• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-07-22
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Хууль
Цахим орчинд live- р сугалаа явуулан иргэдийг залилах гэмт хэрэг гарч байна

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Т, Ц.С нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “…, эсхүл оргон зайлах, …” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг тус шүүхэд ирүүлсэн.

 Шүүхэд ирүүлсэн прокурорын санал, хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримттай танилцахад:

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Э.Т, Ц.С нарыг согтуурсан, мансуурсан үедээ урьдаас үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж “2025 оны 7 сарын 19-ний шөнийн 03 цаг 43 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Д.С-ын биед хүч хэрэглэн халдаж халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “…оргон зайлах, …” гэж заасан үндэслэлээр яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг шүүхэд ирүүлсэн.

            Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний зорилго нь яллагдагч, шүүгдэгчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зугтаалгахгүй, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулахад саад хийлгэхгүй, цаашид гэмт хэрэг шинээр үйлдэх бололцоо олгохгүй байх зорилгоор тэдний хувийн эрх, эрх чөлөөнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлалт тогтооход чиглэгддэг.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 3 дахь хэсгийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалтад “… Шүүхийн өмнөх шатанд байгаа хүнийг заавал цагдан хорьж байх нийтлэг журам байх албагүй бөгөөд шүүх хуралд оролцох, шүүн таслах ажиллагааны аль ч шатанд байлцах, шаардлагатай тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд байх баталгаа гаргаж өгсөн бол этгээдийг суллаж болно” гэж заасан бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүний эрхийг дээдлэн, олон улсын болон дотоодын хууль тогтоомжийг чандлан сахиж ажиллах шаардлагатай бөгөөд зайлшгүй шаардлагатай тохиолдолд цагдан хорих арга хэмжээг авч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарлах ёстой болно.

Шүүх яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зайлшгүй тус таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл хавтаст хэрэгжүүлэгдсэн эсэх болон дээр дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний зорилго болон Монгол Улсын дотоод хууль тогтоомжийг чанд сахиж, олон улсын нэгдэн орсон гэрээ, конвенцыг харгалзан үзэх учиртай.

Шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “… оргон зайлах, …” үндэслэл хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд, прокурорын санал, нэмэлт тайлбараар нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэн прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн тасралтгүй хэрэгжүүлэх, тал бүрээс нь бүрэнд бодитойгоор шалган тогтоох зорилгод нийцүүлэн, яллагдагч нарын хувийн байдлыг харгалзан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

   Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн

Previous Post

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, ГССҮТ: МЕДАЛИАР ШАГНУУЛСАН ЭМЧ, СУВИЛАГЧ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Next Post

2025 оны 07-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post
2025 оны 07-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

2025 оны 07-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзодаг хүлээн авч уулзлаа

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзодаг хүлээн авч уулзлаа

2026-07-20
Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

2026-07-20
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны хязгаарлалт хийж, цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлууд

2026-07-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2026-07-20
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-07-20
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшиж, бороо орно

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-20
Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

2026-07-17
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.