Энэ удаагийн дугаарын Онцлох хүнээр Эгч дүү Tattoo and Beauty салоны хоёр бүсгүйг онцоллоо. Юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе.
– Баярлалаа Уншигч та бүхэндээ. Мөн манай салоны үнэнч үйлчлүүлэгч та нартаа Энэ өдрийн мэндийг хүргье
-Та хоёр маань гоо сайхны салбарт ажлаад хэр удаж байгаа вэ?. Эгч дүү Tattoo нь мэргэжлийнхээ эзэн болсон гэж бүсгүйчүүд нэгэн дуугаар баталдаг. Хэдийнээс та энэ салбарт ажиллаж эхэлсэн бэ? Сэтгүүлч хүний хувьд энэ асуулт их чухал юум шиг санагддаг.
-Баярлалаа маш сайхан асуулт байна . Арьс Арчилгаа, гоо сайхны чиглэлээр арван гурав дахь жилдээ. Хөмсөг болон Уруул,Контурын шивэлт урлаад арван нэг дэх жилдээ.
Үндсэндээ бол Яг одоогийн байдлаар арван дөрөвдөх дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа. Тиймдээ ч энэ мэргэжилдээ маш их хайртай болохоор сэтгэлээ шингээж урладаг
-Хөмсөг шивээс дотроо хэдэн төрөл байдаг вэ?
Хөмсөгний шивэлт Дотроо их олон төрөл байдаг. Жишээн нь : 6D Shading PMU техник, Hair stroke Shading brow PMU -Hair Stroke Shading natural brow PMU, Natural powdor brow PMU
Гэx мэт. Мөн Уруул,Контурын шивэлт ч мөн адил олон янз байдаг.
– Зарим хүмүүсийн шивүүлсэн хөмсөг төд удалгүй арилчихсан тохиолдол цөөнгүй байна. Энэ нь
юутай холбоотой юм бол?
– Хөмсөг, шивэлтийн тогтцын талаар ярихаас өмнө эхлээд арьсны бүтцийн талаар маш сайн мэдэх хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр. Хүний арьс гурван давхаргатай байдаг.
Эпидермис буюу ( Өнгөн хөрс ), Дермис буюу ( Жинхэнэ арьс ), Гиподермис ( Өөхөн давхарга )
Мөн арьсны Онцлог янз янз. Жишээ нь, зарим нь хуурай арьстай, бол зарим нь тослог зарим нь маш эмзэг арьстай байдаг. Эдгээр арьсны онцлогтой.
Хүмүүст будаг бага тогтдог боловч тухайн шивээсчин Үйлчлүүлэгчийнхээ Арьсны онцлог болон хэддэх Давхарга дээр шивж байна вэ гэдгээ маш сайн мэдрэх хэрэгтэй. Аан мөн үйлчлүүлэгчийн гам барилт хамгийн чухал юм.
– Заавал давтан хийлгэх шаардлагатай юу?
– Давтан шивэлт бол хамгийн чухал нь . Ихэнх хүмүүс давтан шивэлт дээр тодорно гэж ойлгодог. Энэ нь буруу ойлголт юм. Эхний шивэлт дээр Хэлбэр, өнгө, суурь гардаг бол. Хоёр дахь давталт дээр. Хэлбэр өө сэв өнгө үзэмж гээд Улам илүү гоё болгохын тулд бүх өө сэвийг л засна.
Гол нь Давтанг яг Хугацаанд нь нэг сарын дараа хийлгэх хэрэгтэй. Хэрэв тухайн үйлчлүүлэгч хугацаандаа ирж чадаагүй бол тухайн шивэлт чанаргүй шивэлт болж хугацаанаасаа өмнө бүдгэрэх тохиолдол бий
– Та ажилтайгаа холбоотой туршлагаасаа ярина уу
-Одоогийн энэ өндөрлөгөөс харах нь ээ кккк ( инээв )
Ямар ч салбарт ямар ч хүн тухайн хийж байгаа ажилдаа тууштай байж ажилж чадвал аяндаа туршлага сууж мэргэжилдээ хайртай болноо.
– Гоо сайхны үйлчилгээ явуулдаг газарт нэн тэргүүнд ямар чанар стандартууд чухал вэ?
– Нэн тэргүүнд эрүүл ахуйн шаардлага маш чухал. Тухайн салоны эрүүл ахуй, ариутгасан багаж хэрэглэл, алчуураар үйлчилж буй эсэх Нэг удаагийн багаж хэрэгсэл бүрэн бүтэн байдал, Бүтээгдэхүүний гарал үүсэл, Тодорхой байх нь маш цухал. Тиймээс та гоо сайхны үйлчилгээ авахдаа МАШ НУХАЦТАЙ хандах хэрэгтэй.
– Мэргэжлийн болон мэргэжлийн бус гоо сайханчаар үйлчилгээ авах нь хоорондоо ямар ялгаатай болон үр дүнтэй вэ?
-Мэдээж туршлагийн асуудал Олон жил хөмсөг шивсэн Туршлагатай гоо сайхан ч хэзээ ч арьсны гурав дахь давхарга буюу Гиподермис давхарга руу шивээс шивдэггүй.
Энийг туршлагатай шивээсчид маань надтай хамт дуу нэгтэйгээр хэлэх байх аа гэж бодож байна. Мөн туршлагатай гоо сайханчаар массаж хийлгэхэд цаанаа л нэг гоё байдагтай адил шүү дэээ ккк ( инээв )
Тэгвэл “ Эгч дүү tattoo and Beauty салон үйлчлүүлэгчиддээ ямар гоо сайхны үйлчилгээг санал болгодог вэ?
-Манай Салон нь Хөмсөг шивээс, Уруул шивээс, Контур шивээс, IPL Лазер, Үсны ургалт зогсоох лазер,
Нүхжилт арилгах лазер, Арьс чангалах лазер , Сорвины эсрэг арьс, төлжүүлэх лазер , Арьс нөхөн төлжүүлж эмчлэх, Corboxy 02 ( аппараттай ), Аппараттай Гоо сайхны цогц үйлчилгээнүүд, Гуаша Массаж ( аппараттай ), Усан массаж ( аппараттай ), Арьсны гүн цэвэрлэгээ буюу Feeling үйлчилгээ аппараттай Wax, илүүдэл үс авах Хөмсөг, сормуусны хими, wax гэх мэт олон үйлчилгээ байдаг
– Эдгээр үйлчилгээнүүдийн тус тусын онцлогуудыг манай уншигчдад сонирхуулаач
– Бид 2 Хөмсөг шивэлтээ PMU буюу Аппаратаар шивдэг. Энэ нь тухайн үйлчлүүлэгчийн арьсыг Гэмтээхгүй , Өнгө болон хэлбэр барилт удаанаас гадна, тав бага сууж хурдан эдгэдэг давуу талтай.
IPL Лазер үйлчилгээ нь арьсыг гэмтээхгүй, ямар нэгэн шарх сорви үүсэхгүй хэрнээ Арьсны эсийн түвшинд маш хурдан очиж үйлчилдгээрээ давуу талтай. Мөн Манай салон нь массажны бүх төрлийн үйлчилгээгээ Гар массаж болон давхар Аппараттай үйлчилгээтэй хамтад нь хавсарч хийдгээрээ илүү онцлогтой юм бол уу гэж боддог.
Coнирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цааш цаашдын ажилд амжилт хүсье. Илүү олон бүсгүйчүүдийг өөртөө итгэх итгэл, мөн өөрийгөө олход нь туслаарай баярлалаа.
Сэтгэгдэл бичих