• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Гуравдугаар сард олон жилийн дунджаас дулаан байна

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-02-25
Ангилал: Бусад мэдээ
Гуравдугаар сард олон жилийн дунджаас дулаан байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас ойрын өдрүүдийн цаг агаарын төлвийг тодрууллаа. Тэрбээр өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө 15 хэм хүрч дулаарах боловч хугацааны сүүлчээр цас орж, шуургатай байна гэдгийг анхааруулсан юм.


–Цаг агаарын урьдчилсан мэдээгээр сарын сүүлчээр хүйтэрч, цасан шуургатай байхыг анхааруулжээ. Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

-Ерөнхийдөө энэ сарын 25-ныг хүртэлх хугацаанд ихэнх нутгаар дулаан байна. Энэ үеэр шар усны үер болж болзошгүйг анхааруулъя.

Харин хоёрдугаар 25-нд шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 27-нд төвийн аймгуудын нутгийн зарим, говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, 28-нд Халх голын саваар цас орж, цасан шуурга шуурна.  Нутгийнхаа өмнөд хэсгээр нэлээд хүчтэй салхи, шуургатай байна.

Энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд ихэнх нутгаар, 27-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 9-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

–Сарын сүүлчээр эрс хүйтэрнэ гэлээ. Хэдэн хэм хүрч хүйтрэх бол?

-Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар шөнөдөө 24-29 градус хүйтэн хонож байгаа. Сарын сүүлчээр хүйтэрвэл шөнөдөө хүйтэн хонодог газруудаар 31-36 градус хүрч хүйтрэх төлөвтэй байгаа. Хур тунадасны хувьд цасан шуургатай учраас хэмжилтийн талбай дээр цас зузаарч тогтдоггүй.

Энэ сарын 25-наас баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цаашдаа буюу энэ сарыг дуустал ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч  шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 31-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 28-33 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 5-10 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн байна.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

-Хоёрдугаар сард цаг агаар тогтуун, дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулбал?

-Хоёрдугаар сарын цаг агаарыг олон жилийн дундажтай харьцуулахад дулаан байлаа. Энэ сарын эхэнд ихэнх нутгаар дулаарсан нь гуравдугаар сарын сүүлчээр ажиглагддаг дулаан температур байсан. Ихэнх нутгаар хоёрдугаар сарын 25, 26-нд дулаарч, говийн аймгуудаар өдөртөө 15-16 хэм хүрч дулаарна. Их нууруудын хотгор, Хөвсгөлийн урд хэсгээр цас багассан учраас харьцангуй дулаан байна.

“ГУРАВДУГААР САРД БАРУУН АЙМГУУДАД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН БАЙНА”

Ингээд ирэх гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар тус хүрээлэнгийн Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн цаг уурч Б.Жаргалангаас тодрууллаа.


-Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв гарсан болов уу?

-Ирэх гуравдугаар сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай,Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр цаг агаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Улаанбаатар хотод мөн адил олон жилийн дунджийн орчим байх урьдчилсан мэдээ гарсан.

-Ирэх сард хамгийн дулаан, хүйтэн өдөр хэдэн хэм хүрэх бол. Агаарын температурыг нарийвчлан тооцоолох боломжтой юу?

-Энэ оны хоёрдугаар сарын цаг агаар онцлог байлаа. Бид урьдчилсан мэдээг бэлтгэхдээ гуравдугаар сарын хэдний өдөр хэдэн градус хүрч, дулаарна эсвэл хүйтэрнэ гэж нарийвчлан гаргах боломжгүй. Жишээлбэл, гуравдугаар сард Алтайн өвөр говь, нутгийн өмнөл хэсгээр олон жилийн дундажаар өдөртөө -2 хэмээс 4 хэм дулаан байдаг.

Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн баруун тал, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө  -10 хэмээс -20 хэм хүйтэн байдаг. Бусад нутгаар -2 хэмээс -10 хэм хүйтэн байдаг. Эндээсээ олон жилийн дундажаас дулаан эсвэл хүйтэн байна гэдэг урьдчилсан төлөвийг гаргадаг. Гуравдугаар сарын 30 хоногийн явцын прогноз хараахан гараагүй байна.

-Хур тунадасны хувьд?

-Хур тунадасны хувьд нутгийн өмнөд хэсэг буюу Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь болон Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дундажаас бага орно. Харин зүүн хойд хэсгээр болон Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дундажаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа. Гуравдугаар сарын сүүлчээр цас, бороо холилдон орж эхэлдэг. Гуравдугаар сарын 10-20-ны өдрүүдэд говь, талын нутгаар салхи шуургатай байна.

Previous Post

СҮҮ ХК хувьцаа эзэмшигчдэдээ 2.5 тэрбум ногдол ашиг хуваарилна

Next Post

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэгийн Ерөнхий сайдад захидал илгээжээ

Next Post
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэгийн Ерөнхий сайдад захидал илгээжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэгийн Ерөнхий сайдад захидал илгээжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана

Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана

2026-01-17
Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа

Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа

2026-01-17
“Чингис хаан” нисэх буудлыг түшиглэн олон улсын транзит зочид буудал байгуулна

“Чингис хаан” нисэх буудлыг түшиглэн олон улсын транзит зочид буудал байгуулна

2026-01-17
Гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ

Гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ

2026-01-17
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-01-17
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-01-17
Нийтийн байранд 12 иргэн угаартжээ

Нийтийн байранд 12 иргэн угаартжээ

2026-01-16
Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна

Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна

2026-01-16
Ойрхи Дорнодын хурцадмал байдал дэлхийн зах зээл, аюулгүй байдалд нөлөөлж байна

Ойрхи Дорнодын хурцадмал байдал дэлхийн зах зээл, аюулгүй байдалд нөлөөлж байна

2026-01-16
Эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах цогц шинэчлэлийг аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийлэв

Эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах цогц шинэчлэлийг аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийлэв

2026-01-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.