• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

АН-с С.Баярцогт, Б.Хурц нар нэр дэвшихээргүй болсноос гадна ерөнхийлөгч асан Х.Баттулгыг ҮБХ-ны гишүүд жагсаалтад оруулсангүй

Дорж Нийтэлсэн: Дорж
2024-05-28
Ангилал: Улс төр
АН-с С.Баярцогт, Б.Хурц нар нэр дэвшихээргүй болсноос гадна ерөнхийлөгч асан Х.Баттулгыг ҮБХ-ны гишүүд жагсаалтад оруулсангүй

Ардчилсан Намын удирдлагууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан талаараа мэдээлэл өглөө.

Тус намаас 126 нэр дэвшигчийн нэрсийг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн. Гэвч дараа нь С.Баярцогт, Д.Оросоо нарын хоёр нэр дэвшилттэй холбоотой маргаан үүсгэхүйц баримт мэдээллийг СЕХ-нд хүргүүлсэн. Улмаар АН-аас анх хүргүүлсэн нэр дэвшигчдийн баримт материалыг нягтлах боломжгүй болоод байгаа юм. Тиймээс СЕХ-ноос АН-ын удирдлагуудад тодорхой тайлбар ирүүлэхийг даалгасан. Гэвч АН-ын зүгээс СЕХ-нд ямар нэгэн тайлбар хүргүүлэлгүйгээр олон нийтэд хандаж дараах мэдээллийг хийв.

АН-ын ҮБХ-ны гишүүн, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах хороог долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тэр дунд С.Баярцогт орж ирээд өөрийнхөө нэрийг жагсаалтын есдүгээрт бичээд, Үндэсний бодлогын хороо руу явуулсан. Ингээд зааланд байсан ҮБХ-ны 500 орчим гишүүн С.Баярцогт, Б.Хурц тэргүүтнүүдийг нэр дэвшүүлэхгүй гэж эсэргүүцлээ илэрхийлсэн. Тиймээс ч С.Баярцогт, Б.Хурц нарын ҮБХ-ноос нэр дэвшүүлээгүй.

С.Баярцогт өөрийгөө жагсаалтын есдүгээрт бичиж оруулсан нь учиртай. Монголчуудад тооны билэгдэл гэж бий. Есийн тоо бол Ерөнхий сайд гэдэг үгийн товчлол. Тиймээс ч ҮБХ-ны гишүүд С.Баярцогтыг хазаарлаж байж Х.Тэмүүжинг оронд нь оруулж ирсэн. Х.Тэмүүжин, С.Баярцогт хоёрыг харьцуулаад хар. Хэн нь Монголын ард түмэнд хэрэгтэй вэ. Ийм л уур амьсгалтай хурал болсон. Би бол ҮБХ-ны хурлыг маш эрүүл, сайхан уур амьсгалтай хурал болсон гэж бодож байгаа” гэлээ.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал eguur.mn сайтад өгсөн ярилцлагдаа:

–С.Баярцогт, Б.Хурц нарын аль аль нь нэр дэвшихгүй. ҮБХ-ны гишүүд дуу нэгтэйгээр нэр дэвшүүлээгүй-

-Өнгөрөгч амралтын өдрүүдээр танай намаас СЕХ-нд аваачиж өгсөн гурван тогтоолтой холбоотойгоор нэлээдгүй эргэлзээ үүсэж, маргаан дагуулсан.

-Үндэсний бодлогын хороон дээр гарч ирсэн хэд хэдэн асуудал бий. Тухайн хурлын үед болсон процесс дунд жагсаалтын дэслэлийн есөд байсан нэр дэвшигчийг ҮБХ-ны гишүүд хүлээн зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл, С.Баярцогт гэдэг нэрийг Х.Тэмүүжин гэдэг нэрээр солих санал гарсан. Иймд дахин санал хураалт явуулсан. Энэ асуудал дээр л зөрүүтэй байр суурь үүссэн. Манай нам албан ёсны тайлбар гаргасан.

