• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Б.НАРАНЦАЦРАЛТ НУУЦААР БИЧЛЭГ ХИЙЖ ЦАЦСАНААР ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 4 ЗҮЙЛ, АНГИАР ЯЛЛАГДАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-12-17
Ангилал: Нийгэм
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Б.НАРАНЦАЦРАЛТ НУУЦААР БИЧЛЭГ ХИЙЖ ЦАЦСАНААР ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 4 ЗҮЙЛ, АНГИАР ЯЛЛАГДАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН
Сүүлийн үед хувийн эрх ашгийн үүднээс бусдын нэр төрд халдах, улмаар гутаан доромжлох зорилгоор хувь хүний нууцад хамаарахуйц бичлэг, зургийг олон нийтийн сүлжээнд тараах болсон. Хамгийн том жишээ бол УИХ-ын гишүүн Ч.Ундрамын бичлэгийг нууцаар хийж сошиалд цацсан Б.Наранцацралт гэх залуугийн кэйс юм. Тэгвэл энэхүү үйлдэл хууль, эрх зүйн талаасаа ямар хариуцлага хүлээх үйлдэл вэ гэдэг дээр хуульч Р.Булгамаа тайлбар хийжээ.
Тэрбээр, “Хувь хүний халдашгүй эрхийн талаар хуулиар хуульчилан зохицуулсан байдаг. Хүний хорвоод эргээд уулзахгүй юм шиг хүүхдүүдийнхээ ертөнц, ирээдүйг үл хүндэтгэн хандах нь бас л хуулийн зохицуулалттай. Тэр дундаа хүүхдийг өөрийх нь зөвшөөрөлгүй дуу дүрсний бичлэг хийж, тараах түгээх ч хуулийн зохицуулалттай байдаг.
Цахим орчинд гэр бүлийн бичлэгээ түгээх нь хэвийн байж болох үзэгдэл мэт нийтлэг ойлголт түгээд байгаа тул хууль зүйн зохицуулалтын талаар дүгнэлт хийе.
Гэр бүлийн бичлэг тавигдаж эхлэх үед гэр бүл цуцлах иргэний хэрэг нь шүүх дээр ажиллагаа хийгдэж байгаа тухай зарласан. Энэ нөхцөл байдал нь;
1-рт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нөгөө тал нь ялахын тулд хууль бусаар нотлох баримт цуглуулж эхэлсэн нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг агуулж байж болзошгүй юм.
Үүнд:
1. Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйл “Хувь хүний нууцыг задруулах “
Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Эрүүгийн хуулийн 13.5-р зүйл “Заналхийлэх”
Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Хэрэв дээрх үйлдлүүд нь гэр бүл цуцлах иргэний хэрэг дээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзуулах арга хэрэгсэл болж байгаа бол мөн
3. Эрүүгийн хуулийн 17.6-р зүйлийн “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх”
Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хүүхдийн эрхийн зөрчил талаас дүгнэвэл Зөрчлийн тухай хуулийн 6.20-н 3.2, 6.20-8д заасан зөрчил болон Эрүүгийн хуулийн 16.7-д заасан гэмт хэргийн шинж байж болзошгүй.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэн, үйлдэн нотлох баримт гаргаж байгаа хүнд ёс суртахууны тухай яриад ч нэмэр байхгүй.
Хэн нэгэн хүн зорилгодоо хүрэхийн тулд салж байгаа эхнэр, хүүхдүүддээ амьдрах орон зай үлдээхгүй болтол үйлдэл хийж байхад нийгмээрээ алга ташин баяр хүргэх нь энэ нийгэм хүчирхийлэгчийг дэмжсэн мэт болохгүй гэж үү…
Магадгүй тэр хүнд сошиал эрүүдэн шүүлтээс өмнө хуулийн байгууллагаар шалгуулах эрх нь уул нь нээлттэй” гэжээ.
Өөрөөр хэлбэл иргэн Б.Наранцацралт нь гэр бүлийн нууц бичлэг хийж, түүнийг хувийн эрх ашигаа хангахаар олон нийтэд цацсанаараа Эрүүгийн хуулийн 4 зүйл ангиар яллагдах гэмт хэрэг үйлджээ.
Previous Post

Улаанбаатар хотод 2023 оны хавраас скүүтэр түрээсийн үйлчилгээг нэвтрүүлнэ

Next Post

“Тавантолгой транс” ХХК-ийн захирал нарын 3 хүнийг хорьжээ

Next Post
“Тавантолгой транс” ХХК-ийн захирал нарын 3 хүнийг хорьжээ

"Тавантолгой транс” ХХК-ийн захирал нарын 3 хүнийг хорьжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

2026-11-05
Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

2026-11-04
Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

2026-11-04
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

2026-11-04
УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

2026-11-04
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно

2026-11-04
Ц.Сандаг-Очир: Нөмрөгтэй холбоотой гарсан бүх зардлыг хохиролд тооцож, эзэн холбогдогчоор нь төлүүлнэ

Ц.Сандаг-Очир: Нөмрөгтэй холбоотой гарсан бүх зардлыг хохиролд тооцож, эзэн холбогдогчоор нь төлүүлнэ

2026-11-04
Г.Тэмүүлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, багш нартай уулзалт хийлээ

Г.Тэмүүлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, багш нартай уулзалт хийлээ

2026-11-04
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийн хүндээ өвлүүлэх боломжтой

Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийн хүндээ өвлүүлэх боломжтой

2026-11-04
“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

2026-11-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.