• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Түр хамгаалах байрны талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-07-06
Ангилал: Нийгэм
Түр хамгаалах байрны талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэв

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажлын хэрэгжилтийг хангах зорилгоор Түр хамгаалах байрны талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэв. НИТХ-ын дэргэдэх “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн гишүүд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хохирогчийг түр хамгаалан байрлуулах байрны үйлчилгээний стандартын хэрэгжилттэй танилцсан бөгөөд энэ талаарх танилцуулгыг хийлээ.

Нийслэлд хохирогчийг түр хамгаалах төрийн өмчийн найм, нэг цэгийн үйлчилгээний таван газар байдаг бөгөөд өдөрт нийт 35 хүн хүлээн авах хүчин чадалтай ажилладаг байна. Тэдгээр байраар энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1087 иргэнд үйлчилгээ үзүүлснээс 75 хувь буюу 813 нь хүүхэд байжээ.

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн дарга Б.Мягмар түр хамгаалах зарим байр үйлчилгээний стандарт хангаагүй, нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хүчирхийлэлд өртсөн хохирогчийг түр байршуулан хамгаалах байр байдаггүй, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн холбогдох заалтыг орон нутгийн удирдлагаас хангалтгүй хэрэгжүүлж байгаа зэргийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулав. Улмаар Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт түр хамгаалан үйлчлэх байрыг яаралтай байгуулж ажиллуулах, Хан-Уул дүүргийн одоо ашиглаж буй нэг цэгийн үйлчилгээний барилгыг шинээр барих эсвэл, тухайн дүүрэгт ашиглалтгүй байгаа өөр байгууламж руу шилжүүлэх шаардлагатайг хэлсэн юм. Мөн Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Гэр бүлийн зөвлөгөө өгөх төв”-ийг өөрийн байраар хангаж үйл ажиллагааг өргөжүүлэх, түр хамгаалах байранд шаардагдах санхүүжилтийг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн дүүргийн жил бүрийн төсөвт тусгаж хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах…зэрэг саналыг гаргалаа. Түүнчлэн түр хамгаалах байрны ажилчдын орон тооны доод хязгаарыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тогтоож ажиллах, хамтарсан багийн үйл ажиллагааг мэргэжил, аргазүйн удирдлагаар хангах талаар тусгасан байв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Previous Post

Хакүхо М.Даваажаргал хоёр дахь даваагаа авлаа

Next Post

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Жагсагчдийн эрх ашиг гээд Монголчуудын язгуур эрх ашиг руу дайрч болохгүй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна

2026-09-06
НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-04
Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

2026-09-04
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-09-04
Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

2026-09-04
Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

2026-09-04
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-04
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ

2026-09-04
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

2026-09-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.