• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

20 долларын дэвсгэртийн нүүрийг ‘африк-америк’ гаралтай эмэгтэйн зургаар солино

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-27
Ангилал: Дэлхий
20 долларын дэвсгэртийн нүүрийг ‘африк-америк’ гаралтай эмэгтэйн зургаар солино

Жо Байдены засаг захиргаа 20 долларын дэвсгэртийн нүүрийг боолчлолын эсрэг тэмцэгч Харриет Табманы зургаар солих ажлыг эхлүүлжээ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жэн Псаки даваа гарагт болсон хэвлэлийн хурлаар мэдээлсэн байна.  Ингэснээр Харриет Табман Америкийн мөнгөн дэвсгэртийн нүүрэн дээр зураг нь тавигдсан анхны өнгөт арьст эмэгтэй хүн болох аж. Хамгийн сүүлд 1890-ээд онд нэг долларын дэвсгэртийн нүүрэнд тэргүүн хатагтай асан Марта Вашингтоны зургийг, харин 1860-аад онд 20 долларын дэвсгэртийн нүүрэнд Индиан гүнж Покахонтасын зургийг тавьж байжээ.

Сангийн яамнаас ‘Боолын эзэн асан Ерөнхийлөгч Эндрю Жексоны зургийг 1820-иод оны үед боолчлолын нийгэмд төрж,  зуу зуун боолд зугтахад нь тусалж байсан Харриет Табманы зургаар солих болно’ гэж мэдэгдсэн байна.

Мөн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жэн Псаки ‘Манай мөнгөн дэвсгэртүүд улсын түүх соёлыг тусгасан байх нь чухал. 20 долларыг чимэх Харриет Табманы  зураг яах аргагүй үүнийг илэрхийлэх болно. Тиймээс бид энэ ажлыг түргэвчлүүлэх арга замыг судалж байна’ гэжээ.

20 долларын дэвсгэртийн нүүрийг Харриет Табманы зургаар солино гэж 2016 онд Барак Обамагийн засаг захиргаа зарлаж байсан ч Трамп Ерөнхийлөгч болсны дараа ‘Эндрю Жексон гайхалтай түүхтэй хүн. Мөнгөн дэвсгэрт дэх хэн нэгний зургийг солино гэдэг бүдүүлэг явдал’ хэмээж байв.

 

Эх сурвалж: Reuters

Previous Post

Энэтхэгийн тариаланчид бослого гаргаж, Цагдаа нар нь дийлхээ байжээ

Next Post

БНГУ: Орон гэргүй хүмүүст зориулан бүхээг зохион бүтээжээ

Next Post
БНГУ: Орон гэргүй хүмүүст зориулан бүхээг зохион бүтээжээ

БНГУ: Орон гэргүй хүмүүст зориулан бүхээг зохион бүтээжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2026-11-22
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 хэмийн хүйтэн багавтар үүлтэй, цас орохгүй

2026-11-21
Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

Гэрээ дулаалж, зуухгүй болгох зардлын хоёр сая төгрөгийг нийслэлээс “даана”

2026-11-20
Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

Улаанбаатараас Ховд хүртэл интернет, хөнжил, үнэгүй цайтай автобус үйлчилж эхэлнэ

2026-11-20
128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

128 баг Улаанбаатар хотын хөгжлийн 25 шийдлээр мэтгэлцэнэ

2026-11-20
Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

Нисэх буудал руу явах автобусны чиглэл, үнэ, цагийн хуваарь

2026-11-20
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал: Хаврын морин уралдааныг сэргээхийг дэмжихгүй

2026-11-20
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ

2026-11-20
АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

АНУ-ын 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

2026-11-20
Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ

Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ

2026-11-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.