• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

НЦУГ: ‘Токи’ апплейкшнд зар байршуулж, иргэдийн мөнгийг хулгайлж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-02-26
Ангилал: Хууль
НЦУГ: ‘Токи’ апплейкшнд зар байршуулж, иргэдийн мөнгийг хулгайлж байна

Нийслэлийн цагдаагийн газраас өнөөдөр /2024.02.26/ сүүлийн өдрүүдэд гарсан гэмт хэрэг, зөрчлийг шалгаж байгаа талаар мэдээлж байна.


Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа С. Тайван:

-Шуурхай ажиллагааны хэлтэс гэж байгуулсан. Иргэдэд учирсан бодит хохирлыг шуурхай нөхөн төлүүлдэг цахим залилангийн гэмт хэргийн этгээдүүд ашгаа авахаас өмнө таслан зогсоох зорилгоор энэ хэлтсийг байгуулсан. Сүүлийн үед гэмт хэргийн 98 орчим хувийг бусдын нэр дээр нээсэн арилжааны банкны дансыг ашиглаж байна. Мөн виртуал хөрөнгийн хэтэвч, үүрэн холбооны утасны дугаар ашиглаж байна. Олон нийтийн цахим хуурамч хаяг ашиглаж байгаа. Энэ хэлтэс нийт 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан 943 дуудлага хүлээн авч, 300 дуудлагад нийт мөнгөн дүнгийн 60.1 хувь буюу 1.7 тэрбум төгрөгийн банкны дансанд хязгаарлалт хийж ажилласан. Ирж байгаа дуудлагыг төрлөөр нь ангилбал, цахим залилан 561 байгаагаас 243 дансыг тухайн мөчид царцаасан.

Мөн цахим халдлагын 289 дуудлага хүлээн авснаас 39 мэдээлэлд дансыг нь хязгаарласан. Цахим мөрийтэй тоглоомын 31 дуудлага ирснээс найман дансанд хязгаарлалт хийсэн. Энэ мэт нийт 943 дуудлага мэдээлэл дээр ажилласан.

Хойшлуулашгүй мөрдөн шалгах ажиллагаагаар 26 иргэнд учирсан 161 сая төгрөгийн хохирлыг буцаан төлүүлсэн. Тодруулбал, иргэд байр болон машин худалдаж авах, өвс тэжээл худалдаж авах нэрээр зар байршуулсны дагуу их хэмжээний мөнгө шилжүүлж хохирч байна. Иргэд цахим залиланд болохгүй байх үүднээс урьдчилан сэргийлж, хэрвээ  хохирсон бол цагдаагийн 102 утсанд мэдэгдэх шаардлагатай. Алба хаагч банкны ажилтан руу холбогдож, хохирлыг нөхөн төлүүлэхэд анхаарах юм.

Хэргүүдээс дурдвал, Монгол Улсын иргэн Ш /17 настай/ 283 хүний фэйсбүүк хаягийг хакердаж, 29 иргэнээс 13 сая төгрөгийг шилжүүлж авсан нь тогтоогдсон. Энэ хэргийг мөрдөн шалгаж байна. Мөн “Токи” гэж апплейкшн дээр машин худалдах зар байршуулж, таны хувийн мэдээллийг апплейкшн дээр оруулж, дансан дахь мөнгийг хулгайлах гэмт хэрэг гарч байна. Одоогийн байдлаар 100 иргэний фэйсбүүк хаягийг хакердаж, мөнгө хулгайлсан хэргийг шалгаж байна. Мөн арилжааны банкны ажилтан М иргэний цахим хэтэвчийг шинээр үүсгэж, хадгаламжид байсан мөнгийг татаж авдаг байсан хэргийг шалгаж байна.

ТЦА-ны Зөрчил хянан шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Чинзориг:

-УИХ-аас Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлд согтууруулах ундаа болон мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид зөрчил хүлээлгэх хариуцлагыг чангатгасан. Мөн тээврийн хэрэгсэл жолоодор эрхээ хасуулсан этгээд давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 27.10.5 зүйлд өөрчлөлт оруулж, 2024 оноос хэрэгжиж буй. Нийт 2253 зөрчил бүртгэгдсэн. Энэ нь 2022 онтой харьцуулахад 67.5 хувь, 2023 онтой харьцуулахад 58.5 хувиар буурсан үзүүлэлт гарч байна.

Он гарснаас хойш согтуугаар үйлдсэн гэмт хэрэг ес буюу 43.8 хувиар буурсан бол согтуу жолоочийн улмаас амь нас хохирсон хэрэг дөрөв бүртгэгдэж, 43 хувиар буурсан. Мөн гэмтсэн хүн тав, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53, согтуугаар тээврийн хэрэгсэл давтан барьсан 185 зөрчил гарсан. Үүний аравыг нь прокурорын байгууллага руу шилжүүлсэн. Олон улсын, орон нутгийн авто замд ачаа хэтрүүлснээс 81 осол гарч, 33 хүн нас барж, 99 хүн гэмтэж бэртсэн.

Previous Post

Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод чиглэлд зорчихгүй байхыг анхаарж байна

Next Post

“The MongolZ” дахин Мэйжорт шалгарахад ганц хожил дутуу

Next Post
“The MongolZ” дахин Мэйжорт шалгарахад ганц хожил дутуу

"The MongolZ" дахин Мэйжорт шалгарахад ганц хожил дутуу

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

2026-08-03
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

2026-08-03

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-03
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-03
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +27 градус, багавтар үүлтэй

2026-08-03
Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

2026-08-01
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-01
Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2026-07-30
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

2026-07-30
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.