• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Чойжин ламын сүм музейг 1.1 тэрбум төгрөгөөр тохижуулжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-04
Ангилал: Нийгэм
Чойжин ламын сүм музейг 1.1 тэрбум төгрөгөөр тохижуулжээ

М-Си-Эс группээс санаачлан хэрэгжүүлж буй үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн талаар өнөөдөр танилцууллаа.

Соёлын өвийн уг төсөлд 2019 оноос Монголын Урлагийн зөвлөл, БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газар, Соёлын өвийн үндэсниий төв, дотоод гадаадын дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөхүүд хамтран ажиллажээ.

Тус хөтөлбөрийн санхүүжилтээр Чойжин ламын сүмийн барилгын гэмтлийн судалгааг АНУ-ын дурсгалт уран барилгын шинжээч Стивен Келли 2019 онд хийж, Монголд анх удаа олон улсын стандартын дагуу түүх соёлын дурсгалт газрын хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг 2020 онд боловсруулсан байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн тохижилтыг 1.1 тэрбум төгрөгөөр хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэжээ.

Хөтөлбөр хээргжүүлснээс хойш нэг жилийн хугацаанд Чойжин ламын сүм, Богд хааны ордон музей, Занабазарын музей болон Амарбаясгалант хийд зэрэг долоон төсөлд 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон байна.

Түүхээ хадгалж, хамгаалж хойч үедээ уламжлан үлдээх нь үндэсний дархлаа болон цааш хөгжих гол хүчин зүйл болно. Тиймээс энэхүү төслийг хэрэгжүүлснээр төр, хувийн хэвшил, ТББ-уудын хамтарсан үлгэр жишээ ажил боллоо. Цаашид хүүхэд, залуусыг өнгөрсөн үед бий болсон түүх, соёлоо үзэж танилцаж ойрхон байх нь хөгжлийн дархлаа болох тул идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээн М-Си-Эс группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин онцоллоо.

Хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музей, Занабазарын музейн Augmented reality AR дижитал үзмэр бүтээж, ухаалаг нүдний шил болон Android, IOS таблетаар үзэх боломжтой болгож, ойр орчим 2 га газрыг тохижуулжээ. Тухайлбал, 3000 бут сөөг бүхий 8500 ам дөрвөлжин метр ногоон байгууламж, 1500 ам дөрвөлжин метр авто зогсоол, 1600 ам дөрвөлжин метр явган хүний чулуун замыг шинэчилж сүмийн үзэмжийг тодруулсан барилгын фасад, гадна орчны гэрэлтүүлэг зэргийг

 

Чойжин ламын музейн захирал Д.Отгонсүрэн ярихдаа, “Өдгөө 112 жилийн түүхийг хадгалж байгаа тус музейд хосгүй үнэт 6000 гаруй үзмэр, таван дурсгалт барилга, 15 хүндэтгэлийн хаалга багтдаг хэдий ч музейд шаардлагатай сэргээн засварлалт, орчны тохижилтын хөрөнгө байдаггүй. Энэхүү асуудлыг “Өв эрдэнэ” төсөл шийдэж өгсөнд бид талархалтай байна. Төслийн хүрээнд Чойжин ламын музейн ойр орчим дахь хэлмэгдүүлэлтийн өмнөх барилгуудыг буцаан үзүүлэх зорилгоор архивын судалгаанд тулгуурлан гаргасан түүхэн зургаас сэдэвлэн “Дижитал” үзмэрийг үзэх боломжтой болсноороо онцлогтой” хэмээв.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески хэлэхдээ, “АНУ-ын Элчин сайдын яам, консулын газар жил бүр “Соёлын өвийг хамгаалах сан” төслийн уралдаан зарладаг. Энэ нь дан ганц ЭСЯ бус бүх АНУ-ыг төлөөлсөн дэмжлэгт хөтөлбөр юм. Энэхүү сангаас 200 мянган ам.долларыг Чойжин ламын сүс музейг хадгалан, хамгаалах ажилд зориулахаар баталсныг дуулгахад таатай байна. Монгол Улс бол хүчирхэг ардчилсан тогтолцоотой улс. Тиймдээ ч шашны эрх чөлөө, шашин шүтэх эрх, хүний эрхийг маш сайн дээдэлдэг улсын түүх соёлд тодорхой хувь нэмэр оруулсандаа бид талархаж байна” гэв.

АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангаас санхүүжилт бүрдүүлэн Чойжин ламын сүм музейн Ядам сүмийг барилгыг 2021-2022 онд Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран сэргээн засварлахаар төлөвлөжээ.

Эх сурвалж:Montsame

Previous Post

Тавантолгойн Гашуунсухайт чиглэлд 73 км төмөр зам тавьжээ

Next Post

МУГЖ Г.Золбоот оршин суугчдыг турхирч, ‘Бөхбат’ ХХК-ийн газрыг цуцлуулна гэж шантаажилжээ

Next Post
МУГЖ Г.Золбоот оршин суугчдыг турхирч, ‘Бөхбат’ ХХК-ийн газрыг цуцлуулна гэж шантаажилжээ

МУГЖ Г.Золбоот оршин суугчдыг турхирч, ‘Бөхбат’ ХХК-ийн газрыг цуцлуулна гэж шантаажилжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026-09-10
Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

2026-09-10
ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

2026-09-10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

2026-09-10
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-10
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй

2026-09-10
Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

2026-09-09
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

2026-09-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.