• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Тавантолгойн Гашуунсухайт чиглэлд 73 км төмөр зам тавьжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-04
Ангилал: Нийгэм
Тавантолгойн Гашуунсухайт чиглэлд 73 км төмөр зам тавьжээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэл дэхь 240 км төмөр замын ажлын гүйцэтгэл эрчимтэй явагдаж байна. Өмнө нь хийгдсэн суурь бүтэц эвдэрч элэгдэл хоргодолд орж, олон жил гацан гүйцэтгэлийн ажил бүрмөсөн зогссон байсныг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр  2020 оны 03 дугаар сараас барилга угсралтын ажлыг шинээр эхлүүлж төмөр зам барих төслийг хөдөлгөсөн билээ.

Улсын нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын энэхүү анхны бүтээн байгуулалт нь жилд 30 сая тонн ачаа тээвэрлэж, галт тэрэг 100км-с доошгүй хурдтай явна.Үндэсний компаниуддаа тулгуурласан бүтээн байгуулалт чанарын өндөр түвшинд явж байна

Өнөөдрийн байдлаар 208 км төмөр замын газар шорооны ажлыг бүрэн дуусгаж, эвдрэл гэмтлийг 100 хувь засаж, мал амьтны гарц, гүүр, хоолойн 70-100 хувь, доод бүтцийн 97хувь, дээд бүтцийн 73 км төмөр замын үеийг угсарч, 93 км бетон дэр өржээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжилж, 2 өртөө 6 зөрлөгтэй баригдах юм. Нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй, нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, 8 мал,амьтны гарцтай байх бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 01-нд дуусгахаар төлөвлөжээ. Уг төсөлд 300 гаруй инженер техникийн ажилтан, 1470 ажилтан, 513 машин техниктэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Уг төмөр зам баригдаж, ашиглалтад орсноор жилд 30 сая тонн хүртэлх нүүрс экспортлох боломжтой болж, тээвэрлэлтийг даган Тавантолгой бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолт 2-3 дахин нэмэгдэх нөхцөл бүрдэх юм. 2000 ажлын байр шинээр бий болж, одоогийн экспортын нүүрс тээврийн тонн тутам дахь 32 ам.долларын зардал 4 дахин буурна. Нүүрс тээврийн зам дахь автотээврийн осол, зөрчил буурч, иргэдийн амь нас, аюулгүй байдал хангагдана. Малын бэлчээр сүйтгэх байдал, тоосжилт, дуу чимээ, хөрс агаарын бохирдол үндсэндээ арилах юм. Улсын төсөвт жилд 20-28 сая ам.долларын татвар төлж, эхний 25 жилд 1 тэрбум ам.долларыг төвлөрүүлж, улсын эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах нөхцөл бүрдүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж:Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газар

Previous Post

ХХААХҮЯ: Сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор аж ахуй хөгжүүлэх төслийг шуурхайлна

Next Post

Чойжин ламын сүм музейг 1.1 тэрбум төгрөгөөр тохижуулжээ

Next Post
Чойжин ламын сүм музейг 1.1 тэрбум төгрөгөөр тохижуулжээ

Чойжин ламын сүм музейг 1.1 тэрбум төгрөгөөр тохижуулжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026-09-10
Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

Дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт дуусна

2026-09-10
ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

ВИДЕО: Apple компани анхны эвхдэг iPhone Duo загварыг танилцууллаа

2026-09-10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

2026-09-10
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-10
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй

2026-09-10
Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

2026-09-09
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

2026-09-09
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

2026-09-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.