• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-22
Ангилал: Нийгэм
Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Цар тахлын дараах орчинд хүнсний аюулгүй байдлыг сайжруулах” техник туслалцааны төслийн хүрээнд олгож байгаа компьютер болон серверийн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа. Энэхүү тоног төхөөрөмжүүд нь тус төслийн хүрээнд хөгжүүлж буй Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгтгэсэн систем (IFSIRS)–ийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Тус IFSIRS нь хүнсний хангамж, хэрэглээ, үнэ ханш, эрсдэлийн хүчин зүйлсийн талаарх мэдээллийг цуглуулж, шинжлэх, шийдвэр гаргагчдад цаг тухайд нь хүргэдэг үндэсний хэмжээний систем бөгөөд хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй.

Эдгээр тоног төхөөрөмжүүдийг суурилуулан нэвтрүүлснээр:

  • Өгөгдлийн найдвартай хадгалалт, хамгаалалт сайжирах,
  • Шинжилгээ, боловсруулалтын чадавх нэмэгдэх,
  • Байгууллагуудын мэдээлэл солилцоо, уялдаа холбоо түргэн шуурхай болох боломж бүрдэх юм.

ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “ХХААХҮЯ, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Цар тахлын дараах орчинд хүнсний аюулгүй байдлыг сайжруулах” техник туслалцааны төслийг хүрээнд хөгжүүлж байгаа “Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэхэд зориулсан серверийн тоног төхөөрөмжийг хүлээн авч байна. Азийн хөгжлийн банкны хамт олонд талархал илэрхийлье” гэв.

Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, байгалийн баялгийн салбарын газрын Байгалийн нөөц ба хөдөө аж ахуйн ахлах мэргэжилтэн Юкицугу Янома “ХХААХҮЯ болон Азийн хөгжлийн банкны хамтарсан төсөл ийнхүү амжилттай хэрэгжиж байгаад талархаж байна. Цаашид хүнсний аюулгүй байдлыг хангах, дүн шинжилгээ хийх, мэдээллийн баазыг бүрдүүлэхэд Азийн хөгжлийн банк онцгойлон анхаарч байгаа. Энэ удаагийн төсөл 2025 оны төгсгөлд дуусаж байгаа ч Азийн хөгжлийн банкны зүгээс цаашид хүнсний аюулгүй байдлын тал дээр Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-тай нягт хамтран ажиллах болно” гэдгийг онцоллоо.

Энэхүү дэмжлэг нь Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны найрсаг түншлэл, харилцан итгэлцлийн тод илэрхийлэл бөгөөд цаашид хүнсний тогтвортой, аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломжийг нээж байна.

Previous Post

Олимпиадын ерөнхий хорооны хурал боллоо

Next Post

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД IREX УХААЛАГ СИСТЕМ AI ТЕЛЕ ХЯНАЛТЫГ АШИГЛАЖ ЭХЭЛЖЭЭ

Next Post
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД IREX УХААЛАГ СИСТЕМ AI ТЕЛЕ ХЯНАЛТЫГ АШИГЛАЖ ЭХЭЛЖЭЭ

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД IREX УХААЛАГ СИСТЕМ AI ТЕЛЕ ХЯНАЛТЫГ АШИГЛАЖ ЭХЭЛЖЭЭ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-09-01
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 31 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-09-01
Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

2026-08-31
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

2026-08-31
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-31
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

2026-08-31
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Дэлгэрүүлэгч одтой, улаагчин үхэр өдөр

2026-08-31
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +27 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-08-31
Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.