• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

АН: Ж.Батзанданг хөөж, Л.Болд Д.Мурат хоёрт сахилгын шийтгэл оноолоо

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-12-03
Ангилал: Улс төр
АН: Ж.Батзанданг хөөж, Л.Болд Д.Мурат хоёрт сахилгын шийтгэл оноолоо

AН-ын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр /2018.12.03/ хуралдсан байна. Тус хорооны хурлаас УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат, Ж.Батзандан нарыг намынхаа дүрмийг зөрчсөн гэх улс төрийн шийдвэрт хүрч, намынхаа дарга С.Эрдэнэд тогтоол хүргүүлжээ. Харин Үндсэн дүрмийн хорооноос гаргасан тогтоолыг үндэслэж АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ дээрх гурван гишүүнд улс төрийн хариуцлага тооцох шийдвэр, тушаалыг гаргасан байна.

Тухайлбал, намынхаа эсрэг ажилласан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх шийдвэрийг гаргажээ. Харин УИХ-ын гишүүн Д.Мурат, Л.Болд нарт сахилгын шийтгэл оноож, нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хязгаарласан байна. Энэ талаарх шийдвэрээ дөнгөж сая УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Аливаа улс төрийн нам өөрийн гэсэн дүрэм, журамтай. Улс орон ч гэсэн хууль дүрэмтэй. Энэ хүрээнд АН Их хурлаа хийж, Үндсэн дүрмээ баталж, Дээд шүүхэд бүртгүүлж хууль ёсны үйл ажиллагаа явуулах эрхээ авсан байдаг. АН-ын Үндсэн дүрэмд заасан заалт бүрийн намын гишүүд ягштал биелүүлэх үүрэгтэй. Харин энэ үүргээ биелүүлээгүй зарим этгээдэд улс төрийн хариуцлага тооцох шийдвэр гаргалаа” хэмээн тодотгосон юм.

Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Өмнө нь АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, УИХ дахь АН-ын бүлэгт Засгийн газарт хариуцлага тооцох тухай чиглэлийг хүргүүлсэн. Харин өнөөдөр өглөө АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдсан. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарыг намын Үндсэн дүрмийн тодорхой заалтыг зөрчсөн гэж үзлээ” гэх мэдээллийг өгсөн юм.

Харин АН-ын Үндсэн дүрмийн хорооны шийдвэрийг үндэслэж АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарын нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хязгаарлаж, сахилгын шийтгэл оноожээ. Шалтгаан нь, ЖДҮ-гээс зээл авч завшсан Засгийн газрын гишүүдийг УИХ-д оруулахаас удаа дараа татгалзсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд улс төрийн хариуцлага хүлээлгэх тухай АН-ын Улс төрийн зөвлөл, УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг зөрчиж, Засгийн газрыг дэмжсэн шийдвэр гаргасантай нь холбоотой аж.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөх болсон шалтгаанаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжсэн, мөн намын нэр хүнд үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйл явдал гаргасан гэж үзсэн байна. Ингэхдээ дөрвөн жилийн хугацаатай хөөх шийдвэрийг гаргасан байна. Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан сул гишүүн болж, АН-ын бүртгэлээс албан ёсоор хасагдаж байгааг намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ онцоллоо.

Previous Post

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна

Next Post

Ж.БАТЗАНДАН: БИ ШУДРАГА ЁСНЫ ТӨЛӨӨ ЗОГССОН

Next Post
Ж.БАТЗАНДАН: БИ ШУДРАГА ЁСНЫ ТӨЛӨӨ ЗОГССОН

Ж.БАТЗАНДАН: БИ ШУДРАГА ЁСНЫ ТӨЛӨӨ ЗОГССОН

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

2026-09-18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

2026-09-18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-18
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

2026-09-18
УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

2026-09-18
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-18
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатарт +15 градус дулаан, бага зэргийн бороо орно

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.