• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН 5 ТОП СУРГУУЛЬ

Дорж Нийтэлсэн: Дорж
2022-06-29
Ангилал: Боловсрол
ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН 5 ТОП СУРГУУЛЬ

Энэ оны ЭЕШ дууссантай холбоотойгоор 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлт эхлэх гэж байна. Шалгуулагчид өөр өөрсдийн зорьсон оноогоо авч, хүссэн мэргэжлээрээ суралцахын тулд ямар сургууль сонгох вэ гэдэг амаргүй ажил байдаг. Харин төгсөгч та сонголтоо хийж амжсан ууу? Хараахан амжаагүй бол бид Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд хамгийн эрэлттэй байгаа эдийн засаг, менежментийн салбаарын мэргэжлүүлээр бакалвр, магистар, докторын сургалтыг олгодог шилдэг 5 сургуулийг танилцуулж байна.

МУИС- Бизнесийн сургууль

1947 онд байгуулагдаж байсан Монголын ууган сургууль МУИС-ийн эрэлттэй нэг сургууль бол Бизнесийн сургууль юм. Монгол улсын дээд боловсролын шинэчлэл, Монгол улсын их сургуулийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд МУИС-ийн Удирдах Зөвлөлийн 2013 оны 12 сарын 16-ны өдрийн 05 тоот тушаалаар хуучин Эдийн засгийн сургууль, Худалдааны сургуулийн суурин дээр байгуулагдсан. Энэ сургуулийг төгсөгчид дэлхийн болон дотоодын томоохон компаниудад чухалд тооцогдох мэргэжилтэн болон бэлтгэгддэг байна. Тиймээс ч элсэгчдийн босго оноог өндөр тавьдаг. Тухайлбал, ”Суурь” шалгалтад тооцохоор заасан хичээлээс хамгийн өндөр оноо авсан шалгалтын оноог 0.7, “Дагалдах” шалгалтад тооцохоор заасан хичээлээс хамгийн өндөр оноо авсан шалгалтын оноог 0.3 -аар үржүүлж нэмсэн нийлбэрээр тооцоолсон оноог бодно. Жишээ нь: ”Суурь” шалгалтад МАТЕМАТИК-751, “Дагалдах” шалгалтад НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ-685 бол тооцоолсон оноо нь (751*0,7)+(685*0,3)=525.7+205.5=731,2 болно гэсэн үг.

Санхүү, эдийн засгийн их сургууль

СЭЗИС нь 98 жилийн түүхтэй ууган сургуулиудын нэг юм. Тус сургууль 2021 онд ирээдүйн 10 жилийн стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан бөгөөд олон улсын жишигт нийцсэн дижитал энтрепренер их сургууль болох зорилгыг дэвшүүлээд байна. Одоо бакалаврт 12 мэргэжил, магистрт 15, докторын хоёр хөтөлбөртэй болсон буюу сургуулийн үйл ажиллагаа, сургалтын цар хүрээг улам өргөжүүлээд байна. Өмнө нь практикт сургалт дээр төвлөрдөг байсан бол 2016 онд их сургууль болсноор судалгаанд илүү төвлөрөх болсон. Харин 2021 онд тодорхойлоод буй шинэ стратегитэй холбоотойгоор энтрепренер их сургууль болох чиглэлд илүүтэй төвлөрч байна. СЭЗИС нь нийт 300 гаруй багш ажилтан, 6000 гаруй оюутантай үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ онд мөн тус сургууль элсэгчдийн босго оноог өндөрт тавиад байгаа бөгөөд төгсөгчид нь мөн л салбартаа манлайлагч шилдгүүдийн нэг болдог.

Эдийн засгийн Үндэсний их сургууль

Анх 1999 онд байгуулагдаж, байгуулагдахдаа Герман, АНУ, Монгол Улс гэсэн гурван улсын хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдсан сургууль. Энэ утгаараа тус сургуулийн хичээлийн хөтөлбөр, агуулга Олон Улсын стандартаар явдаг гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар тухайн сургууль ахисан түвшинд гурван удаа магадлан итгэмжлэгдсэн, Америкийн ACBSP байгууллагын олон улсын магадлан итгэмжлэлтэй.

Австрали, Америк, Герман, Малайзи, Сингапур, Орос, Хятад, Солонгос, Тайвань зэрэг орнууын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаатай гэхээр эдийн засаг, менежентийн чиглэлээр боловсрол олгодог хувийн хамгийн чанартай сургуулийн нэг гэдэгт эргэлзэх хэрэггүй юм.

