• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Л.Оюун-Эрдэнэ: Шинжлэх ухааны байгууллагуудыг их, дээд сургуулиудтай уялдуулан ажиллуулна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-27
Ангилал: Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Шинжлэх ухааны байгууллагуудыг их, дээд сургуулиудтай уялдуулан ажиллуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд түүнээс асуулт асууж, саналаа хэлж байна.

Д.Батлут: -Дээд боловсролын тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ. Дээд боловсрол эзэмшсэн олон залуу өөр ажил хийгээд явж байна. Шинжлэх ухааны салбараа цаашдаа хэрхэн авч явах вэ. Таны батлуулсан ‘Алсын хараа 2050’ бодлогын баримт бичигт ‘2021 он гэхэд шинжлэх ухааны салбарт улсын төсвийн нэг хувийг зарцуулна’ гэж заасан. Өнөөдөр хэд байгаа билээ. Энэ мэтээр зорьсон зүйлсээ хэрэгжүүлэх боломж байна уу. Нийгэмд өгөөжтэй төслүүдийг хэрхэн дэмжих вэ?

Л.Оюун-Эрдэнэ: -Монгол хүүхэд дэлхийд оюуны чадавхаараа долоодугаар байрт жагсдаг. Гэтэл бусад үзүүлэлтээрээ энэ байр нь ухарч явдаг. Тиймээс их, дээд сургуулийн боловсролын асуудал дээр анхаарах зайлшгүй шаардлагатай. Ирэх жилүүдэд боловсролын тогтолцооны томоохон шинэчлэлийг хийнэ. Эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлох ёстой. Тэр чиглэлд ажиллах боловсон хүчнээ бэлтгэх тогтолцооны шинэчлэлийг хийнэ. Боловсролын шинэчлэлийн багц хуулийг боловсруулсан. Үүнийг хаврын чуулганаас өмнө өргөн барина. Шинжлэх ухааны салбарыг дэмжинэ. Тэр тусмаа бүтээгч үйлдвэрлэлийн салбарыг тэргүүн эгнээнд тавина. Шинжлэх ухааны байгууллагуудыг их, дээд сургуулиудтай уялдуулан эдийн засагжуулах шаардлагатай. Ингэж байж эдийн засаг тогтмол хурдацтай өснө. Тиймээс энэ чиглэлд Засгийн газар зоригтой алхам хийх болно.

Previous Post

APPLE дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй брэндээр тодорлоо

Next Post

Монголын хөл бөмбөгийн клуб анх удаа Азийн цомын тэмцээний хэсгийн шатанд тоглоно

Next Post
Монголын хөл бөмбөгийн клуб анх удаа Азийн цомын тэмцээний хэсгийн шатанд тоглоно

Монголын хөл бөмбөгийн клуб анх удаа Азийн цомын тэмцээний хэсгийн шатанд тоглоно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09
Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

2026-10-09
ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

2026-10-09
Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

2026-10-09
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-10-09
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

2026-10-09
Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

2026-10-08
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Багш, шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авахад сайн

2026-10-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2026-10-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.