• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-21
Ангилал: Тод мэдээ, Эрүүл мэнд
Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэв

Нийслэлийн Өргөө амаржих газарт энэ сарын 19-ний өглөө амаржсан эхийг тухайн өдрийн орой ХӨСҮТ-д хүргэсэн. Гэвч эхийг дулаан хувцасгүй авч явсан нь олон нийтийг ихээхэн бухимдуулсан юм. Иймд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нарыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх хүсэлтээ хотын дарга Д.Сумъяабазарт уламжилсан.

Өчигдөр (2021.01.20) 20.45 цагт Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн томилсон албан тушаалтан тул НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх захирамж гаргалаа. Харин 1-р амаржих газрын даргыг НЭМГ-ын дарга томилдог. Энэ албан тушаалыг түр орлон гүйцэтгэж буй НЭМГ-ын дэд дарга Л.Зэндмаа тушаал гаргаж, 1-р амаржих газрын дарга Г.Баясгаланг чөлөөлжээ. Гэхдээ Г.Баясгалан дарга ажлаа хийж байна. Тэрээр өөрийгөө чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзэж байгаа аж.

Г.Баясгалан дарга нэг жил хагасын турш шүүхийн шийдвэрийг хүлээн, ердөө 20 хоногийн өмнө амаржих газрын даргын албан тушаалдаа эргэн иржээ. Тус амаржих газарт хагалгаанд орохоор хүлээж байсан эхийн зүрх гэнэт зогсон, нас барсан хэрэг жил хагасын өмнө гарсан. Үүнд эмнэлгийн нэг эмч, даргаар ажиллаж байсан Г.Баясгаланг буруутган халжээ. Гэвч Г.Баясгалан өөрийгөө буруугүй гэж үзэн, шүүхэд хандан, шүүх түүний талд шийдвэр гаргасан байна. 1-р төрөх эмнэлгийн ажилтнууд өмнөх дарга н.Дүүрэнбилэгийг албан тушаалд нь авч үлдээхээр гарын үсэг цуглуулсан ч НЭМГ тэдний хүсэлтийг хүлээн аваагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь зөв гэж үзжээ.

Тус төрөх эмнэлэгт халдвар бүртгэсэн тул Чингэлтэй, Баянгол дүүрэгт оршин суудаг ээжүүдийг өөр эмнэлэг рүү шилжүүлсэн. Зөвхөн Хан-Уул дүүргийн ээжүүдийг л хүлээн авч, үйлчилгээ үзүүлж байна. Тус эмнэлгийн зарим ажилтан гэрийн хорионд оржээ. Мөн зарим нь гэртээ харилгүй ажиллаж байна. Эмнэлгийг хойд, урд хэсэгт гэж хоёр хуваан, эмч ажилтнууд нэг хэсгээс нөгөө рүү нэвтрэхийг хоригложээ.

Previous Post

САЙН МЭДЭЭ: Халдвар авсан эхээс төрсөн нярайд өвчлөл дамжсан тохиолдол бүртгэгдээгүй

Next Post

ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ХЭН БЭ?

Next Post
ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ХЭН БЭ?

ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ХЭН БЭ?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

2026-10-15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-10-15
Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-10-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-15
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Өнөөдөр бар, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-10-15
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2026-10-15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

2026-10-14
БНСУ-ын Инчон хотод хутгаар зэвсэглэсэн этгээд худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэд рүү халдсан хэрэг гарчээ

БНСУ-ын Инчон хотод хутгаар зэвсэглэсэн этгээд худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэд рүү халдсан хэрэг гарчээ

2026-10-14
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

2026-10-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.