санг бүх түвшинд бүрдүүлж, үр дүнтэй ашиглах;
Сургалт, үйл ажиллагааны явцын болон үр дүнгийн үнэлгээнд үндэслэн суралцахуйн хоцрогдлыг нөхөх, хоцрогдох магадлалтай суралцагчдад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж ахиц гаргах;
Ялгаатай хэрэгцээт суралцагч боловсрол эзэмшихэд тулгарч байгаа саад бэрхшээлийг бууруулах, тэдний онцлог хэрэгцээнд тохирсон дэмжлэг, үйлчилгээ, боломжит тохируулга (сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүй, үнэлгээ, хэрэглэгдэхүүн, орчин зэрэг) хийж, боловсролд хамрагдалтыг нэмэгдүүлэн сурах үйлийг бүх талаар дэмжих;
Суралцагчдын нас, хөгжлийн онцлогт нийцүүлэн номын ач тусыг таниулах, анги, бүлгээр ном, зохиол хамтран унших соёл, дадал хэвшүүлэх, номыг бүтээлчээр унших чадвар (мэдээлэл хайх, ойлгох, шүүн тунгаах, хэрэглэх, дүгнэх, өөрийн санаа бодлоо илэрхийлэх)-ыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх;
Суралцагчдад эрүүл мэнд, сэтгэл зүй, хүүхэд хамгааллын мэргэжлийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэх, хүчирхийллээс ангид, айдасгүй, амар тайван, ээлтэй орчинд сурч, хөгжих нөхцөлийг тэдний оролцоонд суурилан бүрдүүлэхэд мэргэжлийн байгууллага, нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр нөлөөг үнэлэх;
Гамшгийн эрсдэлийг танин мэдэх, урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул, эрсдэлийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, туслах, анхны тусламж үзүүлэх, сэтгэл зүйн хувьд бэлэн байх мэдлэг, чадвар, дадал (дадлага, сургуулилт) хэвшилтэй болоход суралцагчдад дэмжлэг үзүүлэх олон талт арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж, тэдний гамшгийн эрсдэлийг даван туулах чадварт ахиц гаргах;
Сургалтын байгууллагын орчинд өндөр хурдны интернэт, ухаалаг төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлж, багш, суралцагч цахим технологийн тусламжтай бие даан суралцах, ирээдүйн иргэнд шаардагдах чадамж эзэмших, хиймэл оюун ухааныг ёс зүйтэй, бүтээлчээр ашиглах, олон хэлний чадвараа хөгжүүлэх, хэрэглэх үйл ажиллагааг бүх түвшинд дэмжих.
Previous Post

Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Next Post

“Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төсөлд оролцогч талуудын хамтын ажиллагааг зураглах” туршлага судлах уулзалтыг энэ долоо хоногт (2025.08.23) зохион байгууллаа.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Жүжигчин О.Дөлгөөн Алтан ургийн гүнж, Цагаадайн улсын Монгол хатан Сарай Мульк Ханым-ын дүрд тогложээ

Жүжигчин О.Дөлгөөн Алтан ургийн гүнж, Цагаадайн улсын Монгол хатан Сарай Мульк Ханым-ын дүрд тогложээ

2026-05-09
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татдаг Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ

Бага насны хүүхдийг садар самуунд уруу татдаг Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ

2026-05-09
“Хөөрхөн зүрх” ТББ сэтгэлзүйн зөвлөгөө заслын үйлчилгээгээ зогсооход хүрчээ

“Хөөрхөн зүрх” ТББ сэтгэлзүйн зөвлөгөө заслын үйлчилгээгээ зогсооход хүрчээ

2026-05-09
Ерөнхий сайд Н.Учрал эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэсэн эрхэм баатрууддаа хүндэтгэл үзүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэсэн эрхэм баатрууддаа хүндэтгэл үзүүллээ

2026-05-09
ОБЕГ: Гал түймрийн голомтод байсан 22, 86 настай хоёр иргэний биеийн байдал хэвийн байна

ОБЕГ: Гал түймрийн голомтод байсан 22, 86 настай хоёр иргэний биеийн байдал хэвийн байна

2026-05-09
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-05-08
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага Хантавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй гэв

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага Хантавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй гэв

2026-05-08
57 настай эрэгтэй хамтран амьдрагч 36 настай эмэгтэйг хөнөөж, нэг жил нуусан хэргийг илрүүлжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй хэвээр байна

2026-05-08
Mxrningstar хамтлаг Хүүхэд хөгжлийн өрөөнд хөгжмийн зэмсгүүд бэлэглэжээ

Mxrningstar хамтлаг Хүүхэд хөгжлийн өрөөнд хөгжмийн зэмсгүүд бэлэглэжээ

2026-05-08
Б.Идэржавхлан: Татвар татаас, суутгал шимтгэлээс үүдэж “Чимээтэй номын сан” хаалгаа барьж байна

Б.Идэржавхлан: Татвар татаас, суутгал шимтгэлээс үүдэж “Чимээтэй номын сан” хаалгаа барьж байна

2026-05-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.