Багш нарын хувьд докторын зэрэг хамгаалсан дотоод, гадаадын боловсон хүчнүүд байх бөгөөд оюутны сургалтын орчин, амьдрах байрыг цогцоор шийдэж чадсанаараа маш онцлогтой. Мэргэжлүүдийн хувьд ажил олгогчдын хэрэгцээ, шаардлага, зах зээлд эрэлттэй мэргэжлүүдээр бакалавр, магистр, докторын түвшний сургалт, судалгаа явуулж байна.  Төгсөгчид дараагийн шатанд өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын сургалтанд суралцаж, улмаар Монголын болон үндэстэн дамнасан компаниудад мэргэжлээрээ амжилттай ажилладаг.

Фэйсбүүк хуудас:  Эдийн Засгийн Үндэсний Их Сургууль | Facebook

Сайт: ЭЗҮДС (mnue.edu.mn)

 

Мандах их сургуууль

1992 онд байгуулагдаж байсан тус сургууль 2017 оноос эхлэн их сургуулийн ангилалд багтсанаар үйл ажиллагаагаа тэлсэн байдаг. Тус сургуулийн төгсөгчдийн 90 шахам хувь нь тодорхой ажил эрхэлж, салбартаа амжилттай явдаг гэсэн судалгаа байна.

Түүнчлэн 2017 онд Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, 2020 онд Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 олон улсын стандартуудыг их, дээд сургуулиудын хэмжээнд хэрэгжүүлсэн анхны их сургууль болжээ. Мөн орчин үеийн жишигт нийцсэн хичээлийн болон оюутны байр, спорт заал, номын сан, лабораториуд, мэдээлэл технологи, цахим сургалтын дэд бүтцийг хөгжүүлсэн нь суралцагчдад давуу байдал олгодог байна.

Отгонтэнгэр их сургууль

1991 онд байгуулагдаж, 1999 онд их сургууль болон өргөжсөн. 1999 онд анхлан, 2004 онд ахисан түвшинд магадлан итгэмжлэгдэж, улмаар 2013 онд амжилттай аттестатчилагдсан бөгөөд ОТИС-ийн бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг шинжлэх ухааны болон боловсролын доктор, магистрын зэрэгтэй, профессор, дэд профессор цолтой эрдэмтэн багш нар удирдан явуулж байна. 2014 онд Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн менежмент, Олон улсын эрх зүй, Бизнесийн эрх зүй мэргэжлийн хөтөлбөрүүд, 2015 онд Сэтгүүлзүй, Англи хэлний багш, Хятад хэлний орчуулагч хөтөлбөрүүд БМИҮЗ-өөр тус тус “А” үнэлгээтэйгээр магадлан итгэмжлэгджээ. Тус сургуулийн бизнесийн салбар сургуулийг чанартайд тооцдог байна. ЭЗБУС-д нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлага, олон улсын худалдааны удирдлага,санхүү банк удирдлага мэргэжлийг сонгон суралцах боломжтой бөгөөд дээрх мэргэжлүүдээр нийт 13 удаагийн төгсөлт хийжээ.

Previous Post

НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар Ж.Алдаржавхлан нар Ахмадын урлаг, спорт, эрүүл мэндиййн өдөрлөгийг зохион байгууллаа

Next Post

Ц.Элбэгдорж Дэлхийн Ардчилсан Холбооны дэд ерөнхийлөгч болжээ

Next Post
Ц.Элбэгдорж Дэлхийн Ардчилсан Холбооны дэд ерөнхийлөгч болжээ

Ц.Элбэгдорж Дэлхийн Ардчилсан Холбооны дэд ерөнхийлөгч болжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд эхэлнэ

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд эхэлнэ

2026-01-14
Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-01-14
Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

2026-01-14
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ

2026-01-14
“ХУРДАН” цэгээр төрийн 43 байгууллагын 451 үйлчилгээг цахимаар үзүүлж байна

“ХУРДАН” цэгээр төрийн 43 байгууллагын 451 үйлчилгээг цахимаар үзүүлж байна

2026-01-14
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

2026-01-14
Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ

Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ

2026-01-14
Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

2026-01-14
БНСУ-ын хүн ам буурч, 1-р ангийн элсэлтийн тоо анх удаа 300 мянгаас доош болж бууржээ.

БНСУ-ын хүн ам буурч, 1-р ангийн элсэлтийн тоо анх удаа 300 мянгаас доош болж бууржээ.

2026-01-14
Нэгдүгээр тойрог замын барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг хүлээн авч байна

Нэгдүгээр тойрог замын барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг хүлээн авч байна

2026-01-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.