• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЖАЙКА Монгол Улсад зургаан төсөл хэрэгжүүлнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-16
Ангилал: Улс төр
ЖАЙКА Монгол Улсад зургаан төсөл хэрэгжүүлнэ

 Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүро Эриког өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Шадар сайд Я.Содбаатар уулзалтын эхэнд Монгол Улсын ‘гуравдагч хөрш’ нийтлэг үнэт зүйлс бүхий стратегийн түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг хэллээ.

Монгол Улсын Засгийн газар ‘COVID-19’-өөс улбаатай нийгэм, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, эдийн засгаа богино хугацаанд сэргээхэд тэргүүлэх ач холбогдол өгч байгаа тодотгосон. ЖАЙКА-ын Суурин төлөөлөгчийн газар, ОБЕГ хамтран 2 дахь үе шатны төсөл хэрэгжүүлэх хэлэлцээ хийж, дэд бүтэц, барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэртэй байдлыг дээшлүүлэх, хот төлөвлөлтийг зөв зохистой хийхэд нэн шаардлагатай удирдамж, стандарт, аргачлалын тогтолцоог сайжруулж байгааг сайшаасан юм.

ЖАЙКА Монгол Улсад зургаан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр судалгаа хийж буйг тус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүро Эрико  хэллээ. Үүнд:

– Коронавируст халдвартай холбоотой системийн өргөтгөлийг дэмжих хөтөлбөр

– Коронавирусийн дараах үеийн Нийгмийн хамгааллын салбарт үзүүлэх дэмжлэгийн талаар мэдээлэл цуглуулах судалгаа

– Гамшгаас сэргийлэх салбар дахь хамтын ажиллагаа

– Монгол улс дахь Шударга  өрсөлдөөний орчинг бэхжүүлэх төсөл

– Шинэ нисэх  онгоцны буудал орчмыг хөгжүүлэх

– Үйлдвэрийн хаягдал усны хяналтын талаар төсөл хөтөлбөр багтжээ.

Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохионо. Энэхүү ойг төслүүдээ амжилттай хэрэгжүүлсэн амжилтаар угтана тэмдэглэнэ гэдэгт итгэл төгс байгааг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар онцоллоо.

Previous Post

Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуй

Next Post

Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмнэ

Next Post
Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмнэ

Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

2026-09-12
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.