• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Х.Нямбаатар: Маш олон төрийн бус байгууллага бүртгэлтэй байдаг ч 400 орчим нь л татвараа тайлагнадаг

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-01-10
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
‘Наадмыг хойшлуулах саналыг ЗГ-ын хуралдаанаар шийднэ’

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар өнгөрөгч долоо хоногт УИХ-аар хэлэлцсэн Холбооны тухай, Сангийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна. Дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар МАН-ын бүлэг завсарлага аваад байгаа билээ. Хууль санаачлагчийн хувиар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуудалд хариулт өгөв.

Холбоо тухай, Сангийн тухай хуулиудыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд холбоо, санг удирдах нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна гэдэг шүүмжлэл гарч байсан. Одоо хэлэлцэх гэж байгаа хуульд энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх олон улсын байгууллага ФАТФ-ын өмнө бид 2022 оны нэгдүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн байх хэдэн үүрэг хүлээсэн. Үүний нэг нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг батлах гаргах. Хоёрдугаарт, мөнгөн зээл, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг газруудыг бүртгэлжүүлэх, гуравдугаарт, үнэт эдлэл худалдаж авч, алт хайлуулдаг үйлчилгээг бүртгэлжүүлэх, түүний дараа нь ББСБ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох, эцэст нь одоо бидний ярьж байгаа ашгийн төлөө бус хуулийн этгээдийн эрх зүйн орчин боловсронгуй болгох зэрэг үүрэг хүлээсэн.

Холбооны тухай хууль нь 24 жилийн өмнө батлагдсан Төрийн бус байгууллагын тухай хууль юм.  Төрийн бус байгууллагын тухай хуулийн ганцхан заалтаар сангийн харилцааг зохицуулдаг.  Энэ хуулиар төрийн бус байгууллагын удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, дүрэм, татан буугдах зэрэг бүх харилцаа, зохион байгуулалтыг тодорхой болгож өгч байгаа. Түүнээс биш иргэний нийгмийн байгууллагуудыг хаасан, боомилсон зүйл огт байхгүй. Өнөөдөр маш олон төрийн бус байгууллага бүртгэлтэй байдаг ч 400 орчим нь татварын байгууллагад татвараа тайлагнадаг.

Нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд түүнийг татвараас чөлөөлж байгаа. Мөн өөрийгөө санхүүжүүлэх зорилгоор хийж байгаа бүх аж ахуйн үйл ажиллагааг татвараас чөлөөлөхөөр энэ хуульд заасан. Гагцхүү бүртгэлжүүл, тайлангаа ил болго гэдэг шаардлага тавьж байгаа. Төр иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон зүйл байхгүй.

Энэ мэт ойлголтын зөрүү байгаа учраас ажлын хэсэг байгуулж, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж хэлэлцсэний үндсэн дээр хаврын чуулганаар уг хуулийг төслийг хэлэлцэхээр болоод байна.

Иргэний нийгмийн байгууллагууд эдгээр хуулийн төслийг буцаан татаач гэдэг байр суурь илэрхийлээд байгаа?

Иргэний нийгмийн байгууллага гэдэг нэрийн дор 2-3-хан хүн ярьж байгаа нь бүгдийг нь төлөөлж байгаа хэрэг биш. Ер нь гаднын байгууллагуудын санхүүжилтээр энэ хуулийг батлуулахгүй байх оролдлого хийгдсээр ирсэн. 2018 оноос хойш энэ хуулийн төслийг УИХ явуулж чадаагүй.

Өнөөдөр олон компани, дээд боловсролын байгууллага төрийн бус байгууллагын нэрээр ашиг олж байгаа. Тэдгээр хүмүүс иргэний нийгмийн байгууллагын нэр барьж хуулийг батлуулахгүй байх оролдлого хийж байна.

Previous Post

Энэ долоо хоногт УИХ-аар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Next Post

ЕБС-ийн хичээл эхлэх цагийг 07:45 болгох өөрчлөлтийг танилцууллаа

Next Post
ЕБС-ийн хичээл эхлэх цагийг 07:45 болгох өөрчлөлтийг танилцууллаа

ЕБС-ийн хичээл эхлэх цагийг 07:45 болгох өөрчлөлтийг танилцууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-18
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатарт +15 градус дулаан, бага зэргийн бороо орно

2026-09-18
Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

2026-09-17
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-17
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-17
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2026-09-17
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

2026-09-17
ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

2026-09-17
МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

2026-09-17
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-09-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.