• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

‘Хар машин’-ыг хакердаж чадна гэж залилсан нь тогтоогдсон хүний үгэнд АН-ынхан болгоомжтой хандах ёстой

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-05-21
Ангилал: Нийгэм
‘Хар машин’-ыг хакердаж чадна гэж залилсан нь тогтоогдсон хүний үгэнд АН-ынхан болгоомжтой хандах ёстой

Тамгаа булаалдаж, хэн нь хууль ёсных вэ гэдгээ эцэслэн шийдэж, учраа олж чадахгүй байгаа Ардчилсан намын М.Тулгат даргатай С.Эрдэнийн талынхан өчигдөр ээлжит мэдээллийн цагаараа 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн дүнг луйвардсан байх магадлалтай хэмээн мэдэгдэж, иргэн Г.Ган-Очирын яриаг олон нийтэд цацсан билээ.
Иргэн Г.Ган-Очир “Миний бие Монгол Улсын төрийн эрхийг хууль бусаар авсан хэргийн гэрч, хохирогч болсон бөгөөд энэ хэрэг нь сонгуулийн санал тоолох хар машиныг хакердах замаар ард иргэдийн саналыг луйвардсан бодит баримттай хэргийн талаар хууль хяналтын байгууллагад гаргаж өгсөн боловч Монгол Улсын хууль эрх мэдэлтнүүдийн өмнө хүчгүйдэж, эсрэгээрээ хэргийн гэрч болох миний биеийг хэлмэгдүүлж байгаа тул арга буюу ард иргэдийн мэдэх эрхийн хамгаалалтад орохыг хүсэж энэ мэдээллийг хийж байна” хэмээсэн юм.
АН-ын дарга М.Тулгат нь “Хуулийн байгууллагууд энэ хэргийг хохирогчтой болгож шалгах, зургаан сар шалгасны дараа ямар үндэслэлээр хаасан, эсэх тухайн хэргийн материалыг ил болгохыг шаардаж байна” хэмээн өчигдөр нэмж мэдэгдсэн.
Улмаар АН-ынхан өнөөдөр 2020 оны сонгуулийн будилааныг шалгаж тогтоотол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлага М.Тулгат, Ч.Өнөрбаяр, Э.Бат-Үүл тэргүүтэй удирдах албан тушаалтнууд нь СЕХ-нд өгөв. Уг нь тэдний өгч буй шаардлага, “шүгэл үлээгч” хэмээн тус намынхан нэрлээд буй Г.Ган-Очирын яриад байгаа зүйлийг 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Тагнуулын ерөнхий газрынхан шалгаад бусдыг залилан мэхэлсэн гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм байна. Харин АН-ынхан үүнийг нь шалгаж нягтлалгүй, залилан мэхлүүлж байгаа юм биш биз гэсэн хардлага төрөв.
Учир нь бусдад итгэл төрүүлж залилан мэхлэхийг завдсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-1 дэх хэсэг зааснаар иргэн Ганбаатарын Ган-Очирт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгасан. 1985 онд төрсөн, 2017 оны сүүлчээр БСШУЯ-нд ажиллаж байсан тэрбээр өнгөрсөн сонгуулийн үеэр л анх ийм зүйл ярьж бусдад итгэл төрүүлж байжээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн автоматжуулсан системд нөлөөлөх боломжгүй гэдгийг мэдсээр байж бүлэглэн “2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнд серверийг хакердах замаар нөлөөлж чадна” гэж итгүүлэн нэр дэвшигчдийг залилахыг завдсан хэрэгт холбогджээ. Зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг залилахыг завдсан гэдгийг гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар тагнуул, цагдаагийнхан тогтоосон аж. Гэвч түүний үгэнд итгэж, мөнгөө өгсөн буюу залилуулж, бодитоор хохирсон хүн байхгүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.13-1.1 дэх хэсгийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, 30.14-1 дэх хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын шийдвэрээр хэргийг нь хаасан байна.
Тэгэхээр тагнуул, цагдаагийнхны шалгаж шийдвэрлэсэн энэ хэргийн талаар прокурорын байгууллагаас албан ёсоор мэдээлэл хийж, бодит байдлыг олон нийтэд хүргэхгүй бол нийгэмд буруу ойлголт, эргэлзээ бий болж болзошгүй нь. Тиймээс АН-ынхан ч олон нийтэд мэдээлэл цацахдаа УЕПГ, Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас бодит үйл явцыг тодруулсан нь зөв бус уу.

Previous Post

Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд түр хамгаалах болон нэг цэгийн үйлчилгээний цэгүүдтэй танилцлаа

Next Post

СХД гэр хорооллын 31 хороог бүрэн лед гэрэлтүүлэгтэй болгоно

Next Post
СХД гэр хорооллын 31 хороог бүрэн лед гэрэлтүүлэгтэй болгоно

СХД гэр хорооллын 31 хороог бүрэн лед гэрэлтүүлэгтэй болгоно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-04-21
“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

2026-04-21
Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

2026-04-21
НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

2026-04-21
Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

2026-04-21
Хөвсгөл аймагт нэг кг ноолуур ₮209 мянга болж, дээд ханш тогтоолоо

Хөвсгөл аймагт нэг кг ноолуур ₮209 мянга болж, дээд ханш тогтоолоо

2026-04-21
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-21
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-21
Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

2026-04-20
Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

2026-04-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.