• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шинэ коронавирусний вакцин боловсруулж байгаа компаниуд ‘түүхэн амлалт’ өглөө

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-09
Ангилал: Дэлхий
Шинэ коронавирусний вакцин боловсруулж байгаа компаниуд ‘түүхэн амлалт’ өглөө

Шинэ коронавирусний вакцин боловсруулж байгаа 9 компани үйл ажиллагаандаа шинжлэх ухаан, ёс зүйн өндөр стандарт баримтална гэсэн “түүхэн амлалт” өглөө. Эдгээр компанийн тоонд ‘Пфайзер’, ‘Жонсон энд Жонсон’, ‘БиоНТех’, ‘АстраЗенека’, ‘Модерна’, ‘Новавакс’  зэрэг эм зүйн томоохон компаниуд оржээ. Тэд эмнэл зүйн туршилтын гурван үе шатаа бүгдийг нь давсны дараа вакцинаа сайшаан дэмжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Хоёр үе шатаа давсны дараа хүн амын зарим бүлэгт хэрэглэж болно гэж сайшаагдсан Оросын “Спутник-5” нэртэй коронавирусний вакцины гурав дахь шат удахгүй эхлэх юм. Энэ тарилгыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путины охин, мөн Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар хийлгэсэн. Харин Хятадад өөрсдийн гаргасан вакцинаа цэргүүдэд хийж эхэлсэн юм. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх 11 дүгээр сарын сонгуулиас өмнө ‘COVID-19’-ийн вакциныг гаргаасай гэж хүсч байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ ДЭМБ-ын мэдээлснээр одоогоор боловсруулагдаж байгаа нэг ч вакцин эмнэл зүйн бүх туршилтаа дуусгаагүй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор вакцин гаргахад хэт яаравчлах нь улстөржсөн үйлдэл, нийгмийн итгэл найдварыг алдана гэж үзжээ.

Тэгвэл вакцин боловсруулагч эдгээр 9 компани Дональд Трампын нэрийг дурдаагүй ч тэдний хийж байгаа алхам ямар ч тарилга боловсруулахад олон нийтийн итгэлийг алдахааргүй байх ёстой гэдгийг онцлон тэмдэглэжээ. ДЭМБ-ын мэдээллээр өдгөө дэлхий даяар 180 орчим вакцин туршилтын шатандаа явж байна. Үүнээс 8 нь туршилтын гурав дахь шатандаа яваа юм байна.

Их Британид коронавирусний эсрэг вакцины эмнэл зүйн туршилтын үеэр нэг оролцогч нь коронавирусний халдвар авснаас болоод Англи-Шведийн эм зүйн ‘Астра Зенека’ компани судалгаагаа зогсоолоо. Энэ тухай эм зүйн компанийн төлөөлөгч мэдэгдсэнийг хэвлэлүүдэд дамжуулжээ. Энэ вакциныг Оксфордын их сургуультай хамтран боловсруулсан, Их Британиас гадна АНУ, Бразил, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад туршиж байсан юм. “АстраЗенека” компаниас үүссэн асуудлыг нэн яаралтай судлахаар ажиллаж байна. Эмнэл зүйн туршилтын үед түр зогсох нь хэвийн үзэгдэл ч коронавирусний эсрэг вакцины туршилтын үеэр анх удаа ийм зүйл тохиож байна.

Бээжинд Хятадын бараа, үйлчилгээний олон улсын яармагийн үеэр Хятадын эм зүйн хоёр компани “COVID-19”-ийн эсрэг вакцинаа танилцуулжээ. Эдгээр компанийн нэг “Синовак” жилд 300 сая вакцин үйлдвэрлэх хүчин чадалтайгаа мэдэгдсэн байна. Өдгөө энэ компанийн вакцины гурав дахь шатны туршилт Бразил, Индонезид хийгдэж байна.

Харин төрийн өмчит “Синофарм” компани Арабын Нэгдсэн Эмират Улс, Перу, Аргентин, Мароккод гурав дахь шатны туршилтаа явуулж байгаа бөгөөд жилд нэг тэрбум хүртэлх вакцин нийлүүлэх боломжтой. Тус компани вакцинаа энэ оны 12 дугаар сарын сүүлч гэхэд хоёр тунг нь 1000 юаниар зах зээлд гаргахаар төлөвлөж байна.

Previous Post

2021 оны ‘Эх хэлний олон улсын шагнал’-ыг зарлажээ

Next Post

Номын баяр-2020 арга хэмжээг орон даяар зохион байгуулна

Next Post
Номын баяр-2020 арга хэмжээг орон даяар зохион байгуулна

Номын баяр-2020 арга хэмжээг орон даяар зохион байгуулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

2026-10-08
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Багш, шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авахад сайн

2026-10-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2026-10-08
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

2026-10-07
Нэг сая жуулчин хүлээн авах зорилтын биелэлт 85.7 хувьд хүрчээ

Нэг сая жуулчин хүлээн авах зорилтын биелэлт 85.7 хувьд хүрчээ

2026-10-07
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, хангамжийн нөхцөл, бусад асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-07
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой

2026-10-07
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан

2026-10-07
Ц.Идэрбат: Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна

Ц.Идэрбат: Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна

2026-10-06
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

2026-10-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.