• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Арбидолыг дур мэдэн хэрэглэж болохгүй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-06-23
Ангилал: Зөвлөгөө
Арбидолыг дур мэдэн хэрэглэж болохгүй

Цар тахлын тухай баталгаа нотолгоогүй янз бүрийн мэдээлэл цахим орчинд тархаж буй нь олон хүнийг төөpөгдvvлэxэд хүргэж байна. Иймд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн бага эмч Б.Цэцэгдэлгэр, ахлах сувилагч З.Эрдэнэжаргал нартай хамтран вирусээр өвдсөн бол ямар эмчилгээ хийх вэ” талаар зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Халдвар  илрэх шинж тэмдэг ямар байх вэ?

Юуны өмнө халдвар авсан үед илрэх шинж тэмдэгээ сайн мэдэх нь чухал. Тухайлбал, СОVID-19-ийн үед гарах шинжүүд нь томуу, томуу төст өвчин, ханиад, бусад өвчний шинж тэмдгүүдтэй адил төстэй учраас халдвар авснаа мэдэхийн тулд шинжилгээ хийлгэх шаардлагатай. Шинж тэмдэг нь вирусийн халдвар авснаас хойш 2-14 хоногийн дараа илрэх бөгөөд хөнгөнөөс дунд, хүнд гэсэн хэлбэрээр явагддаг. Гэхдээ халдвар авсан зарим хүмүүст шинж тэмдэг илрэхгүй байж болно.

Хамгийн нийтлэг шинж тэмдэг нь халуурах, ханиалгах, ядарч сульдах юм. Бусад шинж тэмдэгт амьсгал давчдах, цээжээр өвдөх, хүндрэх, булчин, бүх бие өвдөх, толгой өвдөх, амт, үнэр мэдрэхгүй болох, толгой эргэх, хоолой өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, гүйлгэх, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, арьсны тууралт зэрэг шинж тэмдэг орно.

Хэрэв та өвдсөн бол хүйтэн ус ундаа, кофе, чихрийг шууд орхи

Өөрийгөө болон бусдыг вирусээс  хэрхэн хамгаалах вэ гэдэг зөвлөгөөг эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд хангалттай өгч буй. Тиймээс бид энэ удаа бид өвдсөн үед ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар таны мэдэхгүй, энгийн хэдэн зөвлөгөөг өгье. Жишээ нь, уг вирусээр өвдсөн даруйдаа хүмүүс гэртээ өөрснийгөө эмчлэх гэж, дур мэдэн олон төрлийн эм ууж, улам хүндрүүлээд эмнэлэгт  ирэх тохиолдол цөөнгүй байна. Иймд та дараах мэдээлэлд анхаарал хандуулаарай.

  • Арбидолыг дур мэдэн хэрэглэж болохгүй. Учир нь, заавал эмчийн хяналтан дор элэг хамгаалах эмтэй хамт хэрэглэнэ.  Тийм болохоор хүмүүс “Миний арбидолыг шууд хураасан. Асат, алат өндөр болдог юм байна” гэж хэлж байгааг та сонссон байх.
  • Хэрэв эмчийн заавраар антибиотик хэрэглэж эхэлсэн бол мөөгөнцөрийн эм уугаарай.
  • PH нь өндөр буюу мандарин, шар ногоон жүрж, авакода, сармис, манго зэрэг жимс хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Тэр тусмаа лимонтой бүлээн ус өдөр бүр ууж хэвших нь их чухал шүү.
  • Хэрэв танд дээрх шинж тэмдэг илэрч эхэлсэн л бол хүйтэн ус ундаа, кофе, чихрийг шууд орхи. Хүйтэн чанарын вирус учраас дээрх зүйлс нь уг вирусыг тэжээдэг гэж ойлгоход болно.
  • Хоолойгоо зайлах бол хүнсний содтой ус, тамедин уусмал хэрэглээрэй. Жамц давс хоолой улам хуурайшуулдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу?

С, Д витамины тунгаа хэтрүүлж огт болохгүй

Шинэ төрлийн kopoнaвиpусийн халдвар тархаж эхэлснээс хойш маш олон төрлийн эмүүдийг эмчилгээнд туршин хэрэглэж байгаа. Эдгээр эм нь ихэнхдээ өвчний ерөнхий шинж тэмдгүүдийг арилгах зориулалттай. Харин тухайн өвчтөний биеийн байдал хүнд, хөнгөнөөс шалтгаалан дараагийн шатны нарийвчилсэн эмчилгээнүүдийг хийж байгааг сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс гэрийн нөхцөлд, хөнгөн өвдсөн хүмүүсийн хувьд, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны эмчилгээг хослуулан хийж, эдгэрч байгааг та сонссон байх. Тиймээс нэмэлт хэдэн зөвлөгөөг өгье.

  • Эмч зөвлөөгүй л бол та Д витаминаа 2000-гаас хэтрүүлж гэрээр хэрэглэхгүй байх. Д витамин ихдэх нь багадахаас хортой. С витамин ихэдвэл бөөрөнд муугаар нөлөөлнө.  Тиймээс С витаминаа 1000-аас хэтрүүлж болохгүй.
  • Витамин Д-г өглөө 11:00 цагаас өмнө уувал үр дүнтэй. С-г ус ихтэй уух эсвэл найруулж уудаг байвал сайн.
  • Өглөө, өдөр, орой аарц, аньс, чацарганаа сайн уу. Халуун юм уугаад л шээх тусмаа сайн.
  • Бээлий өмсөөд уг вирусээс хамгаалахгүй. Эд зүйлд хүрсэн бол гараа заавал ариутгах эсвэл угаах хэрэгтэйг дахин сануулъя.
  • Эцэст нь та халдвар авснаа мэдсэн бол айхгүй, бухимдахгүй, хэн нэгнийг буруутгаж уурлахгүй байх нь чухал. Тэр тусмаа даралт ихтэй, зүрх муутай бол маш тайван байх хэрэгтэй. Албаар ч болов өөрийгөө тайвшруулж инээ. Эмч, эмнэлэг хоёртоо ханд.  Огцом стресс авах нь таны биед болоод сэтгэл санаа, зүрхэнд муугаар нөлөөлнө.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

Previous Post

Д.Сумъяабазар: Гандан орчмыг автомашингүй аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөж байна

Next Post

16-17 насны 7221 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаад байна

Next Post
16-17 насны 7221 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаад байна

16-17 насны 7221 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаад байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.