• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням aгcныг cүүлчийн замд нь үдлээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-12-20
Ангилал: Нийгэм
Хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням aгcныг cүүлчийн замд нь үдлээ

Монголын хөлбөмбөгийн спортын түүхэнд тодоос тод нэрээ үлдээсэн тайлбарлагч Э.Балжинням өнгөрсөн Пүрэв гараг /2021.12.16/-т таалал төгссөн билээ. Тэгвэл өнөөдөр /2021.12.20/ өглөө Монголын Хөлбөмбөгийн Холбоонны Футзалын ордоноос та.лийг.аачи.йг эцсийн замд нь үджээ.

Түүний охин Б.Ариунсанаа энэ тухай цахим хуудастаа “Бусдын л адил амьдралд алдаж онолоо. Одоо л сайн хичээж заавал ААВААРАА БАХАРХУУЛНА даа гэж хичээж эхлэнгүүт ийм хурдан та минь биднийгээ орхичихлоо гэж үү дээ…

“30 хүрээд хүний нутагт сурахад илүү сайн байдаг гэнэ миний хүү” гээд ярьсан нь өчигдөрхөн л юмсан. Хайрт аав минь хөлбөмбөгийн бурхан тэнгэрээ ярьсаар л явлаа даа” хэмээн бичжээ.

Э.БАЛЖИННЯМЫН ОНЦЛОХ ХӨЛБӨМБӨГИЙН ТАЙЛБАРУУДААС:

-Лам хуврагыг би шүтэхгүй ээ

-Лампард Роналдогоо шүтнэ

-За энэ цэнгэлдэхийг нисдэг таваг гэж гадаадад байдаг юмыг дууриалгаж хийсэн юм байна. Манайд ямар тэр таваг нь байх биш.

-“Реал Мадрид тоглолтынхоо өмнө Сантиаго Бэрнабэу цэнгэлдэхдээ Шакирагийн дууг тавьдаг байсым байна. Тэгсэн нөгөө Шакира нь Пикэтэй орооцолдоод Барсэлоны бэр болсон чинь Реал Мадридынхан уурлаад дууг нь тавихаа больсон юм байна. Тэгээд оронд нь Жавхлан мавхлангийн дуу тавьж байгаа юм бишүү”

-…Энэ Шева чинь намайг зөндөө гомдоосон. Шевад ерөөсөө дургүй. Гэхдээ танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэж өөр юмнуудтай тоглохоор Шеваг дэмжихгүй байхын аргагүй ээ…

-Энэ САФ ингээл тоглолтын турш утсаар туслахтайгаа ярьчих юм. Яасан ч дуусдаггүй нэгж юм. Гэхдээ эднүүд баахан л нэгжтэй байдаг байлгүй дээ. Ямар мань мэт байгаа биш

-Гитлер байсан бол одоо энэ Германы хэдэн тоглогч хожигдвол амьд үлдэхгүй дээ, немцүүд бол тэгэж л тоглодог байсан

-Чоно турж үхсэн газар луу бөмбөг хаялаа

-Манай Терри нийтийн эзэмшлийн цөөрөм рүү уургаа шиддэг тэгсэн Брижийн загас орсон.

-Энэ хүүхнүүдтэй орооцолддог ажлыг бол Терри, Рүүни гээл англичууд тэргүүлдэг, өөрөөр хэлбэл Европын аварагууд нь бол Англичууд, тэгээл араас нь Францууд ордог. Рибери гэх мэт олон нөхдүүд байгаа.

-МЭССИ гэсэн таван үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдгоо.

-За энэ Гетцэ гэдэг залуу бол дортмундын мотор юм байгаан, харин энэ хүн бол багийн гол удирдагч машинаар бол кроп нэр нь хүртэл клоп…

-За Рональдо бөмбөгийг авлаа, хуурлаа, утас дуугарлаа эхнэр байна авахгүй ээ, Рональдо ГООЛ…

-Энэ Дрогбаг харахаар хүн биш хулан тахийн азарга л санаанд ороод байдаг юм…

-Бөмбөг штангнаас пирээтгний 1000 хуваасны нэгтэй тэнцэх зайтай зөрлөө…

-Энэ тоглолт хэзээ ч битгий дуусаасай, ингээд л мөнхөд тоглоод байж байх юмсан, Манчестер хожоосой, Челси ч бас хожоосой

-За манай Кака сугараад гараад ирлээ….цохилоо…эээ Кака минь чи юу хийчив дээ, яаж байгаан бэ чи……

-Би ээжийгээ шүтдэггүй, аавыгаа шүтдэггүй….Би Лэмпардыгаа шүтдэг, би Роналдугаа шүтдэг

-Хүн болж төрсний, амьд яваагийн утга учир чинь хөлбөмбөг үзэх юм шүү дээ….

