• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна

Дорж Нийтэлсэн: Дорж
2018-12-03
Ангилал: Нийгэм
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна

Hийт нутгаар хүйтний улирал эхэлж, цас орж, салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, орон нутагт зорчих тээвэрчид, тээврийн хэрэгсэл бүхий иргэдэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамаарал бүхий авто замын ашиглагч, хариуцагч болон авто тээврийн холбогдох байгууллага, албан тушаалтан, жолооч, зорчигчид, хяналт хэрэгжүүлэгч байгууллагуудад дараах зүйлүүдийг сэрэмжлүүлж,  шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг сэрэмжлүүлж байна. Үүнд:

1. Шаардлагагүй үед хөдөө орон нутагт зорчихгүй байх, зайлшгүй тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөлтэй, техникийн аюулгүй байдал хангагдсан гэрээгээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг  сонгон үйлчлүүлэх,

2. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хот хооронд, орон нутгийн нийтийн тээвэр, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын техникийн аюулгүй байдал хангагдсан тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнийг батлагдсан маршрут, баталгаатай авто замаар гүйцэтгүүлэхэд хяналт, шалгалтын үйл ажиллагааг чиглүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах;

3. Тээврийн байгууллагуудаас тээвэрчдэд  авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах, гүүрээр түүний тооцоот даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгүүлэх, тээврийн хэрэгслийн даац, суудлын тоог хэтрүүлэхгүй байх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий мэдээлэл сурталчилгааг тогтмол хийх;

4. Ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс жолооч нарт тээвэрт гарахын өмнө тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангуулах үүднээс  цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах үеийн авто замын нөхцөл байдлын талаарх мэдээлэл өгч, шаардлагатай тохиолдолд тээвэрлэлтийг зогсоох арга хэмжээг авч ажиллах,

5. Орон нутгийн зам засвар, арчлалтын компаниудын техник, хүн хүчийг байнгын бэлэн байдалд байлгаж, зам давааг нээлттэй байлгах, олон улсын болон улсын чанартай авто замын хариуцагч байгууллагуудын 47 цэгт ажиллаж байгаа шуурхай ажлын хэсэг болон өвлийн засвар арчлалтын ажилд шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмж, халтиргаанаас хамгаалах элс, бодис, хүн хүчийг бэлэн байлгах арга хэмжээг авч ажиллахад анхаарах;

6. Орон нутгийн инженерийн шугам сүлжээний ашиглалтын байгууллагууд (ус, дулаан, цахилгаан, харилцаа холбоо) шаардлагатай түлш, нүүрс, материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөц бүрдүүлж, онцгой үед ажиллах шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллахад анхаарах,

7. Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар ашиглалтын байдал хангаагүй зам даваа, зорчих боломжгүй болсон, хаагдсан, эвдрэлтэй байгаа авто зам, замын байгууламжийн талаарх мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймгуудын Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагуудад өгч хамтран ажиллах шаардлагатай байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Previous Post

Хаан банк хэрэглэгчдээсээ албан ёсоор уучлалт гуйв

Next Post

АН: Ж.Батзанданг хөөж, Л.Болд Д.Мурат хоёрт сахилгын шийтгэл оноолоо

Next Post
АН: Ж.Батзанданг хөөж, Л.Болд Д.Мурат хоёрт сахилгын шийтгэл оноолоо

АН: Ж.Батзанданг хөөж, Л.Болд Д.Мурат хоёрт сахилгын шийтгэл оноолоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2026 оны төсөвт тодотгол хийж, эмч, багш нарын цалинг нэмнэ

2026 оны төсөвт тодотгол хийж, эмч, багш нарын цалинг нэмнэ

2026-04-05
Трамп: Иран улс 48 цагийн дотор Ормузын хоолой-г нээж, хэлэлцээр хийхгүй бол “там бууна” хэмээн анхааруулсан байна.

Трамп: Иран улс 48 цагийн дотор Ормузын хоолой-г нээж, хэлэлцээр хийхгүй бол “там бууна” хэмээн анхааруулсан байна.

2026-04-05
Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргана

Байгаль орчны салбарт шинэчлэлийг эрчимжүүлж, хариуцлагыг чангатгана

Байгаль орчны салбарт шинэчлэлийг эрчимжүүлж, хариуцлагыг чангатгана

2026-04-05
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-04-05
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-04-05
Америкийн дайрагч онгоцыг сөнөөсөн гэж мэдэгджээ

Америкийн дайрагч онгоцыг сөнөөсөн гэж мэдэгджээ

2026-04-04
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

2026-04-04
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

2026-04-04
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно

Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно

2026-04-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.