• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Сумъяабазар: Сурагчид заавал авах ёстой суурь мэдлэгээ бүрэн дүүрэн эзэмшиж чадахгүй байгаад анхаарч ажиллана

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-28
Ангилал: Нийгэм
Д.Сумъяабазар: Сурагчид заавал авах ёстой суурь мэдлэгээ бүрэн дүүрэн эзэмшиж чадахгүй байгаад анхаарч ажиллана

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ сарын 25-ны өдөр эдийн засагчдын төлөөлөлтэй цахимаар уулзалт хийн, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлаар санал солилцов.

Н.Энхбаяр, Ө.Ганзориг нарын эдийн засагчтай хийсэн уг уулзалтаар коронавируст цар тахлын үед нийслэлийн иргэдийн эрүүл мэндээс гадна хотын эдийн засгийг хэрхэн хамгаалж, хүүхэд багачуудын боловсролын чанар, хүртээмжтэй байдлыг яаж сайжруулах талаар ярилцлаа.

Аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталбал цар тахлын энэ үед хатуу хөл хорио болон аливаа хязгаарлалт тогтоохгүйгээр хэвийн ажиллах бүрэн боломжтой нь өнгөрсөн хугацаанд харагдсан гэж Засаг дарга Д.Сумъяабазар онцолсон. Харин хотын эдийн засгийг өнөөгийн хүндрэлтэй байдлаас гаргахын тулд Улаанбаатар хот санхүүгийн гарцаа тэлж, бие даасан бонд гаргах замаар нийслэлийн 220 мянга гаруй аж ахуйн нэгжийг дэмжих боломж бийг хэлсэн юм.

Эдийн засагч Ө.Ганзориг, Н.Энхбаяр нар Нийслэлийн Засаг даргын байр суурьтай санал нийлж буйгаа илэрхийлээд ‘Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын санхүү, эдийн засгийн бодлогыг тодорхойлдог байгууллагууд ямар нэгэн дорвитой арга хэмжээ авч, шийдвэртэй алхам хийсэнгүй. Зөвхөн зээлийн хүүг бууруулснаас өөрөөр эдийн засгийг дэмжих алхам хийхгүй байгаа нь олон сараар хаалгаа барьж, хязгаарлалтад орсон бизнесийн байгууллагуудын нөхцөл байдал улам муудахад хүргэж байна’ гэсэн юм.

Уулзалтаар мөн хоёр дахь жилдээ танхимын бүрэн сургалтгүй явж байгаа дунд сургуулийн хүүхдүүд, тэр дундаа нэг, хоёрдугаар ангийн сурагчид заавал авах ёстой суурь мэдлэгээ бүрэн дүүрэн авч чадахгүй байгааг хөндлөө. Тиймээс нэгдүгээр анги болон төгсөх ангийн сурагчдад тусгайлан танхимаар хичээллүүлэх саналыг эдийн засагч Н.Энхбаяр гаргав.

Цахим хичээл нь багш, сурагчаас гадна эцэг эхийн оролцооноос ихээхэн хамаардаг учраас эцэг, эхэд заах арга зүйн анхан шатны ойлголт, мэдлэгийг өгөхөд нийслэлийн зүгээс анхаарч ажиллана гэдгийг Засаг дарга онцолсон юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Previous Post

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд Беларусь улстай хамтран ажиллана

Next Post

Өнгөрсөн сард Нийгмийн даатгалын сангаас 500 тэрбум төгрөгийн илүү зарлага гарчээ

Next Post
Өнгөрсөн сард Нийгмийн даатгалын сангаас 500 тэрбум төгрөгийн илүү зарлага гарчээ

Өнгөрсөн сард Нийгмийн даатгалын сангаас 500 тэрбум төгрөгийн илүү зарлага гарчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

2026-09-18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

2026-09-18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-18
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

2026-09-18
УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

2026-09-18
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-18
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатарт +15 градус дулаан, бага зэргийн бороо орно

2026-09-18
Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

2026-09-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.