-За Анри минь гараад ирлээ. 2 хамгаалагч бол ёстой яршиг л байна даа…

-Тээр хараад байгаарай хөлөн дээрээ ерөөсөө зогсож чаддаггүй уяа нь орсон морь шиг л байдаг даа манай Анри…

-За энэ Жэррард чинь хаашаа билээ очиж тоглох гэж байгаад хайнга царайлаад гэртээ паспортоо мартаад Английн онгоцийг 30н минут саатуулж байсан том толгойтой нөхөрдөө

-Маню Барса 2-ын тоглолт дээр
За энэ 2 баг айдасийн даваа уруудаад зуузай холбон давхиж байгаа 2 баг байгаамдаа

-Сүрэг адуун дундаас сүргийн манлай нь би л гэсэн шиг сугараад л гараад ирж байгаагаа тэр Торрэсийг хараачээ

-Ээ Анри миндээ энэ олон жил энийг л өшиглөх гэж тоголсон юм шиг яаж байгаан болоо

-За манай Бэкхэм энэ зунаас Америкын ЛА Галакси гэдэг багт 5 жилийн хугацаанд 250 сая доллараар тоглохоор болсон. Мэдээж цаана нь эзэд нь хэдэн сая тэрбум доллар унагаах нь ойлгомжтой Сүүлийн үед Бэкхэмийг гэмтэл бэртэл байнга дагах болсон учраас багийн түшмэдүүд түүнийг нүдний цөцгий мэт хамгаалах хэрэг гарч байгаа за ер нь Намын даалгавар болж байгаа гэж хэлэхэд буруудах юм байхгүй байхаа эрхэм хүндэт үзэгчидээ.

-Сүүлийн 3 сар хөл бөмбөг тайлбарлаагүй энэ алсын зураглалаас эдгээр хөл бөмбөгчид маань танигдахаа байчихжээ уучлаарай эрхам хүндэт үзэгчидээ.

-За зүүн жигүүрээр Жо Коул гараад ирсэн, за тэр та бүхэн солгой хөлийг нь хараад байгаарай зүгээр гар шиг л хөдөлдөг хөл бөмбөгчин дөө

-За манай Бэкхэм торгуулийн цохилт цохино, за май энийг мөргөөд оруул гэж байгаа юм шиг л дамжуулалт хаядаг, сүүлийн үед Америкт очцон багийн андууддаа мөргөөд оруулахгүй бол зүгээр толгойд нь ойлгоо л билляардын шаариг буланд цохиж байгаа юм шиг гоал оруулж байгаа гэж сонссон, тэр нь ч ер нь үнэн юм шиг байгаамаа.

-“Роналдино бол хөзрөөр ярьвал тамга гэсэн үг… Энэ Лионель Месси ч гэсэн бас нэг тамга. За тэр цаана нь Деко хөзрийн ноён явж байна эрхэм хүндэт үзэгчид ээ…

-Рональдо бид 2 чинь Зүүнбаянд алба хаасан хуучны найзууд…

-Тайлбарыг хийсэн 105 дунд сургуулийн Орос хэлний багш Балжинням…

-За киногоор ярьвал найруулагч нь Рональдино байгаам.. Гол дүрийн жүжигчид нь Роналдо , Робэрто Карлос.

-Анх Стивэн Жэрардыгаа Стэвэн Гэрард гэдэг нэрээр нь оросын тайлбараас сонсжийлаа

-Миний төрсөн өдрөөр Жэрард Лампард 2 шүтээн маань Португалийн эсрэг пэналт алдаж гомдоож уйлуулж байлаа..

-Лионэль Андрэс Мэсси гэдэг залуу чинь дасгалжуулагч Фараанk Райкаардын эрх бацаан байлаа шүү дээ. Нэг тоглолтон дээр бэртчихээд нус нулимсандаа хутгалдаад гарч билээ. Одоо бол тийм бишээ, талбайд гараад л гоол хийнэ цаадах чинь

-Пүүзнээс нь газрын үнэр, подвоолкноос нь тэнгэрийн үнэр үнэртсэн агуу хөлбөмбөгчин гэж энэ дээ

-Энэ жил Манише тун азгүй байгаа. Найз бүсгүй нь салаад багын найзтай нь сууцан. Ээж нь тэмцээний өмнөхөн гараа хугалчихсан. Ер нь л азгүй байгаа. За тэр хар даа. Ус уух гээд усны сав авсан чинь ус нь дуусчихсан байна.

-Мянга есөн зуун ерэн найман оны дэлхийн аваргад аваргын төлөө тоглох гэж байсан Барзилын шигшээ багийн довтлогч Орнальдо найз охинтойгоо муудалцсан тул бие нь муудаж улмаар халуурч байтал хажуу өрөөний Орбэрто Карлос гүйж орж ирэн:-Зүгээрэ Орнальдо,бид ялна…

-Хөлбөмбөгийн бурхан тэнгэрийг Бурханч лам Пүрэвбатаар бүтээлгэнээ.

-2008 оны Олимпын нээлтийн үеэр: Гал мал нь асхаар тэгээд баярлалаа баяртайгаа шаахуу?

-Эрээн асрын өмнө зодоглож
Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэж яваагүй ч
Үе тэнгийн найз нартайгаа шороон талбайд
Өвдөг тохой шалбалж явсан бид хөлбөмбөгийн фанатуудаа. Тиймээ үзэгчид ээ, фанат бидний хүсэн хүлээсэн ….

-Сэлэнгийн хөвөөнд эмээтэйгээ өссөн
Сэлэхийг нь биш орилохыг нь сурсан
Балжинням тайлбарлалаа үзэгчид ээ…

Тaлийгaaчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Previous Post

Айлчлаллын хүрээнд Импортын 51, экспортын 17 нэр төрлийн бараанд гаалийн хяналтыг давхардуулахгүй байхаар болжээ

Next Post

Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө

Next Post
Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө

Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

2026-05-01
Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2026-05-01
НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

2026-05-01
Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

2026-05-01
Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

2026-05-01
ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

Тавдугаар сарын цахилгаан хязгаарлах хуваарь

2026-05-01
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.