• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асныг авлигын хэргээр баривчилжээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-13
Ангилал: Дэлхий
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асныг авлигын хэргээр баривчилжээ

СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 13 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хиг хувьцааны үнийн манипуляц хийхэд оролцсон, сонгуульд хөндлөнгөөс оролцсон, хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан баривчилжээ. Ингэснээр Ким Кён Хи болон түүний нөхөр, Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль нар нэгэн зэрэг баривчлагдсан анхны ерөнхийлөгч асны гэр бүл болжээ.

Өнгөрсөн долоо хоногт Хөрөнгийн зах зээлийн тухай хууль, Улс төрийн сангийн тухай хууль болон зуучлах зорилгоор авлига авахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн хэргээр тусгай прокурор Мин Жун Кигийн баг хүсэлт гаргасны дараа Сөүл хотын төв дүүргийн шүүх ‘нотлох баримтыг устгаж болзошгүй’ гэж үзэн Ким Кён Хиг мягмар гаргийн орой баривчлах тушаал гаргасан байна.

Түүнийг баривчлахын өмнө буюу мягмар гарагт болсон хуралдааны үеэр тусгай прокурорууд нотлох баримтыг устгах эрсдэлтэй байгааг онцолсон бол өмгөөлөгчид нь ‘мөрдөн байцаалтын явцад хамтран ажилласан, биеийн байдал нь тааруу байгаа’ гэж мэдэгджээ.

Ким Кён Хи 2009-2012 онд Өмнөд Солонгос дахь BMW-ийн дилер ‘Deutsch Motors’-ын хувьцааны үнийг өөрчлөх хуйвалдаанд оролцсон, 2022 оны парламентын нөхөн сонгууль болон 2024 оны бүх нийтийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахад хөндлөнгөөс оролцсон, бизнесийн давуу тал олгосныхоо хариуд Эв нэгдлийн сүмээс нэгэн бөөгөөр дамжуулан тансаг бэлгүүд авсан хэргүүдэд буруутгагдаж байгаа юм.

Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт тусгай прокурорын багт байцаалт өгөх үеэрээ уучлалт хүсэж, ‘хүмүүсийн санааг зовоосон хэн ч биш нэгэн’ хэмээн өөрийгөө тодорхойлж байжээ. Харин мөрдөн байцаалтын үеэр өөрийг нь буруутгаж буй бүх хэргийг үгүйсгэн няцаасан байна.

Тусгай прокурорын мөрдөн байцаалтын ажиллагааны дүнд тэргүүн хатагтай асныг нийт 16 эрүүгийн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд үүний дотор хурдны замын эцсийн цэгийг Сөүлээс зүүн зүгт орших Янпён дахь гэр бүлийнхээ газар эзэмшилд хүргэж өөрчилсөн, мөн түүний гэр бүл тус хот дахь орон сууцны барилгын төслөөс давуу эрх олж авсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байна.

Ким Кён Хиг анх нийслэлээс өмнө зүгт орших Уйван дахь Сөүлийн цагдан хорих төвд аваачихаар төлөвлөж байсан боловч тусгай прокурорууд Сөүлийн өмнөд хорих төвд хорих хүсэлт гаргасныг  шүүх хүлээн авсан байна.

Previous Post

Өнөөдрийн байдлаар 10 байршилд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна

Next Post

Боловсролын яам шинэ ширээ сандалдаа дараах тайлбарыг өглөө

Next Post
Боловсролын яам шинэ ширээ сандалдаа дараах тайлбарыг өглөө

Боловсролын яам шинэ ширээ сандалдаа дараах тайлбарыг өглөө

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-09-21
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

2026-09-21
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.