• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Улаанбаатар хотод 2023 оны хавраас скүүтэр түрээсийн үйлчилгээг нэвтрүүлнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-12-17
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Улаанбаатар хотод 2023 оны хавраас скүүтэр түрээсийн үйлчилгээг нэвтрүүлнэ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшил хамтран скүүтэр түрээсийн үйлчилгээг 2023 оны хавраас нэвтрүүлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан НЗДТГ, “Евро-хан” ХХК, “Нордик кристал стар” ХХК хамтран ажиллах гэрээг өнөөдөр байгууллаа. Гэрээний хүрээнд 2023-2024 онд нийт 1000 ширхэг цахилгаан скүүтэр оруулж ирэх юм.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Дэлхийн томоохон хотуудад байдаг жишиг үйлчилгээ Улаанбаатарт нэвтэрч байна. Энэ бол залууст чиглэсэн, түгжрэлийг бууруулах арга хэмжээний нэг. Энэхүү скүүтэр нь -16 градус хүртэл хүйтэнд тэсвэртэй ажиллах учраас гуравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд ашиглах боломжтой.

Түрээсийн үнэ, төлбөрийг бизнес төлөвлөгөөнийхөө дагуу хувийн хэвшил өөрсдөө тогтооно. Харин төрийн зүгээс уг үйлчилгээг нэвтрүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэн өгөх юм. Иргэд автомашины хэрэглээнээс аль болох татгалзах, нийтийн болон бусад тээврийн хэрэгсэл ашиглахыг нь дэмжих чиглэлд Нийслэлийн удирдлага явган хүний болон дугуйн замыг засаж, шинэчилж байгаа. Скүүтэрээр зорчих зам, боломжийг нэмэгдүүлэхийн тулд уг ажлыг ирэх жил ч мөн үргэлжлүүлнэ” хэмээлээ.

Түрээсийн скүүтэрийн үйлчилгээг Улаанбаатар хотноо нэвтрүүлэх төслийг санаачлагч, “Нордик кристал стар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнх-Од “Хоёр жилийн өмнөөс уг төслийг санаачлан, хэрэгжүүлж байна. Иргэд хотын төвийн богино зайд зорчихын тулд автомашин унаж түгжрэлд сааталгүйгээр, зорьсон газраа саадгүй хүрээсэй гэж хүсэн энэ төслийг санаачилсан. Өнгөрсөн жил 100 гаруй иргэнээс цахимаар судалгаа авч үзэхэд 95 хувь нь скүүтэр хэрэглэхийг дэмжсэн, мөн 10 орчим хувь нь өдөр тутамдаа скүүтэр хэрэглэдэг гэсэн үр дүн гарсан. Төслийн гол зорилго нь түгжрэлийг бууруулж, автомашинаас татгалзан, эко хэрэглээг дэмжихэд оршиж байна” гэсэн юм.

Энхтайваны өргөн чөлөө болон Чингисийн өргөн чөлөөний дагуу скүүтрийн зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Иргэд тус зогсоол дээрээс аппликейшнээ уншуулан, төлбөр төлсний дараа ашиглах юм. АНУ болон Европын холбооны улсууд руу их хэмжээгээр нийлүүлдэг, 2022 оны “X6” хэмээх загварын уг скүүтэр:

  • 120 кг даацтай, 19 кг жинтэй;
  • 25 км/цаг хүртэл хурдлах, 500 ваттын хүчин чадалтай мотортой;
  • Усны хамгаалалттай;
  • 13 ампер, сольдог зайтай;
  • Байршил тогтоогчтой;
  • 5 инчийн, хатуулаг дугуйтай;
  • 25 градус налууд өгсөх чадвартай;
  • -16 градуст ажиллах;
  • Зайн цэнэгээрээ нийт 36-45 км туулах;
  • Гар утасны аппликейшнтэй хоршин ажиллах боломжтой ажээ.
Previous Post

М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Next Post

ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Б.НАРАНЦАЦРАЛТ НУУЦААР БИЧЛЭГ ХИЙЖ ЦАЦСАНААР ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 4 ЗҮЙЛ, АНГИАР ЯЛЛАГДАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН

Next Post
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Б.НАРАНЦАЦРАЛТ НУУЦААР БИЧЛЭГ ХИЙЖ ЦАЦСАНААР ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 4 ЗҮЙЛ, АНГИАР ЯЛЛАГДАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН

ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Б.НАРАНЦАЦРАЛТ НУУЦААР БИЧЛЭГ ХИЙЖ ЦАЦСАНААР ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 4 ЗҮЙЛ, АНГИАР ЯЛЛАГДАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

2026-09-07

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

2026-09-07
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2026-09-07
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-07
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-09-07
ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-09-07
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-09-07
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +18 градус дулаан байна

2026-09-07
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.