• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 66 хүнд хорих болон торгох ял оноожээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-02-22
Ангилал: Тод мэдээ
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 66 хүнд хорих болон торгох ял оноожээ

Прокурорын байгууллагаас нүүрсний хулгайн хэргийн шийдвэрлэлт, явцын талаар мэдээллээ.

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс нийт 84 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 13 улс төрд нөлөө бүхий этгээд, 90 нийтийн албан тушаалтан, 53 иргэн, нийт 156 хүн, гурван хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ.

Үүнээс 96 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 12 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс 8 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Тодруулбал

  • “Автотээврийн үндэсний төв”/АТҮТ/ ТӨҮГ-ын Цогтцэций салбарын дарга С.Д нарын 5 хүн,
  • ОБЕГ-ын хяналтын мэргэжилтэн Н.Х нарын 8 хүн,
  • АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.А нарын 5 хүн,
  • Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч Ж.Д нарын 8 хүн,
  • Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Т нарын 22 хүн,
  • “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн маркетинг борлуулалтын ахлах мэргэжилтэн З.Б нарын 2 хүн,
  • “Эрдэнэсилвер” ХК-ийн захирал Т.М нарын 6 хүн,
  • УИХ-ын гишүүн Т.А, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г нарын 11 хүнд холбогдох хэрэгт нийт 66 хүнийг гэм буруутайд тооцож, хорих болон торгох ял оногдуулжээ.

Шүүгдэгч нарын нийтийн албан томилогдох эрхийг 2-7 жилийн хугацаагаар хасаж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох автомашин, усан онгоц, үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг хураахаар шийдвэрлэсэн байна.

Тухайлбал “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас хахууль авах гэмт хэргийн улмаас бий болсон болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9.9 тэрбум төгрөгийг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1.8 тэрбум төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгохоор болжээ.

Одоо УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ш.Ц нарт холбогдох хоёр эрүүгийн хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгаа бол 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Previous Post

Хокүсэйхо А.Даваанинжийн өмнөөс Хакүхог хатуу шийтгэж магадгүй байна

Next Post

Г.Дамдинням: “Авлига хороолол”-ыг буулгаж чадахгүй юм бол хотын газрын мафи, шударга ёс гэж яриад хэрэггүй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

2026-11-23
Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

2026-11-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Пүрэв гарагт бүх нийтээр амарна

2026-11-23
Бизнес эрхлэгчдэд банкны зээлээс өөр санхүүжилтийн суваг нээх хуулийн төсөл өргөн барилаа

Бизнес эрхлэгчдэд банкны зээлээс өөр санхүүжилтийн суваг нээх хуулийн төсөл өргөн барилаа

2026-11-23
Монгол, Солонгос харилцан хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд анхаарна

Монгол, Солонгос харилцан хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд анхаарна

2026-11-23
Төсвийн задаргааг ил болгох асуудлаар Н.Амаржин нийтийн өргөдөл санаачилж, 100 мянган гарын үсэг цуглуулж эхэллээ

Төсвийн задаргааг ил болгох асуудлаар Н.Амаржин нийтийн өргөдөл санаачилж, 100 мянган гарын үсэг цуглуулж эхэллээ

2026-11-23
Эрүүл мэндийн салбарын томилгоо, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг АТГ шалгажээ

Эрүүл мэндийн салбарын томилгоо, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг АТГ шалгажээ

2026-11-23
Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Ш.Энхийн-Од сонгогджээ

Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Ш.Энхийн-Од сонгогджээ

2026-11-23
“Өвлийн идэш-2026” арга хэмжээ Лхагва гарагт эхэлж иргэдэд мах, сүү, цагаан идээ худалдаална

“Өвлийн идэш-2026” арга хэмжээ Лхагва гарагт эхэлж иргэдэд мах, сүү, цагаан идээ худалдаална

2026-11-23
Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

2026-11-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.