• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Булган боомтоор бараа, бүтээгдэхүүн импортлох боломжийг нэмэгдүүлнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-08-21
Ангилал: Засгийн газар
Булган боомтоор бараа, бүтээгдэхүүн импортлох боломжийг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан баруун аймгуудад хийх томилолтоо Ховд аймгаас эхлүүллээ.

Тус аймагт коронавирусийн халдвар сүүлийн үед эрс нэмэгдэж буйн зэрэгцээ дельта хувилбар бүртгэгдсэн тул хичээлийн шинэ жилээс өмнө халдварын эрсдэлийг бууруулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч байгаа аж.

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 46 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймагтай хил залгаа Дарви, Эрдэнэбүрэн, Мянгад сумдын хяналтын цэгт Улаанбаатар хот болон өөр аймгийн нутаг дэвсгэрээс ирж байгаа иргэдээс түргэвчилсэн тест болон PCR-ийн шинжилгээ авч, хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байгааг Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Алтанбадралт хэллээ.

Булган сумын Булган хилийн боомтоор одоогийн байдлаар 1708669,85 тонн нүүрс экспортлоод байгаа бөгөөд баруун бүсийн барилгын материалыг хангах гол боомтын хувьд бараа материал, ачаа тээврийн импортыг нэмэгдүүлэх зөвшөөрөл, зохицуулалт шаардлагатай байгааг Аймгийн Онцгой комиссоос Шадар сайдад дуулгасан юм.

Мөн ОХУ-аас нийлүүлж буй шатахууныг Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоос шууд Ховд аймаг руу тээвэрлэх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргуулах саналтай байгаагаа уламжлав. Ингэснээр тус аймагт шатахууны үнэ литр тутамдаа 100-150 төгрөг хямдрах боломжтой учраас Шадар сайдын зүгээс дээрх асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээ илэрхийлэв.

Засгийн газар “Цар тахлын үед эдийн засгаа дэмжих хүрээнд хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлэх бодлого баримталж буй.

Ялангуяа, баруун бүсийг барилгын гол бараа материалаар хангах Булган боомтод халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулсны үндсэн дээр импортын ачаа тээврийг нэмэгдүүлэхэд УОК-оос ямар нэгэн хориг саад тавихгүй, харин ч дэмжих ёстой” гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан албан томилолтынхоо хүрээнд Ховд аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэлээ.

Эх сурвалж: ZASAG.MN

Previous Post

ЭМЯ: Коронавирусийн 1651 тохиолдол илэрч, дөрвөн хүн нас барлаа

Next Post

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно

Next Post
НӨАТ-ын буцаалт олгох тул энэ сарын 8-ны дотор баримтаа бүртгүүлээрэй

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

2026-08-01
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-01
Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2026-07-30
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

2026-07-30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

2026-07-30
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-07-30
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Яруу эгшигт одтой, хөхөгчин могой өдөр

2026-07-30
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +23 градус дулаан байна

2026-07-30
Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

2026-07-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.