• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Сумъяабазар: Түгжрэлгүй авто замын төлөө нэгэн сэтгэлээр хамтран ажиллахыг уриалж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-05-17
Ангилал: Нийгэм
Хотын дарга: Нийтийн тээвэрт амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар аюулгүй байдал, цэлгэр уудам гудамж талбай, түгжрэлгүй авто замын төлөө нэгэн сэтгэлээр хамтран ажиллахыг уриаллаа.

Тэрбээр ‘Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/251 тоот захирамжийн хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг хангаж, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбай, хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор стандарт бусаар хууль зөрчиж барьсан хашаа, хайс, хаалт барьсан 423 зөрчлийг арилгаж, чөлөөллөө.

Уг аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 27 байршлын 214, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 23 байршлын 102, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 11 байршлын 107 зөрчлийг арилгаж нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлсөн ч дахин зөвшөөрөлгүй хашаа хайс барих, зөвшөөрөлгүй автомашины зогсоол байгуулах зэрэг зөрчил удаа дараа гарч байна. Иймд, нийт улс орны маань хүн амын 46 хувь нь оршин суудаг, хүн амын нягтрал өндөртэй Улаанбаатар хотынхоо аюулгүй, түгжрэлгүй, бүтээлч, ногоон, цэлгэр уудам ирээдүйн хөгжлийн төлөө цаг алдалгүй хийж хэрэгжүүлэх шаардлагатай энэхүү арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгчид төдийгүй нийслэл хотын иргэн Та бүхний оролцоо дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгааг илэрхийлье.

Учир нь, зөвхөн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт, Намнансүрэнгийн гудамж, 149 дүгээр цэцэрлэгийн урд талын явган хүний зам талбай, нийтийн эдэлбэр газрыг хааж зөвшөөрөлгүй барьсан 26 гараашийг буулгаж газрыг чөлөөлснөөр уг газарт 149 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барих шинэ боломж бүрдэж байна. Энэ бол зөвшөөрөлгүй хашаа хайс, талбайг чөлөөлснөөр цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хотыг бий болгоод зогсохгүй нэн шаардлагатай нийгмийн дэд бүтцийг байгуулах газрын асуудлыг шийдвэрлэх боломж дүүрэн байгаагийн илэрхийлэл юм.

Иймд НИТХ-ын төлөөлөгчид Та бүхнийг өөрсдийн сонгогдсон дүүрэг, хорооны газрын бүртгэлийг сайтар нягтлан шалгаж, хууль бусаар эзэмшиж буй газар талбайг чөлөөлөх ажилд манлайлан оролцохыг, мөн нийслэл хотын иргэн Таныг egazar.gov.mn сайтад болон гар утасны #egazar аппликейшнаар дамжуулан хууль бус газар эзэмшилтэй холбоотой өргөдөл гомдол, санал хүсэлтээ Улаанбаатар хотын захиргаанд нээлттэй уламжлахыг уриалж байна.

Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хотын төлөө хамтдаа хичээцгээе’ хэмээн цахим хуудсаараа дамжуулан уриалсан байна.

Previous Post

Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Н.Төгсцогтын өрсөлдөгч тулаанаас татгалзлаа

Next Post

УБТЗ-ын нийт ажилтны 98 хувь вакцинжуулалтад хамрагдаад байна

Next Post
УБТЗ-ын нийт ажилтны 98 хувь вакцинжуулалтад хамрагдаад байна

УБТЗ-ын нийт ажилтны 98 хувь вакцинжуулалтад хамрагдаад байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09
Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

2026-10-09
ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

2026-10-09
Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

2026-10-09
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-10-09
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

2026-10-09
Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

2026-10-08
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Багш, шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авахад сайн

2026-10-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2026-10-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.