• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

958.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгожээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-15
Ангилал: Нийгэм
958.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгожээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2020 оны эхний 8 сард 2.3 (давхардсан тоогоор) сая хүнд 958.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгожээ.

Тодруулбал, энэ нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 165.2 (7.9 хувь) мянгаар, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 522.5 (2.2 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

Монгол Улсын Засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжин, нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмж 288.0 мянга, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100.0 мянга, хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай хүүхдэд 16.0 мянга, насанд хүрэгчдэд 32.0 мянган төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн юм.

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид, тэдгээрт олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс нэмэгдэхэд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж” авсан 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 191.8 (19.6 хувь) мянгаар, олгосон тэтгэмжийн хэмжээ 465.2 тэрбум (4.1 дахин) төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт энэ оны эхний 8 сард 56.1 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 184 (0.3 хувь) хүнээр буурсан бол олгосон тэтгэврийн хэмжээ 29.4 (41.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 67.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.3 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 6.1 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид оны эхний 8 сард 100.5 мянган хүн хамрагдсаны 57.8 хувь нь асаргааны тэтгэмжид, 42.2 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байв. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 оны эхний 8 сард 61.6 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 14.6 (31.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд 614.9 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг оны эхний 8 сард олгожээ.

Эх сурвалж:Montsame

Previous Post

Нийслэлийн нэг өрхөд 7 хоногт 6 шуудай нүүрс олгох шийдвэр өөрчлөгдөөгүй

Next Post

Өнөө шөнө ихэнх нутгаар хасах 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ

Next Post
Өнөө шөнө ихэнх нутгаар хасах 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ

Өнөө шөнө ихэнх нутгаар хасах 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах дүүргүүдэд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь

2026-07-28
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

2026-07-28
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

2026-07-28
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Улаанбаататарт бага зэргийн борооотой +30 градус дулаан

2026-07-28
22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

2026-07-27
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-07-27
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар дуу цахилгаантай аадар бороотой

2026-07-27
Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.