• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Х.Цагаанбаатар: Аавынхаа алтан шарилын өмнө хэлсэн амлалтаа жилийн дараа биелүүлсэн

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-09-11
Ангилал: Бусад мэдээ
Х.Цагаанбаатар: Аавынхаа алтан шарилын өмнө хэлсэн амлалтаа жилийн дараа биелүүлсэн

‘Бээжин-2008’ олимпын наадмын өмнө би 60, 66 кг-ын жинд олимпын эрх авсан ч ‘Олимпт яг аль жинд нь барилдах вэ’ гэсэн сонголт хийх болж, багш дасгалжуулагч нартайгаа ярилцаж байгаад 60 кг-ыг сонгосон юм.

Ингээд 66 кг-ын жинд С.Мияарагчаа найз маань явахаар болов. Би ч бэлтгэлээ хийж байгаад долоодугаар сарын 26 өдөр буюу бямба гарагт миний тэмцээний өдөр эхэлсэн юм.

Энэ өдөр Б.Жанчивдорж дүүтэйгээ хяналтын буюу хэвтээ барилдаан хийж байгаад хавиргаа хугалаад ёстой л дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг л болсон доо.


Хүсэл мөрөөдөл тэмүүлэл гээд бүх зүйл минь үгүй болж билээ. Бэлтгэл хийх байтугай, хөдлөхөд хүртэл хүндрэлтэй байсан болохоор өрөөндөө хэвтээд байж чадахгүй дотор давчдаад, сэтгэл санаагаа засаж тайван байлгахын тулд гадуур алхаж яваад үсчин орж үсээ шараар будуулж билээ.

Олимпын их наадам эхлэхээс 14 хоногийн өмнө нэр солих боломжгүй учраас надад дэвжээнд гарахаас өөр сонголт олдоогүй. Хавиргандаа мэдрэлийн эс үхүүлдэг тариаг “Сонгдо” эмнэлэг орж тариулж байгаад жингээ хоолоороо хасаж бүтэн дөрвөн өдөр хэлэн дээрээ юу ч тавилгүй байж байгаад жиндээ орж тэмцээндээ оролцож, дэвжээнд гарч Израилийн тамирчинд нэмэлт цагт коко үнэлгээ алдан ялагдаж билээ.

Монголын баг тамирчид Бээжин хотод очоод, олимпын тосгон руу орох мөчид С.Мияарагчааг маань оруулсангүй. Учир нь Х.Цагаанбаатарын авсан 66 кг-ын жингийн эрх Ази тивээс авсан хүндээ олгосон эрх. Харин 60 кг-ын жингийн Х.Цагаанбаатарын авсан эрх ДАШТ-ээс авсан учир тэр эрх дээр өөр хүн оролцож болно. Энэ нь Монголын эрх байсан гэж хэлээд, С.Мияарагчааг минь оруулсангүй.

Тийм дүрэм байдаг гэдгийг бидний хэн ч мэдээгүй. Ялагдлын дараа мэдээж шар үстэй, онгироо сагсуу гэх мэт баахан шүүмж дайралт ирэв. Хэдэн өдөр л сэтгэл гундуухан явлаа.

Наймдугаар сарын 13-ны өдөр Монголын тамирчдын олимпын түүхэн дэх эмэгтэйчүүдийн анхны мөнгөн медалыг хань минь хүртэж миний сэтгэл баяраар дүүрэв.
Гэтэл маргааш нь буюу 14-ны өдөр Монголоос аймшигт мэдээ ирж зүв зүгээр инээгээд гаргаж өгч байсан аав минь бурхан болсныг сонсов.

Хань минь олимпын их наадмаас мөнгөн медаль хүртсэн ч гэсэн бид хоёр хамтдаа
наймдугаар сарын 15-нд нисэж ирээд ах дүү найз нөхөд гэр бүлийнхээ хамт аавыгаа сүүлчийн замд нь үдэж билээ.

Аавынхаа алтан шарилын өмнө,

Өнөөдөр ялж байгаа нь бус, Ялагдаад босож ирж байгаа хүн хамгийн ХҮЧТЭЙ байдаг юм.

Хүү нь ирэх жил заавал дэлхийн аварга болно оо гэж амлаад долоо хоногийн дараа бүсэн дээрээ “CHAMPION” гэж бичээд өдөр бүр тэр бичгийг харж, өөрийгөө хурцалж бүтэн жилийн ойн дээрээ аавдаа өгсөн амлалтаа 66 кг-ын жинд түрүүлж биелүүлж билээ.

Х.Цагаанбаатарын “Хөлс хөдөлмөрийн үнэ цэнэ” (номны хэсгээс)

Эх сурвалж: www.MNB.mn

Previous Post

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Next Post

Японы эмэгтэй хөлбөмбөгч эрэгтэйчүүдийн клубт элсжээ

Next Post
Японы эмэгтэй хөлбөмбөгч эрэгтэйчүүдийн клубт элсжээ

Японы эмэгтэй хөлбөмбөгч эрэгтэйчүүдийн клубт элсжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

2026-05-01
Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2026-05-01
НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

2026-05-01
Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

2026-05-01
Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

2026-05-01
ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

Тавдугаар сарын цахилгаан хязгаарлах хуваарь

2026-05-01
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.