ҮБХ-ны тэргүүлэгч нар санал тоолох ажлын хэсгийн өгсөн тогтоолын дагуу тогтоол болон хавсралтыг СЕХ-нд хүргэж өгсөн гэсэн чиг үүрэгтэй юм билээ. Тэрнээс биш санал тоолох ажлын хэсгийн тогтоолоос зөрсөн мэдээлэл хүргүүлэх боломжгүй.

Тухайн үед ҮБХ-ны хурал нэлээдгүй шуугиантай, бужигнаантай болсон. Мөн чанар нь ердөө л тэр. С.Баярцогт гэдэг хүнийг жагсаалтад оруулахгүй. Б.Хурц гэдэг хүнийг тойрогт нэр дэвшүүлж болохгүй. Намын нэр хүндэд халтай гэсэн байр сууринаас л ҮБХ-ны гишүүд хандсан.

-С.Баярцогтыг жагсаалтад ч, тойрогт ч нэр дэвшүүлээгүй гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Тэгж ойлгож болно. 32-р тогтоолоор нэр дэвшигчдийн жагсаалтад байхгүй. Уг нь “Тойрогт нэр дэвшээч” гэдэг санал тавьсан. Гэтэл тойрогт нэр дэвшихгүй гэдэг байдлаар татгалзсан. Тойрогт нэр дэвшиж, санал авч чадахааргүй байсан хүн намын жагсаалтад нуугдах гэсэн санаархал байсан байхгүй юу.

-09-р тогтоолын хавсралтад аравдугаар тойрогт О.Баасанхүүгийн орон Б.Хурцын нэр ороод ирчихсэн байсан. ҮБХ хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулдаг шөнө уг нь Б.Хурцыг О.Баасанхүүгээр сольчихсон байсан биз дээ?

-Үгүй. О.Баасанхүү байгаа. Учир нь Б.Хурцыг мөн ҮБХ-ны гишүүд эсэргүүцсэн тул Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг буюу аравдугаар тойргоос нэрийг нь татсан. Нэр дэвшихгүй гэж ойлгож болно.

-Х.Баттулгыг жагсаалтын дэслэлд оруулахгүй гэдэг санал ҮБХ-ны гишүүдийн санал гарсан-

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга IV тойрогт нэр дэвших хэвээрээ юу. ҮБХ-ны хурал дээр эсэргүүцсэн зүйл гарсан уу?  

-Х.Баттулга бол орон нутагт нэр хүндтэй улстөрч. Тиймээс АН-ын хувьд сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшүүлсэн. Хийж бүтээж байсан зүйлээ үргэлжлүүлэх байх гэж ойлгож байна. Гэхдээ ҮБХ-ны гишүүд жагсаалтын дэслэлд оруулахгүй гэдэг санал гаргасан. Энэ саналын дагуу ямар нэгэн санал хураалт явагдаагүй. Бодлогын хүрээнд яригдаад л шийдвэр гарсан.

Previous Post

Цэцэрлэгт хүрээлэн барина хэмээн чөлөөлсөн “East” төвийн суурин дээр хороолол барьж эхэлжээ

Next Post

Давж заалдах шатны шүүх дээр QSC-Г ялсан өдрөө Г.Дугаржав хоригдсон нь тохиолдол уу?

Next Post
Давж заалдах шатны шүүх дээр QSC-Г ялсан өдрөө Г.Дугаржав хоригдсон нь тохиолдол уу?

Давж заалдах шатны шүүх дээр QSC-Г ялсан өдрөө Г.Дугаржав хоригдсон нь тохиолдол уу?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2026-01-27
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна

2026-01-27
НИПАХ ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАЛААРХ  МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

НИПАХ ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

2026-01-27
Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ

Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ

2026-01-27
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна

2026-01-27
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн

Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн

2026-01-27
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

2026-01-27
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

2026-01-27
Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

2026-01-27
Агаарын чанарын индекс 10:00 цагийн байдлаар

Агаарын чанарын индекс 10:00 цагийн байдлаар

2026-01-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.