• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хансүр Жадо Ринбүчи Данзанжунай Хөвсгөл аймагт морилж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-04
Ангилал: Бусад мэдээ
Хансүр Жадо Ринбүчи Данзанжунай Хөвсгөл аймагт морилж байна

Дээрхийн гэгээнтэн 14-р далай багшийн дэргэдэх Намжил дацангийн Хансүр Жадо Ринбүчи Данзанжунай Мөрөн хотод морилж байна. Тэрбээр сүсэгтэн олонд  Янсан Ядамын авшиг/ван/, Жамсрангийн даган соёрхол/жэнан/, Гомбо, Чойжоо, Лхамын даган соёрхол/жэнан/ айлдах юм байна.

Жадо ринбүчи, сахилын нэр нь Түвдэнжунай гэдэг, 1954 онд Төвөдийн нутагт Лхасаас 220 км зайтай байдаг Тэнгэр Нуурын орчмын Абу Хор гэдэг нутагт малчин айлынд төрсөн. Гурван настайдаа нутгийнхаа Жадо хийдийн хамба ламын зургаа дахь дүрийн хувилгаан ламын хойд дүрээр тодорч ширээнд залагджээ.

1959 онд түүнийг таван настай байхад Хятадууд Төвөдийг эзлэхэд Балба, Энэтхэгт дүрвэн гарч Умарт Энэтхэгийн Далхауси гэдэг газарт байгуулсан хувилгаан хүүхдүүдийн сургуульд сурч бичиг үсэг үзэж, Бурхны шашны уншлага номд боловсорсон байна. 1964 онд 14-р Далай ламаас банди сахил хүртэж, 1973 онд Лин ринбүчигээс гэлэн сахил хүртжээ.

1972 оноос 1990 оныг хүртэл Өмнөд Энэтхэг дахь Сэражи хийдэд шавилан суралцаж, 1991 онд Төвөдийн бурхны шашны лам нарын дундах эрдмийн хамгийн өндөр цол болох гэвш лхаарамба цолыг хамгаалжээ. Улмаар цаашид Жүдод дацанд тарнийн ёсны номонд боловсорч, 1992-1996 онд Далай Ламын дэргэдийн Намжал Дацан хийдийн багшийн албанд томилогдож ажиллаж байгаад 1997 онд тус хийдийн хамба ламаар сонгогдож 2004 он хүртээд хамбын ширээнд суужээ.

Жадо ринбүчи 1991-1992, 1994, 1995, 1999, 2005,2006, 2007, 2008 онд Монгол оронд уригдан ирж Шашны дээд сургуульд бурхны шашны гүн ухааны ном заан Монголын лам хар сүсэгтэн олонд бурхны ном айлдаж байсан. Монгол орноос гадна Америк, Европын олон оронд бурхны ном номлох үйлсийг дэлгэрүүлдэг. Тэрбээр монгол хэл мэддэг цөөн төвөд лам нарын нэг юм.

Жадо ринбүчи бол эдүгээгийн Төвөдийн бурхан шашны Гэлүгба ёсны (манайхан шарын шашин гэдэг) хамгийн өндөр дээд эрдэм боловсролтой лам нарын нэгд тооцогдож байгаа бөгөөд Далай Лам болон түүний хоёр багш болох Лин ринбүчи, Тижан ринбүчи, Бакүла ринбүчи, Түлшиг ринбүчи зэрэг олон эрдэмтэй багш нарыг шүтэж, бурхны шашны судар тарнийн ёсны дамжлагуудыг хүлээн авсан хүн юм. Жадо ринбүчийг Цагийн Хүрд буюу Калачакра ёсны номонд мэргэшсэн цөөн лам нарын нэг гэдэг. Түүнчлэн Сэра хийдийн сахиус Хаянхирваа бурханы дамжлагыг бүрэн төгс баригч цөөхөн хүмүүсийн нэг юм.

2007 онд Монголд морилохдоо Гандантэгчэнлин хийдийн Идгаачойлин дацанд Хаянхирваа бурхны авшиг, эш дамжлага тэргүүтнийг тэнд цугларсан хэдэн зуун сүсэгтэн олонд хоёр долоо хоногийн турш харамгүй сэтгэлээр бүрэн хүртээж, Дархан, Дорнод аймаг зэрэг газраар явж Арван Хангалын эш дамжлага хүртээх зэргээр сүсэгтэн олонд номыг хурыг буулгасан ажээ.

Previous Post

Автомашины импортын үнэ буурлаа

Next Post

Боксчин KING TUG-ийн өрсөлдөгчөөс коронавирус илэрчээ

Next Post
Боксчин KING TUG-ийн өрсөлдөгчөөс коронавирус илэрчээ

Боксчин KING TUG-ийн өрсөлдөгчөөс коронавирус илэрчээ

Шинэ мэдээ

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.