• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Өрх бүрт олгох сая төгрөгийн асуудлаар ээлжит бус чуулган хуралдах нь тодорхойгүй байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-02-03
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Өрх бүрт олгох сая төгрөгийн асуудлаар ээлжит бус чуулган хуралдах нь тодорхойгүй байна

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шинэ дэгээр хуралдсан УИХ-ын анхны чуулган өнгөрсөн долоо хоногт хаалтаа хийгээд байна. Өмнө нь 50-иас доошгүй хоног хуралддаг байсан ээлжит чуулганы хурал 75-аас дээш хоног үргэлжлэх, хуулийг нийт гишүүний олонхоор батлах зэрэг Үндсэн хуулийн зохицуулалтыг намрын чуулганаас мөрдүүлж эхэлсэн. УИХ-ын 2020 оны намрын чуулган 82 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 31 удаа, Байнгын болон дэд, түр хорооны хуралдаан 114 удаа болжээ. Намрын чуулганаар нийт 87 хууль, УИХ-ын 45 тогтоол хэлэлцэн баталсан байна. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Шүүхийн хуулийн шинэчлэл, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэг хууль, тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнх нь санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон өрх бүрд нэг сая төгрөгийн тэтгэмж олгох төслийг намрын чуулганаар хэлэлцээгүй тул ээлжит бус чуулган хуралдуулах санаачилга гаргаад байна. Тэрээр ээлжит бус чуулган хуралдуулах саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр хүргүүлсэн юм. Ингэхдээ ээлжит бус чуулганаар Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон өрх бүрд нэг сая төгрөгийн тэтгэмж олгох тогтоолын төслийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын ээлжит бус чуулганыг УИХ-ын даргын захирамжаар хуралдуулах бөгөөд нийт гишүүний гуравны нэгээс доошгүй болон Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар хуралдуулах боломжтой юм. Тодруулбал, УИХ-ын тухай хуульд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах асуудлыг дараах байдлаар зохицуулжээ.

19.1.Ээлжит чуулганы чөлөө цагт ээлжит бус чуулган зарлан хуралдуулж болно.
19.2.Ээлжит бус чуулганыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулж болно.
19.3.Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь тодорхой асуудлыг хэлэлцүүлэхээр ээлжит бус чуулган хуралдуулах саналаа Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ.
19.4.Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргана.
19.5.Ээлжит бус чуулганаар зөвхөн Улсын Их Хурлын даргын захирамжид заасан болон түүнтэй шууд холбоотой асуудлыг хэлэлцэнэ.
Тэгвэл Ерөнхийлөгчийн ээлжит бус чуулган хуралдуулахаар саналыг хэзээ шийдвэрлэх талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийнхнээс тодруулахад “Ээлжит бус чуулган хуралдуулах эсэх асуудал одоогоор тодорхойгүй байна” гэв.

Хэрвээ Ерөнхийлөгчийн санаачилгыг УИХ-ын дарга дэмжвэл Сар шинийн баярын дараа ээлжит бус чуулган хуралдуулах болов уу. Учир нь, ирэх долоо хоногт сар шинийн баяр тохиож улсын хэмжээнд хөл хорио тогтоох чигтэй байгаа юм. Гэхдээ МАН-ын үнэмлэхүй олонх гишүүдээс бүрдсэн УИХ өрх бүрд нэг сая төгрөг олгох санаачилгыг тийм ч хурдан шийдвэрлэхгүй нь ойлгомжтой. Учир нь, МАН-ын бүлгийнхэн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн өрх бүрд сая төгрөг олгох асуудлыг эдийн засгийн эх үүсвэр болоод хууль эрх зүйн үүднээс сайтар судлах шаардлагатай гэж үзэж буй. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгчөөс өргөн барьсан өрх бүрд нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох асуудлыг сайтар судалж, нухацтай авч үзэх ёстой. Энэ асуудлаар бүлэг дэмжсэн, дэмжээгүй гэх шийдвэрээ гаргаагүй байна. Учир нь, нэгдүгээрт, санхүү эдийн засгийн тооцооллыг сайтар хийж, Засгийн газартай санал солилцох хэрэгтэй байна. Эдийн засгийн хувьд бололцоо нөхцөл байна уу, үгүй юу гэдгийг ярилцах шаардлагатай. Хоёрдугаарт, үнэхээр оффшорын мөнгө төгрөг нь орж ирсэн үгүйг бас судална. Ялангуяа, АТГ болон прокурорын байгууллагаас асууж тодруулах зүйлүүд байна. Гуравдугаарт, эрхзүйн хүрээнд авч үзэх ёстой юм байна. УИХ болон дэгийн хуулиар дээрх тогтоолын төсөл хууль эрхзүйд нийцэж байна уу үгүй гэдгийг авч үзэх хэрэгтэй байна. Тиймээс санал боловсруулаад, бүлгийн хурлаар дахин хэлэлцэнэ” гэж байв.

Previous Post

Нийслэлд хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоох эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

Next Post

Налайх дүүрэгт 2 тохиолдол батлагдаж зарим хэсгүүдийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

Next Post
Налайх дүүрэгт 2 тохиолдол батлагдаж зарим хэсгүүдийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

Налайх дүүрэгт 2 тохиолдол батлагдаж зарим хэсгүүдийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

2026-08-03
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

2026-08-03

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-03
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-03
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +27 градус, багавтар үүлтэй

2026-08-03
Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

2026-08-01
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-01
Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2026-07-30
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

2026-07-30
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.