• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ШҮҮХ: Ц.Хуланд оногдуулсан 9 жил 6 сар хорих ялыг 8 жил 1 сар болгон хөнгөрүүлж шийдвэрлэв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2023-11-02
Ангилал: Хууль
ШҮҮХ: Ц.Хуланд оногдуулсан 9 жил 6 сар хорих ялыг 8 жил 1 сар болгон хөнгөрүүлж шийдвэрлэв

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Ц.Хуланд 9 жил 6 сарын хорих ял, Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байв.

Шүүхийн шийдвэрийг шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү, шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Ц.Одмаа, Д.Дүгэржав нар эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан.

Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хаалттай хянан хэлэлцэх явцад,

  • Шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалаас “… хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй тул хэргийн материалтай бүрэн танилцаж, өмгөөлөлд бэлтгэх хугацаа нөхцөлөөр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү. …” гэсэн,
  • Шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлөгч Ж.Батхуягаас “… шүүгдэгч Ц.Хулантай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, давж заалдах шатны шүүхийн шатнаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ба хэргийн материалтай танилцах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү. …” гэсэн хүсэлтүүдийг шүүх хуралдаанд тус тус гаргав.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд, шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан хүсэлтийг /өмнө энэ  үндэслэлээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан/ хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлүүлэх эрхийг хангах зорилгоор түүний шинээр нэмж авсан өмгөөлөгч Ж.Батхуягийн гаргасан хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг хүлээн авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно” гэж заасныг дурдаж, шүүх хуралдааныг 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх хурал өчигдөр /2023.11.01/ болж,  Ц.Хуланд оногдуулсан 9 жил 6 сарын хорих ялыг 8 жил 1 сар болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн хэмээн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс мэдээлэв.

Previous Post

Хотын дарга гэр хорооллыг орон сууцжуулахдаа БНХАУ-тай хамтарна гэв

Next Post

Олон Монголчуудыг хохироосон койны асуудал одоо спорт бооцоо, 1xbet рүү шилжив үү?

Next Post
Олон Монголчуудыг хохироосон койны асуудал одоо спорт бооцоо, 1xbet рүү шилжив үү?

Олон Монголчуудыг хохироосон койны асуудал одоо спорт бооцоо, 1xbet рүү шилжив үү?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

2026-07-27
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-07-27
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар дуу цахилгаантай аадар бороотой

2026-07-27
Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.