• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Номын баяр-2020 арга хэмжээг орон даяар зохион байгуулна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-10
Ангилал: Боловсрол
Номын баяр-2020 арга хэмжээг орон даяар зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр” тэмдэглэх тухай 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор ‘Номын баяр-2020” арга хэмжээг есдүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө’ уриан дор зохион байгуулах гэж байна.

Ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, ЗГХА Соёл, урлагийн газар, аймаг, Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Нийслэлийн соёл, урлагийн газар, Монгол улсын Үндэсний болон хотын төв номын сан, ‘Номын соёлт ертөнц” ТББ, Монголын Зохиолчдын Эвлэл, Хүүхдийн төв номын сан, их дээд болон ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хэвлэлийн компаниудтай хамтран “Номын баяр-2020’-ыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ. Номын баярын өдрийн нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 19-ний бямба гарагт 11 цагаас нийслэл, аймаг орон нутагт нэгэн зэрэг эхэлнэ.

“Номын баяр-2020” арга хэмжээний хүрээнд ард иргэд, хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, эерэг хандлагыг бий болгох, ном хэвлэлийн салбарын үйл ажиллагааг нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилгоор номын үзэсгэлэн худалдаа, ‘Ном бид 2’ бүх нийтийн хөдөлгөөн, ном солилцоо, зохиолч уншигчдын уулзалт, сургалт лекц, хүүхдэд зориулсан хөтөлбөр, шинэ номын танилцуулга, уран уншлага, номын баатруудын театрчилсан тоглолт, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ үзүүлэх, мөн ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн асуудлаар болон утга, зохиол шүүмж судлалыг хөгжүүлэх чиглэлээр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зэрэг олон талт үйл ажиллагаанууд явагдана.

Энэ жилийн номын баярын онцлог нь бүх нийтийн ном уншлагыг идэвхжүүлэх зорилгоор ‘Ном бид-2’ ном уншлагын нийтийн хөдөлгөөнийг ‘Уншигчийн сэтгэгдэл’, ‘Гэр бүл-ном’, ‘Багшийн эрдэм шавьд’, “Зохиолчийн хүүрнэл” зэрэг төрлөөр сонирхолтой уралдаануудыг цахим орчинд өрнүүлнэ.

Мөн Улсын болон орон нутгийн онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын тархалтаас сэргийлэх шийдвэр, журам, зөвлөмжийн дагуу хүмүүсийг нэг дор олноор төвлөрөл үүсгэхгүй байх, иргэдэд ном, хэвлэлийн худалдаа үйлчилгээг ойртуулах зорилгоор нийслэлийн 9 дүүрэгт номын үзэсгэлэн, худалдаа болон бусад үйл ажиллагааг “Номын баяр-2020”-ын баярын хүрээнд “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.

Иймд номын баярын өдөр бүх нийтээр ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэн ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, эцэг эх, багш, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжид уриалж байна.

‘Номын баяр-2020’ арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг

Previous Post

Шинэ коронавирусний вакцин боловсруулж байгаа компаниуд ‘түүхэн амлалт’ өглөө

Next Post

Муланыг мартаад Монголын ялагдашгүй гүнж Хотулунтай танилц

Next Post
Муланыг мартаад Монголын ялагдашгүй гүнж Хотулунтай танилц

Муланыг мартаад Монголын ялагдашгүй гүнж Хотулунтай танилц

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

2026-09-27
Гавж, Доктор Д.Лувсанжамцад МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

Гавж, Доктор Д.Лувсанжамцад МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

2026-09-26
Өнөөдөр 07.00-18.00 цагийн хооронд дараах замын хөдөлгөөнийг түр хаана

Өнөөдөр 07.00-18.00 цагийн хооронд дараах замын хөдөлгөөнийг түр хаана

2026-09-26
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-26
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +13 хэмийн дулаан байна

2026-09-26
ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ

2026-09-25
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-25
ЧУУЛГАН: О.Амгаланбаатар нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхийг хойшлуулав

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана

2026-09-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өнөөдөр золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу

2026-09-25
Өнөөдрөөс шөнөдөө цочир хүйтэрнэ

Өнөөдрөөс шөнөдөө цочир хүйтэрнэ

2026-09-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.