• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Путин, Трамп, Лукашенко нар Шнобелийн шагналыг хүртжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-18
Ангилал: Дэлхий
Путин, Трамп, Лукашенко нар Шнобелийн шагналыг хүртжээ

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко нар болон өөр таван улсын удирдагч шинжлэх ухааны салбарт инээд хүрэм нээлт хийсэн болон стандарт бус санаануудад олгодог Шнобель буюу “Ig Nobel Prize” шагналын эзэд болжээ.

Ялагчдыг жил бүр АНУ-ын Массачусетс муж улсын Харвардын Их Сургуульд зарлаж, шагналыг гардуулдаг боловч цар тахлын улмаас энэ жил 30 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг “improbable.com” цахим хуудсаар шууд дамжуулсан байна.

 ‘Энэ жил анагаахын боловсролын шагналын эздээр Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор, Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркменистаны удирдагч Гурбангулы Бердымухамедов нар тодорсон. Эрдэмтэд, эмч нараас илүүтэй улстөрчид үхэл, амьдралд нөлөөлж болохыг дэлхий нийтэд ойлгуулахын тулд коронавирусний цар тахлыг ашигласных нь төлөө энэхүү шагналыг тэдэнд олгосон’ гэж шагналыг үүсгэн байгуулагч, “Ер бусын судалгаануудын хураангүй” сэтгүүлийн редактор Марк Абрахамс мэдээлжээ.

‘Ялагчид өнөөдөр бидэнтэй хамт байж чадахгүй, хамт байх ч үгүй’ гэж шагнал гардуулах ёслолын хөтлөгч хэлээд ‘олон нийтийн алга ташилтыг хориглосныхоо’ төлөө 2013 онд Шнобелийн Энх тайвны шагналыг хүртсэн Лукашенкод “онцгой баяр хүргэжээ’.

Нобелийн эсрэг шагнал гэж нэрлэгддэг эл ер бусын шагналыг “эхлээд инээлгээд дараа нь бодоход хүргэдэг амжилтад” олгодог аж. Уг шагналыг “Ер бусын судалгаануудын хураангүй” сэтгүүл 1991 онд Нобелийн шагналын элэглэл болгон үүсгэн байгуулсан байна.

1999 оноос 10 төрлөөр олгох болсон уг шагнал физик, хими, анагаах ухаан, уран зохиол, энх тайван, эдийн засаг  зэрэг  шинжлэх ухааны зургаан төрлөөрөө Нобелийн шагналтай ижилхэн болсноос гадна жил жилдээ зохион байгуулагчдын санаачилгаар өөрчлөгддөг дөрвөн төрлөөрөө ялгаатай аж.

Previous Post

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гарагт болно

Next Post

Байцаанаас ‘байцааны бөөс’ илэрчээ

Next Post
Байцаанаас ‘байцааны бөөс’ илэрчээ

Байцаанаас 'байцааны бөөс' илэрчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

2026-09-08

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-08
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Ховд, Хөвсгөлийн баруун, Говь-Алтай, Өвөрхангайн хойд сумдын нутгаар бага зэргийн бороо орно

2026-09-08
Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

2026-09-07

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

2026-09-07
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2026-09-07
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-07
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-09-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.