• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Боксчин KING TUG-ийн өрсөлдөгчөөс коронавирус илэрчээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-04
Ангилал: Спорт
Боксчин KING TUG-ийн өрсөлдөгчөөс коронавирус илэрчээ

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт, Мэргэжлийн боксын IBO ( International Boxing Organization) холбооны 57,2 кг-ийн жингийн Дэлхийн аварга болж, WBC ( World boxing council) холбооны 57,2 кг-ийн жинд Дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулаанд өнгөрөгч хоёрдугаар сард тоглож, оноогоор ялагдсан ‘KING TUG’ Нямбаярын Төгсцогт маань энэ есдүгээр сарын 19-нд Мексикийн “Zurdito” (Солгой) хочит Эдуардо Рамирес хэмээх боксчинтой “title eliminator” статустай (хэн ялсан нь дараа нь дэлхийн аварга цолын төлөө тулалдах эрхтэй болно гэсэн үг) Коннектикут мужийн Анкасвилль хотын ‘Mohegan Sun Casino& Hotel’ цогцолборын 12000 хүний суудалтай “ Mohegan Sun Arena” ордонд тулалдахаар болсныг өмнө нь мэдээлсэн билээ.

WBC -ийн журам ёсоор боксчдыг тулаанд орохоос гурван сар, нэг сар, хоёр долоо хоног, долоо хоногийн өмнө допингийн болон ямар нэг мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж, эмнэлгийн үзлэгт оруулж, урьдчилсан жинг үзэж тулаанд оруулах эсэхийг шийддэг. Сүүлийн үед цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, ‘ковид-19’-ийн шинжилгээг мөн авч байгаа юм.

Энэ ёсоор өчигдөр өгсөн сорьц, шинжилгээнд Эдуардо Рамиресийн ковид-19-ийн сорьц эерэг буюу халдвартай гарсан байна.

Тиймээс WBC холбооноос Төгсөөгийн шинэ өрсөлдөгчийн нэрийг өнөөдөр зарлалаа. WBC холбооны featherweight буюу 57,2 кг-ийн жингийн чансааг манлайлж, нэгдүгээрт бичигдэж буй манай Н.Төгсцогттой Барбадосын ‘Soldier’ Кобиа Брийдитэй тулалдуулахаар шийдвэрлэжээ.

К. Брийди нь энэ жил 28 настай, 2014 оноос мэргэжлийн бокст орохоосоо өмнө сонирхогчдын боксоор Барбадосын өмнөөс Олимпийн наадам, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд оролцож байсан, мэргэжлийн боксын рингэнд ‘Soldier’ ( Барбадосын армид алба хааж байсан тул ийм хоч нэр авсан гэнэ) хочтой гарч, 15 удаа ялалт ( 5 КО) байгуулсан,одоогоор ялагдаж үзээгүй яваа боксчин юм. Тэрбээр 163 см өндөр нуруутай, хоёр гарын алд 155 буюу өөрөөр хэлбэл жижиг биетэй, чац бага тамирчин байна. “Цэрэг” АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотноо бэлтгэлээ хийдэг аж.

Хоёр боксчны тулааныг SHOWTIME тв сувгаар 2020 оны есдүгээр сарын 19-ний орой Америкийн баруун эргийн цагаар 18:00 цагаас шууд дамжуулан үзүүлэх юм.

Previous Post

Хансүр Жадо Ринбүчи Данзанжунай Хөвсгөл аймагт морилж байна

Next Post

Талх чихэр компани талхны үнээ яагаад 2000 төгрөг болгов?

Next Post
Талх чихэр компани талхны үнээ яагаад 2000 төгрөг болгов?

Талх чихэр компани талхны үнээ яагаад 2000 төгрөг болгов?

Шинэ мэдээ

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.