• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Кофе их уудаг хүмүүс урт насалдаг гэв үү?

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-11-09
Ангилал: Эрүүл мэнд
Кофе их уудаг хүмүүс урт насалдаг гэв үү?

Кофег өдөр бүр их хэмжээгээр хэрэглэх, зарим тохиолдолд өдөрт 25 аяга кофе уух нь ямар ч аюулгүй бөгөөд хүний зүрх судасны тогтолцоонд хортой нөлөө үзүүлдэггүй гэсэн онцгой дүгнэлтэд Их Британийн хэсэг бүлэг эрдэмтэн хүрчээ.

Харин Харвардын их сургуулийн эрдэмтэд кофе хүний биед ямар нөлөө үзүүлдгийг шинжлэх ухааны үндэстэй тогтоохын тулд 20 жил судалгаа хийсэн байна. Энэ судалгааны дүнд Харвардын эрдэмтэд кофе их уудаг хүмүүс урт насалдаг гэх дүгнэлтэд хүрчээ.

Харвардын эрдэмтэд кофены талаарх судалгаагаа 1976 онд 210 мянган оролцогчтойгоор эхэлсэн байна. Улмаар удаах  жилүүдэд нь судалгаанд хамрагдагсдын шинэчилсээр энэ судалгаанд орсон хүмүүсийн нийт тоо 4.7 саяд хүрчээ. Олон жил үргэлжилсэн, асар том цар хүрээтэй тус судалгаагаар үе, үеийн хүмүүсийн кофены хэрэглээ, түүний үр нөлөөг судалсан юм. Таатай мэдээ гэвэл судалгааны дүнд кофе зүрх судасны болон мэдрэлийн өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоосон байна. Мөн кофенд дурлагсад сэтгэл гутралд орох, амиа хорлох магадлал ч бага байдаг нь ажиглагджээ.

Та бидний сайн мэдэх кофеиноос гадна өөр биологийн идэвхт олон зуун нэгдэл кофенд агуулагддаг. Харин кофены эрүүл мэндэд үзүүлдэг тустай нөлөө нь энэ бүх нэгдлийн харилцан үйлчлэлээс улбаатай гэж Харвардын их сургуулийн эрдэмтэд үзэж байна. Тамхи татдаггүй хүмүүсийн биед кофе ач тусаа илүүтэй өгдгийг судлаачид мөн онцолсон юм. Тамхи нь кофены эрүүл мэндэд үзүүлдэг эерэг нөлөөллүүдийг дарангуйлдагтай энэ нь холбоотой юм байна.

Бас нэгэн сайхан мэдээ гэвэл кофе ууснаар паркинсоны өвчин болон чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал буурдаг байна. Учир нь кофе цусан дахь сахарыг боловсруулахад тус болдгийн зэрэгцээ бие махбодын инсулинд мэдрэг чанарыг нэмэгдүүлдэг.

Түүнчлэн элэг өвчлөх, элэгний хорт хавдар үүсэхээс кофе сэргийлдэг. Их Британийн Саутгемптоны их сургууль 430 мянган хүнийг хамруулан судалгаа явуулсны дүнд өдөрт 1-2 аяга кофе уудаг хүн элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэл 22-43 хувь буурдаг бол 3-4 аяга кофе уухад 57-65 хувь буурдаг болохыг тогтоосон байна.

Previous Post

ВИДЕО МЭДЭЭ: 3 настай хүүхдэд xapгиc хандсан сувилагчийг шалгаж эхэллээ

Next Post

Жолооч нар гар утаснаасаа зогсоолын зайг урьдчилан харах боломжтой боллоо

Next Post
Жолооч нар гар утаснаасаа зогсоолын зайг урьдчилан харах боломжтой боллоо

Жолооч нар гар утаснаасаа зогсоолын зайг урьдчилан харах боломжтой боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Даян аварга Б.Орхонбаярын мялаалга наадмын хөтөлбөр

Даян аварга Б.Орхонбаярын мялаалга наадмын хөтөлбөр

2026-08-08
Дараах замуудыг хааж, шинэчлэнэ

Дараах замуудыг хааж, шинэчлэнэ

2026-08-07
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-07
Өнөөдөр тэргүүн дагуул одтой, улаан бич өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-07
Наршилтаас сэргийлэх зөвлөмж

Улаанбаатарт +30 градус дулаан байна

2026-08-07
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

2026-08-06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-08-06
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 29 хэм дулаан байна

2026-08-06
Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

2026-08-05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

2026-08-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.